Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Оюутан солилцоо

Швейцарийн Холбооны Улсын Багшийн Дээд Сургуульд тэтгэлэгтэй суралцах оюутнууд тодорлоо
2016/05/09
НХУС-ийн Герман хэлний багшийн ангийн оюутнууд 2006 оноос эхлэн Швейцарийн Холбооны Улсын Тургау мужийн парламентийн гишүүн асан Анита Фарнигийн удирдан явуулдаг  “Хэлний сургалт ба багш боловсрол” хөтөлбөрт  нийт 25 оюутныг хамруулан Швейцарийн Холбооны Улсын Багшийн Дээд Сургуульд 100% тэтгэлэгтэй (оюутан бүрт жилийн 13,000 CHF буюу 23 сая төгрөгийн) нэг жилийн хугацаатай суралцуулаад байгаа билээ.

дэлгэрэнгүй
Герман хэлний ангийн оюутнууд солилцооны хөтөлбөрт хамрагдахаар боллоо
2016/04/19
МУБИС болон ХБНГУ-ын Рүүр – Бохумын ИС-ийн хооронд хэрэгжих герман хэлний сургалт, эрдэм шинжилгээний төслийн нээлт болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Төслийн удирдагч доктор профессор Катрин Питтнэр болон Рүүр – Бохумын их сургуулийн профессорууд манай Англи, Герман хэлний тэнхимтэй төслийн хүрээнд хамтран ажиллаж, нэгэн бодит ажлыг эхлүүллээ.
дэлгэрэнгүй
Японы Айчи Боловсролын их сургуулийн оюутнууд хүрэлцэн ирлээ
2016/03/09
Хамтын ажиллагаатай Японы Айчи Боловсролын их сургуулийн Математик, Байгалийн ухааны сургуулийн оюутнууд хоёр сургуулийн хоорондох оюутан солилцооны хамтын ажиллагааны хүрээнд профессор багш нарынхаа хамт МУБИС-д хүрэлцэн ирж 3-р сарын 3-7-ны өдрүүдэд Математик, Байгалийн ухааны сургуулийн оюутнуудтай  мэдлэг туршлагаа хуваалцан хамтран ажиллав.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн багш, оюутнууд “Шинжлэх ухаан, технологи-Monozukuri” фестивальд оролцлоо
2015/12/01
Японы Айчи Боловсролын их сургуулиас 9 дэх жилдээ зохион байгуулж буй 11-р сарын 21–ний өдөр болсон “Шинжлэх ухаан, технологи-Monozukuri” фестивальд манай МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш Т.Ганзориг, Физикийн тэнхимийн багш Б.Гантуяа, мөн Мэдээлэл зүй, физикийн ангийн 6 оюутан, НХУС-ийн Япон хэлний багш, оюутнууд сургуулиа төлөөлөн амжилттай оролцоод ирлээ.
дэлгэрэнгүй
Оюутан Б.Махбал БНСУ-д сургалтад хамрагдаад иржээ
2015/10/15
БНСУ-ын KOREA FOUNDATION болон KB kookmin банкнаас Монголын их дээд сургуульд солонгос хэл сурч байгаа оюутнуудад солонгосын соёлтой танилцах, нэр хүндтэй корпораци, байгууллагуудаар орж үзэх боломж олгосон юм. Тус сургалтад Монгол Улсын Боловсролын Их сургуулийг төлөөлж оролцох оюутныг сонгон шалгаруулах солонгос хэлний ярианы тэмцээнд НХУС-ийн Дорно дахины хэлний тэнхмийн Солонгос хэлний багшийн 3-р ангийн оюутан Б.Махбал түрүүлж БНСУ-д  "Хангылыг хайрлах нэг сэтгэл" сургалтанд хамрагдаад ирлээ.
