Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Хамтын ажиллагаа

Дундат улсын Монгол судлалын олон улсын хуралд оролцжээ
2015/09/22
МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч доктор, проф. Ц.Өнөрбаян өнгөрсөн сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод болсон Дундат улсын Монгол судлалын олон улсын 4-р хуралд оролцож илтгэлээ хэлэлцүүлсэн байна. Энэ хуралд БНХАУ, ОХУ, Япон, Солонгос, Унгар, Энэтхэг, Монгол зэрэг орны эрдэмтэн судлаачид оролцон монгол судлалын чиглэлээр олон сонирхолтой илтгэлээ хэлэлцүүлжээ.
дэлгэрэнгүй
Японы Канагава мужийн Урчуудын Холбоотой хамтран сургалт зохион байгуулав
2015/09/17
МУБИС-ийн Багшийн сургууль, Урлаг, Биеийн тамирын сургууль Японы Канагава мужийн Урчуудын Холбоотой хамтран технологийн хичээлээр сургалт явууллаа. Сургалтыг Багшийн сургуулийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхим амжилттай зохион байгуулав. Сургалтад Багшийн сургууль, УБТС, УБ хотын цэцэрлэгийн болон МУБИС-ийн Лицей дунд сургуулийн 1-р ангийн зэрэг 48 багш хамрагдаж Канагавагийн Урчуудын Холбооны ажилтан Мацуда Юрика, Заэцу Мэгүми нар хичээлийг удирдлаа. 
дэлгэрэнгүй
Японы Фукуокагийн Боловсролын их сургуулийн профессор багш нартай уулзав
2015/09/16
Японы Фукуокагийн Боловсролын Их сургуулийн профессор багш нар 9-р сарын 15-нд МУБИС-д хүрэлцэн ирж Японы сургуулийн хичээлээс гадуурхи үйл ажиллагаа болон түүний нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөл, амьдрах үйл ажиллагаанд суралцуулах, зөв иргэнийг төлөвшүүлэх талаар уулзалт ярилцлага хийж, туршлагаасаа хуваалцан, санал бодлоо солилцов. Уулзалтад БСШУ-ны Сайдын зөвлөх С.Батсүх,  МУБИС-ийн захирал проф. Д.Мөнхжаргал, дэд захирал дэд проф. Х.Тамир, Хөтөлбөрийн нэгдсэн албаны дарга дэд проф. Ц.Бурмаа, ГХА-ны дарга доктор Н.Дуламжав, Багшийн сургуулийн тэнхмийн эрхлэгч доктор Д.Энхцэцэг, багш доктор Ц.Дэлгэрсайхан, доктор Н.Цогзолмаа нар байлцав.
дэлгэрэнгүй
УБТС Улаанхадын оюутнуудтай суралцагчийн гэрээ байгууллаа
2015/09/15
ӨМӨЗО-ны Улаанхадын Их сургуулийн Уран зургийн дээд сургуулийн 14 оюутан МУБИС-ийн Урлаг, Биеийн тамирын сургуульд Урлаг судлалын чиглэлээр магистрантурт суралцахаар хүрэлцэн ирлээ. Суралцагчдыг Улаанхадын их сургуулийн дэд захирал проф. Дүүрэн, тэнхмийн эрхлэгч доктор Нандин нар хариуцан ирсэн бөгөөд УБТС-ийн захирал дэд проф. А.Энхмаа өнөөдөр хүлээн авч уулзан сургуулиа танилцуулан улмаар
дэлгэрэнгүй
НХУС-ийн оюутнууд ОХУ-ын Халимаг улсад хүрэлцэн очив
2015/09/14
МУБИС, ОХУ-ын Халимагийн улсын их сургууль хооронд хамтран ажиллах тухай гэрээний дагуу НХУС-ийн Орос-англи, Орос-монгол, Орос хэлний багш мэргэжлийн 3-р ангийн 19 оюутан Халимагийн улсын их сургуульд нэг жил суралцахаар энэ сарын 06-ны өдөр тус улсын нийслэл Элсита хотод хүрэлцэн очлоо. Галт тэргээр Москва хот хүртэл дөрвөн шөнө, таван өдөр, Москвагаас цаашаа автобусаар 20 цаг зорчсоор 7600 км зам туулан очсон манай охидыг Халимагийн их сургуулийн гадаад харилцааны албаны төлөөлөгч найрсгаар угтан авч оюутны байрын 5-р давхарт гадаад оюутанд зориулан зассан тохилог өрөөнүүдэд оруулжээ.
