Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Дүрэм, журам

Стандартын загварт өөрчлөлт оруулах тухай
2014/05/16
БШУ-ны сайдын 2012 оны А/241 тоот тушаалын дагуу Монголын түүх хичээлийг багш бэлтгэх сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь заавал судлах хичээлээр тусган хэрэгжүүлж байна.


дэлгэрэнгүй
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ДИПЛОМ, ОЮУТНЫ СУРЛАГЫН ДЭВТЭР НӨХӨН ОЛГОХОД БАРИМТЛАХ ЖУРАМ
2014/03/26
  Захирлын 2013 оны   03     сарын   06    өдрийн
 А/52     тоот тушаалын хавсралт

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ДИПЛОМ, ОЮУТНЫ СУРЛАГЫН  ДЭВТЭР
НӨХӨН  ОЛГОХОД БАРИМТЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү  журам нь Монгол Улсын Боловсролын  Их сургууль төгсөгчдөд дээд боловсролын бакалавр, магистр, докторын зэргийн  хаясан,  гээсэн, устаж  үгүй болсон  диплом,  сурлагын дэвтрийг  нөхөн олгох үйл ажиллагааг зохицуулна.
1.2.    МУБИС-ийн бүрэлдэхүүний Багшийн сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг 1997 оноос, тус сургуулийн салбар Архангай аймаг дахь Багшийн сургуулийг 2012 оноос хойш төгссөн төгсөгчийн хаясан, гээсэн, устаж үгүй болсон, ашиглах боломжгүй болсон, овог, нэр солих дипломыг төгсөгчийн хүсэлтээр МУБИС-ийн хэмжээнд одоо хэрэглэж байгаа үнэт цаас, хавтасны батлагдсан загвараар нөхөн олгоно.

дэлгэрэнгүй
Захирлын 2011 оны 24 тоот
тушаалын хавсралт
МУБИС-ИЙН СУРАЛЦАГЧДЫГ ҮНЭЛЭХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ, ЕРӨНХИЙ ЗАРЧИМ

1.1 Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 158 дугаар тушаалаар баталсан “Дээд боловсролын зэрэг олгох сургалтад багц цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг, чадварыг дүгнэхэд баримтлах журам”-ыг үндэслэн боловсруулсан энэ журмаар Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн бүх түвшний сургалт (бакалавр, магистр, доктор)-д суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцаагзохицуулна.
1.2 Суралцагчийн мэдлэг, чадварыг үнэлэхдээ тэдний бие даан суралцах үйл ажиллагааг урамшуулан дэмжих, хөгжүүлэх, суралцагчийн сурах, багшийн сургах хариуцлагыг өндөржүүлэх зарчим болон үнэлгээний  харьцууллын зарчмыг баримтлахын зэрэгцээ үнэлгээ нь шинжлэх ухааны үндэстэй, бодитой, шударга, ил тод байна.
1.3 Суралцагчийн үнэлгээнд сурах, сургах үйл ажиллагааг бодитой үнэлэх, үнэлгээний хөгжил өөрчлөлтийг тусгасан арга хэлбэрүүд (ам шалгалт, бичгийн шалгалт, ам ба бичгийн хосолсон хэлбэр, эсээ, олон сонголтот сорил (MCT), коллоквиум гэх мэт)-ийг оновчтой хослуулан ашиглана.

дэлгэрэнгүй
Захирлын 2012 оны 36 тоот
тушаалын хавсралт
 
Боловсрол судлалын шалгалтын журам

Үндэслэл: “Ерөнхий боловсролын сургуулийн багш” стандартад тодорхойлсон төгсөгчдийн бэлтгэлд тавих нийтлэг болон мэргэжлийн үндсэн шаардлага, ЕБС-ийн багшийн ажлын байрны тодорхойлолтын 1-2 дугаар үндсэн зорилт, Багш бэлтгэх сургалтын төлөвлөгөөний өөрчлөлт, МУБИС-ийн суралцагчдыг үнэлэх журам, Сургалтын хөтөлбөрийн хөгжил, “Боловсрол судлалын төгсөлтийн шалгалтыг боловсронгуй болгох арга зам” төслийн тайлан зэргийг үндэслэн багш мэргэжлээр суралцаж буй оюутнаас “Боловсрол судлалын шалгалт”-ыг энэхүү журмаар авна. Зорилго: Оюутны сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, мэргэжлийн дидактикийн хичээлүүд болон багшлах дадлагаар эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагыг илрүүлэн, багш мэргэжлийн бэлтгэл, төлөвшлийг бодитой үнэлэх Агуулга: Шалгалтаар оюутны мэдлэг, чадвар, хандлагыг үнэлнэ. Үүнд:
дэлгэрэнгүй
МУБИС-ИЙН ОЮУТНЫ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ

АЖЛЫН ДАДЛАГЫН   ЖУРАМ

            Сурган хүмүүжүүлэх ажлын дадлага бол багш бэлтгэх сургалтын салшгүй нэг үндсэн хэсэг байна. Тус сургуулийг багшийн мэргэжлээр төгсөгч бүхэн энэхүү дадлагыг заавал хийсэн байх болно. Ямар нэг шалтгаанаар дадлага хийгээгүй болон муу дүнтэй хийсэн оюутан анги дэвших болон сургууль төгсөх эрхгүй. Сурган  хүмүүжүүлэх ажлын дадлага нь сургалтын төлөвлөгөөний дагуу 2 шаттай байна.
дэлгэрэнгүй
Ректорын 2001 оны 117 тоот тушаал

Төгсөх ангийн оюутны сурган хүмүүжүүлэх
ажлын дадлагын удирдамж
Нэг. Ерөнхий үндэслэл
Сурган хүмүүжүүлэх ажлын төгсөлтийн өмнөх дадлагыг тус сургуулийг багш мэргэжлээр төгсөгчид зайлшгүй хийнэ.
    Багш мэргэжлээр сурч буй оюутан сургалт-хүмүүжлийн ажлын хариуцлагыг ухамсарлахын хамт хичээл болон хичээлийн бус ажлаа бие дааж төлөвлөх, зохион явуулах, хянаж үнэлэх, бие дааж шийдвэр гаргах, бусадтай хамтран ажиллах зэрэг олон арга барилыг эзэмшинэ.
    Сургууль төгсөгчид очиж ажиллах сургууль, хамт олонтойгоо танилцаж, өөрийгөө таниулах боломжтой болно.


дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2