Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Оюутан солилцоо

Финляндын Оулу-гийн ИС-тай хамтарсан төсөл хэрэгжүүлнэ
2015/06/09
МУБИС нь Финлянд улсын Оулу-гийн их сургуультай Багш боловсрол, Тусгай хэрэгцээт, Тэгш хамруулах боловсрол гэх мэт чиглэлээр хамтарч ажиллахаар 2015 оны 2-р сард Харилцан ойлголцлын гэрээнд гарын үсэг зурсан билээ. Хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Европын Холбооноос зарласан “Дээд боловсролыг дэмжих оюутан, багш солилцооны Ерасмус Хөтөлбөр”-т МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал, НХУС-ийн ГХТ-ийн багш доктор, дэд проф. Б.Тунгалаг нар хамтаран төсөл бичин оролцож, шалгаруулалтанд тэнцээд байна.
дэлгэрэнгүй
“МОНГОЛ ТУУРГАТНЫ ӨВ СОЁЛ” ОЮУТНЫ БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН гарав
2015/05/05
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн Их сургууль, МУБИС-ийн оюутнуудын “МОНГОЛ ТУУРГАТНЫ ӨВ СОЁЛ” ОЮУТНЫ БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН 4-р сарын 30 -нд нээлтээ хийн 5-р сарын 3 хүртэл  Соёлын төв өргөөний дэргэд байрлах Монголын уран зургийн галерейд үргэлжлэн гарч амжилттай өндөрлөлөө.
дэлгэрэнгүй
НХУС-д оюутан солилцоогоор ирж суралцсан БНХАУ-ын оюутнууд буцав
2015/04/21
Хоёр сургууль хоорондын гэрээний дагуу оюутан солилцоогоор БНХАУ-ын Баруун Хойдын Үндэстний Их Сургуулийн Монгол хэлний мэргэжлийн төгсөх ангийн 7 оюутан МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэлний тэнхимд ирж 3 сарын хугацаанд Монгол хэлний мэдлэгээ дээшлүүлж амжилттай суралцлаа. Хэлний бэлтгэлд амжилттай хамрагдсан оюутнуудад НХУС-ийн захирал доктор, проф. Ж.Батбаатар, Монгол хэлний тэнхмийн эрхлэгч доктор, дэд проф. Л.Жумдаан нар сертификат гардуулж өгөв.  
дэлгэрэнгүй
Японы Акита Их Сургуульд суралцахыг урьж байна
2015/03/25
Японы Акита Их Сургууль болон манай сургуулиудын хооронд хийсэн хамтран ажиллах гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй “Оюутан солилцох хөтөлбөр”-ийн урилгыг та бүхэндээ танилцуулж байна. 2015 оны 10 сараас Акита Их Сургууль нь дараах 3 хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Үүнд:
дэлгэрэнгүй
ОРОС ХЭЛНИЙ УЛСЫН XX ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2015/03/11
МУБИС дээр БСШУЯ-ны шугамаар Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбоотой хамтран зохион байгуулсан ЕБС-ийн 9, 12-р ангийн сурагчдын орос хэлний улсын олимпиадын 3-ын даваа 3-р сарын 4-6-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөв. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монголын орос хэл, уран зохиолын багш  нарын холбооны ерөнхийлөгч, ардын багш, хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Галсан, ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Е.Г.Михайлов,
дэлгэрэнгүй
Доктор На.Сүхбаатар ОХУ-ын Халимаг улсад ажиллаж байна
2015/02/04
НХУС-ийн багш, “Тод номын гэрэл” төвийн гүйцэтгэх захирал На.Сүхбаатар ОХУ-ын Халимаг улсад ажиллаж байна. Түүнийг Халимагийн улсын их сургуулийн удирдлагууд хүлээн авч уулзан Халимагийн УИС–МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрхэн өргөжүүлэх талаар ярилцахын хамт На.Сүхбаатар багш энэ үеэр НХУС-ийн захирал, проф Ж.Батбаатарын мэндчилгээг уламжилсан байна.
дэлгэрэнгүй
Япон улсын Хёго Боловсролын их сургуульд суралцахыг урьж байна
2015/01/07
Япон улсын тэтгэлгээр Хёго Боловсролын их сургуульд япон хэлтэй 2 судлаач оюутан, багшийг тус сургуульд Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр суралцуулахаар боллоо /Ажиллаж байгаа багш ба магистрант, төгсөх  курсын оюутан байж болно/. Уг судлаач оюутан, багш нь 2015 оны 10 сараас судлаач-оюутнаар Хёго боловсролын их сургуульд элсэн орж,  дараа нь магистрын элсэлтийн шалгалтанд орж,  тэнцсэн тохиолдолд  2016 оны 04 сараас үндсэн ангидаа элсэж, тус сургуулийн магистрантурт 2 жилийн хугацаатай суралцах юм.
дэлгэрэнгүй
2015 онд МУБИС “МОНГОЛ ТУУРГАТАН” оюутны урлагийн наадмыг зохион байгуулна
2015/01/07
МУБИС санаачлан “МОНГОЛ ТУУРГАТАН” оюутны урлагийн наадмыг 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна. ОХУ-ын Буриадын Багшийн их сургууль, ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн Их сургууль, МУБИС-ийн оюутнуудын дунд зохион байгуулах энэхүү наадмын зорилго нь Монгол соёлын олон төрөл зүйлийг харилцан сурталчлах, хамгаалах, соёл хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, харилцан ойлголцол, хүндлэлийг бий болгох, оюутнуудын урлаг гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн 20 оюутан ОХУ-ын Халимаг Улсын их сургуульд 1 жил суралцахаар зорих боллоо
2014/09/18
МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн орос, монгол болон орос, англи хэлний багш мэргэжлийн  3-р ангийн шилдэг 20 оюутан  ОХУ-ын Халимаг Улсын их сургуульд нэг жилийн хугацаагаар хэл-орон судлалын дадлага хийж, Орос орны хэл соёл, ёс заншилтай танилцах, орос хэлээр ярих чадвараа улам чамбайруулахаар явах гэж байгаа билээ. Эдгээр оюутнуудаа ХНУС-ийн захирал доктор, проф. Ж.Батбаатар албан ёсоор хүлээн авч уулзаж, ОХУ-ын зардлаар бүтэн жил явж,
дэлгэрэнгүй
МУБИС-ийн оюутнууд Япон улсын Акита их сургуулийг зорихоор болов
2014/09/10
МУБИС болон Япон улсын Акита их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний дагуу оюутан солилцоогоор 1 жилийн хугацаатай суралцахаар явах Математик, байгалийн ухааны сургуулийн 1-р курсийн оюутан Мөнхбат овогтой Билигжаргал, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн 3-р курсийн оюутан Кажекбер овогтой Асел, Сүхбаатар овогтой  Оюун нарт Гадаад харилцааны албаны дарга Н.Дуламжав  суралцах эрхийн бичгийг өнөөдөр гардуулан өгч оюутнуудад амжилттай суралцахыг зөвлөв.

дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2