Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Төсөл, хөтөлбөр

Японы Нагоя Их Сургуулийн эрдэмтэн багш нар МУБИС-д ирж ажиллав
2016/06/10
МУБИС-ийн Багшийн сургуулийн эрдэмтэн судлаач багш нар, Японы Нагоя их сургуулийн профессор багш нар “Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг судлах” төслийн хүрээнд хамтарсан судалгаа хийгээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч хамтын ажиллагаа нилээд амжилттай, эрчимтэй өрнөж байна. Энэхүү судалгааны хүрээнд Ногая ИС-ийн эрдэмтэн багш нар МУБИС-д хүрэлцэн ирж “Боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай сурагчдыг дэмжих” сэдвийн хүрээнд судалгааны хэлэлцүүлэгийг судалгааны багийн гишүүдийн хамт 2016 оны  6-р сарын 05-10-ны өдрүүдэд хийж
дэлгэрэнгүй
Төслийн удирдах хорооны хурал болов
2016/04/22
JICA –гийн санхүүжилтээр МУБИС болон Токиогийн Технологийн институтын хамтран хэрэгжүүлж буй “Бага боловсролын чанарыг ахиулахад МХТ-ийг оновчтой ашиглах нь” төслийн Удирдах хорооны хурал 4-р сарын 20-ны өдөр МУБИС дээр болж, төслийн явц, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцэв. Хуралд төслийн удирдагч Токиогийн Технологийн институтын профессор Юмэ Ямагучи, JICA-ийн Монгол дахь 
дэлгэрэнгүй
Рүүр Бохумын ИС-ийн Герман хэлний институтын хамтарсан төслийн анхны бүтээгдэхүүн гарлаа
2016/04/20
ХБНГУ-ын Рүүр Бохумын их сургуультай хамтран хэрэгжүүлж буй төслийн Герман хэлний институт,  НХУС-ийн Англи герман хэлний тэнхмийн Герман хэлний салбарын  хамтарсан төслийн анхны бүтээгдэхүүн гарлаа. Бохумын Их сургуулийн зөвлөх багш Даниел Потман МУБИС-ийн Герман хэлний оюутнуудад “Mongolei stellt sich vor” сэдэвт төсөлт хичээл явуулж, Монгол Улсын тухай цуврал видео бэлтгэн youtube-ээр дамжуулан олны хүртээл болгохоор ажиллаж байна. 

дэлгэрэнгүй
Бохумын Их сургуулийн профессор багш оюутнуудад сургалт зохион байгуулав
2016/04/18
МУБИС, НХУС-ийн Англи, Герман хэлний тэнхимийн герман хэлний салбар ХБНГУ-ын  Рүүр Бохумын Их сургуулийн Герман хэлний институтын  хамтарсан сургалт, судалгааны  төсөл амжилттай хэрэгжиж эхлээд байна. Энэ ажлын хүрээнд Бохумын Их сургуулийн профессор багш, Төслийн германы талын удирдагч  Карин Питтнер НХУС-ийн Герман хэлний оюутнуудад 
дэлгэрэнгүй
ХБНГУ-ын Рүүр-Бохумын их сургуультай хамтран хэрэгжүүлэх төслийн нээлт болов
2016/04/13
МУБИС болон ХБНГУ-ын Рүүр-Бохумын их сургуулийн хооронд хэрэгжих сургалт, эрдэм шинжилгээний  хамтарсан төслийн нээлтийн үйл ажиллагаа 4-р сарын 12-ны өдрийн 11.00 цагт МУБИС-ийн Сургалт-судалгаа, инновацийн төвийн 600 тоот танхимд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд ХБНГУ-ын элчин сайд ноён Герхард Тийдэманн, МУБИС-ийн захирал проф. Д.Мөнхжаргал, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал дэд проф. Х.Тамир, НХУС-ийн захирал проф. Ж.Батбаатар,