дэлгэрэнгүй
НХУС Багшлах дадлагыг хамтран зохион байгуулах гэрээг шинэчлэн байгууллаа
2015/09/14
НХУС-ийн  Англи, герман хэлний тэнхмийн Герман хэлний багшийн ангийн оюутнуудын багшлах дадлагыг хамтран зохион байгуулах гэрээг НХУС-ийн удирдлагууд болон Германы Эрдмийн Солилцооны Алба /DAAD/, Гёте Институтийн төлөөлөгчийн газар, Хилийн Чанад дахь ЕБС-уудын Асуудал Эрхэлсэн Төв Газар/ZfA/-ын мэргэжилтнүүд шинэчлэн байгууллаа.
дэлгэрэнгүй
БНСУ-ын Боловсролын үндэсний их сургуультай хамтын ажиллагааны гэрээг үзэглэв
2015/09/14
БНСУ-ын Боловсролын Үндэсний Их сургуулийн захирал доктор Ким Жү Сөн тэргүүтэй зочид өнөөдөр МУБИС-д хүрэлцэн ирж, хоёр сургууль хоорондын хамтын ажиллагааны "Эрдэм шинжилгээний солилцооны хамтын гэрээ" нд захирлууд гарын үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагаанд Монголын талаас МУБИС-ийн захирал профессор Д.Мөнхжаргал, Сургалт хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал дэд профессор Х.Тамир, Гадаад харилцааны албаны дарга доктор  Н.Дуламжав, Гадаад харилцааны мэргэжилтэн доктор Д.Саулегүл,
дэлгэрэнгүй
Хөл бөмбөгийн шигшээ баг анхны ялалтаа авчээ
2015/09/11
МУБИС-ийн Хөлбөмбөгийн шигшээ баг Хөх хотноо зохион байгуулагдаж буй хөл бөмбөгийн нөхөрсөг тоглолтонд оролцохоор энэ сарын 8-нд мордсон билээ. Өчигдөр буюу 9-р сарын 10 нд тэмцээн эхэлж эхний учраа Хөх хотын Багшийн их сургуулийн Хөлбөмбөгийн шигшээ багтай анхны тоглолтоо хийж манай оюутнуудын шигшээ баг 6:1 ийн харьцаагаар хожиж анхны ялалтаа байгуулсан байна.
дэлгэрэнгүй
МУБИС хоёрдахь Күнзийн институтыг монголд нээлээ
2015/09/04
МУБИС 2010 онд БНХАУ-ын Зүүн хойтын Багшийн Их сургуультай хамтран дэргэдээ Күнзийн танхимыг нээснээс хойш өнгөрсөн хугацаанд Хятад хэлний сургалт, Хятад хэлний багш нарын семинар,  HSK түвшин тогтоох шалгалт авах, Күнзийн институтын тэтгэлэгт сурагчдаа хамруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирсний үр дүнд Күнзийн институтын ерөнхий хорооны санаачилгаар МУБИС-ын дэргэдэх Күнзийн танхимаас Күнзийн институт болон дэвшиж чадав.
дэлгэрэнгүй
БНХАУ-ын Зүүн хойтын Багшийн Их сургуультай 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
2015/09/03
БНХАУ-ын Зүүн хойтын Багшийн Их сургуулийн захирал Liu Yi Chun, Гадаад харилцааны албаны дарга Zhou Gui Jun, Оюутан солилцооны салбарын эрхлэгч Chu Xin нар 2015 оны 9-р сарын 01-ны өдөр МУБИС-д ажлын айлчлал хийлээ. Зочдыг МУБИС-ийн захирал доктор, проф. Д.Мөнхжаргал, дэд захирал доктор, дэд проф. Х.Тамир, доктор, дэд проф. Л.Ганцэцэг, ГХА-ны дарга доктор Н.Дуламжав, БоСС-ийн захирал, Күнзийн институтын дарга доктор,  дэд проф. Г.Цогзолмаа, Күнзийн институтын багш Zhang Daisheng нар хүлээн авч уулзан нөхөрсөг уулзалт хийн хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгууллаа.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2