Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Гадаад оюутан суралцуулах

ЯПОН УЛСЫН ХЁГО БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА
2015/12/31
Япон улсын тэтгэлгээр Хёго Боловсролын их сургуульд япон хэлтэй 2 судлаач оюутан, багшийг Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр суралцуулахаар боллоо /Ажиллаж байгаа багш ба магистрант, төгсөх  курсын оюутан байж болно/. Уг судлаач оюутан, багш нь 2016 оны 10 сараас судлаач-оюутнаар Хёго боловсролын их сургуульд элсэн орж,  дараа нь магистрын элсэлтийн шалгалтанд орж,  тэнцсэн тохиолдолд  2017 оны 04 сараас үндсэн ангидаа элсэж, тус сургуулийн магистрантурт 2 жилийн хугацаатай суралцах юм.
Суралцах хугацаандаа:

дэлгэрэнгүй
Гадаадад суралцах оюутнуудыг бүртгэж эхэллээ
2013/02/06
Гадаадын орнуудтай Засгийн газрын түвшинд гэрээ хэлэлцээр байгуулж,  хилийн чанадад оюутан сургах ажил олон жил үргэлжилж байна. Энэ жил гадаадад суралцагчдын бүртгэл, элсэлтийн ажил аль хэдийн эхэлжээ. Тухайлбал Энэтхэг, Холбооны бүгд найрамдах Герман улсад сурах хүсэлтэй залуусын бүртгэл шалгалт үргэлжилж байна. Энэ жил манай улсаас 16 оронд оюутан сургах тухай Боловсрол, шинжлэх ухааны яам мэдээлсэн. Ирэх сард ОХУ, Польш, Унгар, Болгар, БНХАУ-д суралцагчдыг бүртгэж эхлэх аж. Харин Казакстан, Вьетнам, Лаост суралцах хүсэлтэй хүмүүсийг тавдугаар сард бүртгэнэ.
дэлгэрэнгүй
Ректорын 2001 оны 28 дугаар тушаалаар батлав.

ГАДААДЫН ИРГЭНИЙГ МУБИС-Д СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1    Гадаадын иргэнийг оюутнаар элсүүлэн суралцуулахад энэхүү журмыг баримтална.
1.2    Гадаадын иргэн нь /цаашид "суралцахыг хүсэгч" гэнэ/ тус сургуульд элсэн суралцахдаа бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг МУБИС-д дүйцэхүйц тухайн мэргэжлийн чиглэлээр дүүргэсэн байна.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2