дэлгэрэнгүй
Химийн тэнхмийн багш нарын 2 төсөл шалгарлаа
2016/01/26
МУБИС–иас зарлагдсан дотоод төсөлд Математик, Байгалийн ухааны сургуулийн Химийн тэнхмийн багш нарын инновацийн 2 төсөл шалгарав. Үүнд:  Химийн тэнхмийн багш Ү.Пүрэвжавын санаачилсан “Монгол орны өндөрлөг бүсийн Сөд өвс / sanguisуrba officinбlis L/- ний полифенолт  нэгдэл , антиоксидант идэвхи, эрүүл  мэндийн цай гарган авах хими технологийн судалгаа “ сэдэвт төсөл.
дэлгэрэнгүй
МУБИС, Японы Нагоя Их сургуулийн хамтарсан судалгааны баг Япон улсад ажиллаж байна
2016/01/21
МУБИС, Японы Нагоя их сургуулийн хамтарсан “Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг судлах” төслийн Монгол талын багийн бүрэлдэхүүн 2016 оны 1 сарын 13-наас 1-р сарын 22 –ны өдрүүдэд Монгол болон Япон улсад “Хүүхдийн хөгжлийг дэмжих” хамтарсан судалгааны ажил  хийж байна. Судалгааны багт ахлагчаар: Д.Мандах /Багшийн сургуулийн захирал/, Гишүүдэд: Н.Дуламжав /ГХА-ны дарга/, Д.Одгэрэл /БС-ийн ББАЗТ-ийн багш/, Г.Бямбатогтох /БС-ийн ББАЗТ-ийн багш/, Т.Энхмаа /БС-ийн ББАЗТ-ийн багш/,  Д.Эрдэнэчулуун /БоСС-ийн ССТ-ийн багш/, Д.Баяр /Үй-Цай сургуулийн захирал/, Б.Оюунчимэг /МБУС-ийн МТ-ийн багш/ нар ажиллаж байна.
дэлгэрэнгүй
МУБИС-ИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ БИЧИЛ ТӨСЛИЙН ЯВЦЫН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭВ
2015/11/09
МУБИС-ийн санхүүжилтээр 2015-2016 оны хичээлийн жилд нийт 20 бичил төслийн багт бүрэлдэхүүний сургуулийн профессор багш нар ажиллаж байна. Энэхүү бичил төслийн явцын хэрэгжилтийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр  Эрдэм шинжилгээний албанаас хэлэлцүүлж төслийн багийн удирдагчид төслийн ажлын явцын байдлыг  танилцуулав. Төслийн багуудаас 11 багийн судалгааны ажил 80 хувьтай, 5 төслийн багийн ажлын тайлан болон гарын авлага бэлэн болж, амжилттай хэрэгжиж байна.
дэлгэрэнгүй
Япон оронд сурцгаая /JDS-хөтөлбөр/
2015/09/02
Тус хөтөлбөр нь хувь хүний чадавхийг хөгжүүлэхэд бус тухайн тэнцэгчээр дамжуулан, байгууллагын чадавхийг цаашлаад хэлбэл Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор хэрэгждэг. Иймд хамтран ажилладаг байгууллагуудаас захиалга авч, хавсралтаар хүргүүлж буй нэрсийн жагсаалтийг бөглүүлдэг. Энэхүү нэрсийн жагсаалтанд үндэслэн элсэгчдээс бичиг баримтыг хүлээж авах тул Гадаад харилцааны албанд ирүүлнэ үү.
Жагсаалтанд хөтөлбөрийн тавигдах шаардлагыг хангах, элсэлтэнд хамрагдах хүсэлтэй нийт ажилчдынхаа нэрсийг дэвшүүлнэ үү.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн санхүүжилтээр 2015 онд хэрэгжих 20 бичил төслийг зарлаж байна
2015/03/31
Бүрэлдэхүүний сургуулийн профессор багш нараас  Эрдэм шинжилгээний албанд 37 бичил төслийн санал ирүүлсний дагуу МУБИС-ийн захирлын тушаалаар төсөл шалгаруулах ажлын комисс байгуулагдаж, нэр бүхий 20 бичил төслийг 2015 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.


дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2