Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Төсөл, хөтөлбөр

"Хүн–байгалийн шүтэлцээ экологийн хямралаас сэргийлэх хүчин зүйл болох нь ”сэдэвт эрдэм шинжилгээний семинар болов
2015/01/27
“Экологийн менежмент: "Хүн–байгалийн шүтэлцээ экологийн хямралаас сэргийлэх хүчин зүйл болох нь ”сэдэвт  бүх шатны сургууль  хоорондын залуу судлаач-багш нарын  эрдэм шинжилгээний семинар 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр МУБИС-ийн “Оюутанд үйлчлэх Төв”-д боллоо. “Экологийн менежмент: хүн – байгалийн шүтэлцээ экологийн хямралаас сэргийлэх хүчин зүйл болох нь ”сэдэвт  бүх шатны сургууль  хоорондын залуу судлаач-багш нарын  эрдэм шинжилгээний семинарын нээлт-ийн үйл ажиллагаанд   МУБИС-ийн  эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор( Ph.D), проф.Л.Цэрэнсодном оролцож залуу судлаачдад судалгааны аргачлал, байгаль, экологийн асуудлаар дэлгэрэнгүй үг хэлж, эрдэм шинжилгээний семинарын үйл ажиллагаанд амжилт хүсэн ерөөв.
дэлгэрэнгүй
Төслийн журам шинэчлэн батлах тухай
2015/01/13
Төслийн журам шинэчлэн батлах тухай
дэлгэрэнгүй
Герман хэлний ангийн оюутнуудын “Видео конференц” төсөл амжилттай хэрэгжиж байна
2014/11/21
Монгол Улсын Боловсролын Их Сургууль өөрийн Герман хэлний ангийн оюутнууд болон Япон улсын Нанцай Их Сургуулийн Герман хэлний оюутнуудын дунд “Видео конференц” төслийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ удаагийн ээлжит “Видео конференц” ШУТИС-ийн видео конференцийн  танхимд 11-р сарын 11-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.
дэлгэрэнгүй
“Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн технологийг оновчтой ашиглах” төслийн удирдагч Юме Ямагучи Алтан гадас одонгоор шагнагдлаа
2014/09/22
Япон улсын (ЖАЙКА)-ийн санхүүжилтээр Токиогийн Технологийн Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль хамтран Монголын “Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн технологийг оновчтой ашиглах” төсөл /2012-2017/-ийг 5 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн зорилго нь Мэдээлэл харилцааны технологид суурилан бага боловсролын багшийн хөгжлийг дэмжих мөн багш нар бие даан орон нутгийн төвшинд сургалтын дижитал материал  боловсруулан түүнээ үр өгөөжтэй ашиглах замаар бага ангийн багш нарын багшлах ур  чадварыг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
дэлгэрэнгүй
Япон оронд сурцгаая /JDS-хөтөлбөр/
2014/08/25
Тус хөтөлбөр нь хувь хүний чадавхийг хөгжүүлэхэд бус тухайн тэнцэгчээр дамжуулан, байгууллагын чадавхийг цаашлаад хэлбэл Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор хэрэгждэг. Иймд хамтран ажилладаг байгууллагуудаас захиалга авч, хавсралтаар хүргүүлж буй нэрсийн жагсаалтийг бөглүүлдэг. Энэхүү нэрсийн жагсаалтанд үндэслэн элсэгчдээс бичиг баримтыг хүлээж авах тул 9-р сарын 2-ны дотор Гадаад харилцааны албанд ирүүлнэ үү.
дэлгэрэнгүй
“Бага боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төслийн семинар болов
2014/02/07
Япон улсын ЖАЙКА-гийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Бага боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төслийн хүрээнд Япон улсад танилцах аялалаар яваад ирсэн Ховд, Баянхонгор, Булган, Хэнтий аймаг, нийслэлийн “Ирээдүй” Цогцолбор сургуулийн Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн,  багш нарын семинарыг МУБИС дээр 2-р сарын 5,6-ны  өдрүүдэд зохион байгуулав.
дэлгэрэнгүй
Төслийн зөвлөлдөх хороо хуралдав
2013/12/18
ЖАЙКА-гаас “Өвсний үндэс”-ний шугамаар хэрэгжиж буй “Хөдөөгийн бага боловсролын чанарыг сайжруулахад мэдээлэл харилцааны технологийг ашиглах нь” төслийн зөвлөлдөх хороо хурлаа хийлээ. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
•    Төслийн 2013 оны төлөвлөгөөний биелэлт
•    2014 оны төлөвлөгөө
дэлгэрэнгүй
Орон нутагт ажиллав
2013/11/11
Япон улсын ЖАЙКА-гийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Бага боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төслийн 2 дахь жилийн төлөвлөгөөний  дагуу МУБИС-ийн төслийг хэрэгжүүлэх багийн гишүүд Ховд, Баянхонгор, Булган, Хэнтий аймагт ажиллав. Энэ хугацаанд Бага боловсролын сургалтын цахим хэрэглэгдэхүүн бэлтгэж буй ажлын явцтай танилцаж, орон нутгийн төслийн багийн гишүүдтэй хамтарч ажиллав. Үүнд:
дэлгэрэнгүй
Япон улсын тэтгэлгээр 18 оюутан суралцуулна
2013/09/20
Монгол Улсын Засгийн Газар нь Япон Улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих буцалтгүй тусламжийн JDS хөтөлбөр” (http://jds-scholarship.org/)-ийг 2001 оноос хэрэгжүүлж байна. Хүний Нөөцийн Хөгжлийг Дэмжих Буцалтгүй Тусламж (цаашид тус төсөл гэнэ) -ийн зорилго нь Япон улсаас буцалтгүй тусламж үзүүлж буй орнууд (цаашид тусламж хүлээн авагч улс гэнэ)  -ын “Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөний бодлого боловсруулалт болон хэрэгжилтэнд гар бие оролцож, цаашдаа эх орныхоо удирдагч нь болохуйц шилдэг залуу төрийн албан хаагчдыг сургаж, Монгол улсын хүний нөөцийн хөгжлийг дэмжих”-эд оршино.
дэлгэрэнгүй
“Бага Боловсролын сургалтын цахим хэрэглэгдэхүүн зохиомжийн улсын уралдаан"-ны дүн гарлаа
2013/05/28
Төслийн үндсэн зорилго нь хөдөөгийн бага ангийн багш нарын мэдлэг боловсруулах зорилгоормэдээллийн харилцааны технологийг ашиглах, улмаар орон нутгийн төвшинд дижитал сургалтын материал боловсруулан сургалтандаа ашиглах ур чадварыг эзэмшүүлэхэд оршиж байгаа болно.  Япон Улсын Хамтын Ажиллагааны ЖАИКА Байгууллага, Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам, Япон Улсын Токиогийн Технологийн Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль хамтран “Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төсөл 2012-2017 онд хэрэгжүүлж байна.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2