Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Оюутны байр

МУБИС Оюутны V дотуур байрандаа иж бүрэн засвар хийн хүлээлгэн өглөө
2014/10/07
МУБИС оюутнуудынхаа тав тохитой амьдарч, суралцах нөхцөлөөр хангахаар Оюутны байруудаа жишиг оюутны байр болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд 10-р сарын 03-ны өдөр  Оюутны 5-р байрандаа капитал засвар хийж дуусган хүлээлгэн өгч тууз хайчлах ёслол хийлээ. Энэхүү ёслолд МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал, Сургалт эрхэлсэн дэд захирал доктор дэд проф. Х.Тамир, Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор дэд проф.Л.Ганцэцэг,
дэлгэрэнгүй
ТӨЛБӨР
2014/08/28
МУБИС-ийн 2014-2015 оны хичээлийн жилийн төлбөр



дэлгэрэнгүй
ХИЧЭЭЛИЙН БА ОЮУТНЫ БАЙРАНД МӨРДӨХ ДЭГ
2013/12/25
Ректорын 2004 оны 02 тоот тушаалаар батлав.

ХИЧЭЭЛИЙН БА ОЮУТНЫ БАЙРАНД МӨРДӨХ ДЭГ


Нэг. Ерөнхий зүйл

Энэхүү дэг нь сургуулийн дотоод журмын салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд журмын 4.7-р заалтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

Хоёр. Хичээллэх дэг

2.1    Хичээлийн шинэ жил 9-р сарын 01-нд эхлэх ба хоёр улирлаас тогтоно. Танхимд хичээллэх бүх төрлийн хичээл хоорондоо 10 минутын завсарлагатайгаар сургалтын хоёр цагаар явагдана. Сургалтын хоёр цаг 90 минут үргэлжилнэ.
2.2    Сургалтыг тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн дагуу холбогдох сургалтын албаны менежерийн батлан гаргасан хичээлийн хуваариар явуулна. Хичээлийн цагийн хуваарийг хагас жил тутам сургалт хариуцсан мэргэжилтэн тухайн сургуулийн тэнхимийн эрхлэгч, нарийн бичгийн дарга нартай хамтран хийх ба багш, оюутны цагийн ачааллыг оновчтой хуваарилах үүрэг хүлээнэ.

дэлгэрэнгүй


     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2