 дэлгэрэнгүй
УБТС Улаанхадын оюутнуудтай суралцагчийн гэрээ байгууллаа
2015/09/15
ӨМӨЗО-ны Улаанхадын Их сургуулийн Уран зургийн дээд сургуулийн 14 оюутан МУБИС-ийн Урлаг, Биеийн тамирын сургуульд Урлаг судлалын чиглэлээр магистрантурт суралцахаар хүрэлцэн ирлээ. Суралцагчдыг Улаанхадын их сургуулийн дэд захирал проф. Дүүрэн, тэнхмийн эрхлэгч доктор Нандин нар хариуцан ирсэн бөгөөд УБТС-ийн захирал дэд проф. А.Энхмаа өнөөдөр хүлээн авч уулзан сургуулиа танилцуулан улмаар
дэлгэрэнгүй
Монгол, Япон оюутнууд хамтарч семинар зохион байгуулав
2015/09/15
Японы Нагояагийн Нанцан их сургуулийн Герман хэлний ангийн оюутнууд мэргэжлийн багш нарынхаа хамт оюутан солилцоогоор 9-р сарын 3-10 ны өдрүүд НХУС-д хүрэлцэн ирсэн билээ. Япон оюутнуудыг МУБИС-ийн НХУС-ийн захирал проф. Ж. Батбаатар, Гадаад харилцааны албаны дарга доктор Н. Дуламжав нар болон ХБНГУ-ын ЭСЯ хүлээн авч уулзсан юм. Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Англи, Герман хэлний тэнхимийн Герман хэлний ангийн оюутнууд Япон улсын Нанцан Их Сургуулийн герман хэлний оюутнуудын дунд “видео конференц” төслийг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
дэлгэрэнгүй
НХУС-ийн оюутнууд ОХУ-ын Халимаг улсад хүрэлцэн очив
2015/09/14
МУБИС, ОХУ-ын Халимагийн улсын их сургууль хооронд хамтран ажиллах тухай гэрээний дагуу НХУС-ийн Орос-англи, Орос-монгол, Орос хэлний багш мэргэжлийн 3-р ангийн 19 оюутан Халимагийн улсын их сургуульд нэг жил суралцахаар энэ сарын 06-ны өдөр тус улсын нийслэл Элсита хотод хүрэлцэн очлоо. Галт тэргээр Москва хот хүртэл дөрвөн шөнө, таван өдөр, Москвагаас цаашаа автобусаар 20 цаг зорчсоор 7600 км зам туулан очсон манай охидыг Халимагийн их сургуулийн гадаад харилцааны албаны төлөөлөгч найрсгаар угтан авч оюутны байрын 5-р давхарт гадаад оюутанд зориулан зассан тохилог өрөөнүүдэд оруулжээ.
дэлгэрэнгүй
Хөл бөмбөгийн шигшээ баг анхны ялалтаа авчээ
2015/09/11
МУБИС-ийн Хөлбөмбөгийн шигшээ баг Хөх хотноо зохион байгуулагдаж буй хөл бөмбөгийн нөхөрсөг тоглолтонд оролцохоор энэ сарын 8-нд мордсон билээ. Өчигдөр буюу 9-р сарын 10 нд тэмцээн эхэлж эхний учраа Хөх хотын Багшийн их сургуулийн Хөлбөмбөгийн шигшээ багтай анхны тоглолтоо хийж манай оюутнуудын шигшээ баг 6:1 ийн харьцаагаар хожиж анхны ялалтаа байгуулсан байна.
дэлгэрэнгүй
МУБИС-ИЙН ОЮУТНУУД ЯПОН УЛСЫН АКИТА ИХ СУРГУУЛИЙГ ЗОРИХООР БОЛОВ
2015/08/21
МУБИС болон Япон улсын Акита их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний дагуу оюутан солилцоогоор 6 сарын хугацаатай суралцахаар явах Математик, Байгалийн ухааны сургуулийн оюутан Эрдэнэчулуун овогтой Ананд-Очир, 1 жилийн хугацаатай суралцахаар явах Нийгэм, Хүмүүнлэгийн сургуулийн оюутан Өрнөхбат овогтой Батнасан, Эрхэмбаяр овогтой Оюунзаяа нарт Гадаад харилцааны албаны дарга Н.Дуламжав  суралцах эрхийн бичгийг гардуулан өгч оюутнуудад амжилттай суралцахыг зөвлөв.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2