Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Оюутан солилцоо

“Kizuna “ хөтөлбөрийн хүрээнд 15 Япон оюутан манай сургууль дээр зочиллоо
2013/03/20
“Kizuna” анд нөхдийн барилдлага хөтөлбөрийн хүрээнд  Япон улсаас 15 оюутан манай сургууль дээр 3 хоног буюу  2013 оны III. 15-17-ны хооронд  зочиллоо. Тэднийг  2013 оны 3-р сарын 15-ний өглөө 9.30 цагт Эрдмийн зөвлөлийн танхимд хүлээн авч МУБИС-ийн тухай товч танилцуулга болон Монгол, Япон оюутан, багш нарыг танилцах үйл ажиллагаа болов. Энэхүү Япон оюутнуудыг хүлээн авах арга хэмжээнд ГХА-ны дарга Н.Дуламжав болон мэргэжилтнүүд, Кизуна хөтөлбөрт хамрагдан Япон улсыг зориод ирсэн манай сургуулийн оюутнууд болон ГХС-ийн Япон хэлний ангийн оюутнууд, Япон хэлний багш Д.Бурмаа  нар оролцлоо.
дэлгэрэнгүй
Япон улсыг зорих оюутнуудтай уулзав
2013/02/04
Оюутан залуучуудыг солилцох “КИЗҮНА” буюу Барилдлага хөтөлбөрт хамрагдан 2012 оны 2-р сарын 8-нд Япон Улсыг зорих гэж буй МУБИС-ийн 8 оюутанг  Гадаад харилцааны алба хүлээн авч уулзан, санал бодлоо солилцлоо. Уулзалтанд ирсэн оюутнуудад хөтөлбөрийн дагуу хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай оролцох, буцаж ирээд тайлан тавих, мөн 3-р сарын 15-нд Монголд ирэх Япон оюутнуудтай хамтарч ажиллан,  идэвх санаачлагатай байх зэрэг зөвлөмжүүдийг өглөө.

дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2