Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Төсөл, хөтөлбөр

ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ ХИЙВ
2013/04/18
ЖАЙКА-ийн санхүүжилтээр “Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл харилцааны  технологийг оновчтой ашиглах нь” төсөл  хэрэгжиж байгаа билээ. МУБИС-ийн төсөл хэрэгжүүлэх багийн гишүүн Н.Жадамба, Л.Оргилмаа нар ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Като Тошикобү-тэй уулзаж төслийн анхны жилийн төлөвлөгөөний биелэлт, хоёр дахь жилийн төлөвлөгөөний талаар мэдээлж, харилцан санал солилцлоо.
  дэлгэрэнгүй
“Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн технологийг оновчтой ашиглах” төслийн удирдах хорооны хурал болов
2013/03/22
Япон улсаас Жайка-гийн санхүүжилтээр 2012 оны 4-р сараас 5 жилийн хугацаанд “Бага боловсролын чанарыг ахиулахад Мэдээлэл, харилцааны технологийн оновчтой ашиглах нь” төсөл хэрэгжиж байгаа билээ. Төслийн удирдах хорооны ээлжит хурал 2013 оны 3-р сарын 20-нд болж төслийн эхний жилийн төлөвлөгөөний биелэлтийн талаар МУБИС-ийн захирал акад. Б.Жадамбаа, төслийн хоёр дахь жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар Токиогийн Технологийн сургуулийн профессор,  төслийн ерөнхий удирдагч Юме Ямагучи, Сургалтын VCD, DVD хийх агуулга боловсруулан зохиомж бичих улсын уралдааны явцын талаар төслийн нэгжийн ахлагч Н.Жадамба нар тус тус мэдээлэл хийж ярилцав.
дэлгэрэнгүй
“ЕБС – ийн физикийн хичээлийн чанарыг сайжруулах нь” төслийн II үе шатны уулзалт болов
2013/03/04
Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар Японы “All Life Line Net” ТББ, МУБИС ФТС – ийн хамтран хэрэгжүүлж буй Монгол улсын “ЕБС – ийн физикийн хичээлийн чанарыг сайжруулах нь” төслийн I үе шат ( 2011 оны 10 сарын  01 –нээс 2012 оны 05 сар  хүртэл) хот хөдөөгийн ЕБС – ийн 60 гаруй сургуулийн 200 гаруй багш, 100 гаруй сурагчид, мөн багш бэлтгэдэг их дээд сургуулийн 100 орчим оюутан багш нар хамрагдаж ерөнхий физикийн цахилгаан электроник бүлгийн хүрээнд гарын доорх хямд төсөр материалаар ашиглан туршилт тавих, багаж төхөөрөмж зохион байгуулах ажлууд хийгдсэн бол энэ төслийн II үе шат
дэлгэрэнгүй
МОНГОЛ-ТАЙВАНЫ 2013 ОНЫ ХАМТАРСАН ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
2013/02/06
Call for Proposals for NSC–MECS SCIENTIFIC RESEARCH COOPERATION
Joint Research Projects and Joint Symposium 2013-2016

Within the framework of the Taiwanese-Mongolian scientific and technological cooperation agreement, Taiwanese- Mongolian research teams are hereby invited to submit joint research proposals in the following fields:
дэлгэрэнгүй
Төслийн баг Ховдод ажиллав
2013/01/31
“Жайка”-гаас санхүүжиж буй “Бага боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл харилцааны технологийг  оновчтой ашиглах нь” төслийн багийнхан  Ховд аймагт ажиллаж,  сургалтын дижитал  хэрэглэгдэхүүн (VCD, DVD) хийх агуулгын зохиомж шалгаруулах уралдааны явцтай танилцаад ирлээ.  Японы профессор Юме Яамагучи, Такада нар  Ховд аймгийн ЕБС-ийн бага ангийн багш нарын идэвх зүтгэл, тэдний мэдээлэл харилцааны технологийг сургалтад хэрэглэж буй мэдлэг чадварыг өндрөөр үнэлэв.
дэлгэрэнгүй
«Русский язык в иностранной аудитории: теория и практика преподавания»
2013/01/04
Федеральное государственное бюджетное образовательное учреждение
высшего профессионального образования
«Алтайский государственный технический университет им. И. И. Ползунова»
Факультет иностранных студентов
Кафедра русского языка как иностранного
дэлгэрэнгүй
МОНГОЛ-СОЛОНГОСЫН 2012 ОНЫ ХАМТАРСАН ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
2013/01/04
Call for Proposals for
Korea-Mongolia SCIENTIFIC RESEARCH COOPERATION
Joint Research Projects for 2012
Within the framework of the Korean-Mongolian scientific and technological cooperation agreement, Korean-Mongolian research teams are hereby invited to submit joint research proposals in the following fields:
дэлгэрэнгүй
Монгол-Германы хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийг сунгалаа
2013/01/04
"Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр"-ийн хүрээнд уул уурхай, байгалийн шинжлэх ухааны салбарт ажиллах монголын залуу мэргэжилтнүүдийг дэмжих Монгол-Германы хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эрдмийн солилцооны алба (ГЭСА монголчуудын мэддэг нэр нь ДААД)-тай хамтран хэрэгжүүлж байна.          
дэлгэрэнгүй
ШУ, технологийн 2013 оноос эхлэн хэрэгжүүлэх төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна
2012/12/17
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам"-ын  дагуу 2013 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийг дараах чиглэлүүдээр зарлаж байна. Сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17-00 цаг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны 401-б тоот өрөөнд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцогч  "Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил  хэрэгжүүлэх журам"-ыг баримтлан төслийн саналыг боловсруулна /Журам www.mecs.gov.mn (112.02 KB) цахим хуудсанд тавигдсан болно/. Жич: Төслийг хэрэгжүүлэхэд салбар мэргэжлийн эрдэмтэд хамтран оролцсон байдал, төслийг хэрэгжүүлэх, ашиглах боломж болон санхүүжилтийн тооцоо бодит эсэх зэргийг гол үзүүлэлт болгон шалгаруулна. Төслийн нэг жилийн зардал ойролцоогоор 30.0 сая төгрөг байна.    

дэлгэрэнгүй
“Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн технологийг оновчтой ашиглах” төслийн хүрээнд уралдаан зарлагдлаа.
2012/10/17
Монголын Бага ангийн багш нарын хөгжлийг дэмжих зорилго бүхий Японы  Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА)-ийн санхүүжилтээр “Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн технологийг оновчтой ашиглах” төслийг 2012-2017 онд 5 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэхээр саяхан 9-р сард нээлт хийсэн билээ.    дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2