Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Эрдэм шинжилгээ

МУБИС-ИЙН ОЮУТНЫ 10 ТӨСЛИЙН БАГ ТЭТГЭЛЭГ АВАХ БОЛЛОО
2016/05/26
Монгол улсад анх удаа оюутны санал, санаачлагыг дэмжин тэтгэлэг олгож эхэллээ. МУБИС-ийн оюутны 11 төслийн баг Дээд Боловсролын Шинэчлэлийн Төсөлд оюутны санаачлагын төслөө өргөн мэдүүлснээс 10 төслийн баг тус бүр 3.000.000 төгрөгийн тэтгэлэг авахаар болж батламжаа 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдөр гардан авав. БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа "L2766-MON: Дээд боловсролын шинэчлэлийн төсөл"-ийн Тэгш хүртээмжтэй байдал бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлгийн уралдаанд ирүүлсэн
дэлгэрэнгүй
Түүхийн салбарын магистрант, оюутны хурал амжилттай болов
2016/04/27
НХУС-ийн Түүхийн тэнхимээс жил бүр зохион байгуулагддаг Түүхийн хүрд магистрант, оюутны эрдэм  шинжилгээний хурал 2015 оны 04 сарын 22-ны баасан гарагт хичээлийн 2-р байрны 303 тоотод боллоо. Тус хуралд Монгол улсын их, дээд сургуулийн түүхийн мэргэжлийн ангийн оюутнууд 28 илтгэл ирүүлсэн ба эхний шатны шалгаруулалтад 12 илтгэлийг шалгаруулан хэлэлцүүллээ. 
дэлгэрэнгүй
“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ - 2016” үзэсгэлэнд оролцлоо
2016/04/25
Жил бүр их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургуульд элсэгчдэд зориулан зохион байгуулдаг үзэсгэлэн яармаг  2016 оны 4- р сарын 22-нд  нээлтээ хийж МУБИС амжилттай оролцов. Тус үзэсгэлэн яармаг “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ - 2016”  нэрийн дор 4- р сарын 22-25-ны өдрүүдэд Мишээл группд зохион байгуулагдаж  байна. 
дэлгэрэнгүй
Рүүр Бохумын ИС-ийн Герман хэлний институтын хамтарсан төслийн анхны бүтээгдэхүүн гарлаа
2016/04/20
ХБНГУ-ын Рүүр Бохумын их сургуультай хамтран хэрэгжүүлж буй төслийн Герман хэлний институт,  НХУС-ийн Англи герман хэлний тэнхмийн Герман хэлний салбарын  хамтарсан төслийн анхны бүтээгдэхүүн гарлаа. Бохумын Их сургуулийн зөвлөх багш Даниел Потман МУБИС-ийн Герман хэлний оюутнуудад “Mongolei stellt sich vor” сэдэвт төсөлт хичээл явуулж, Монгол Улсын тухай цуврал видео бэлтгэн youtube-ээр дамжуулан олны хүртээл болгохоор ажиллаж байна. 

дэлгэрэнгүй
“Учитель которого ждут” буюу “Түмний хүсэн хүлээсэн багш” Олон улсын оюутны ур чадварын уралдаанд амжилттай оролцлоо
2016/04/19
ОХУ-ын Буриад улсын Багшийн коллежоос зохион байгуулсан “Учитель которого ждут” буюу “Түмний хүсэн хүлээсэн багш” Олон улсын оюутны ур чадварын уралдаанд Багшийн Сургуулийн 4-10 ангийн оюутан Б.Пүрэвжаргал, 3-7 ангийн оюутан Б.Мялхайжав, ББАЗТ- ийн багш Д.Одгэрэл (Ph.D), МХНУТ-ийн багш Т.Энхтуяа (Ph.D), багш Д.Ганболд, МБУТ-ийн багш Ө.Мягмарсүрэн нар амжилттай оролцоод ирэв. 
дэлгэрэнгүй
Оюутны санаачилгыг дэмжих төслийн сонгон шалгаруулалт явагдлаа
2016/04/18
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлийн төсөл /ДБШТ/ - ийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд зарласан тэтгэлэгт төслийн 1-р шатны сонгон шалгаруулалт 2016 оны 4 дүгээр сарын 12-ны  өдөр А байрны 207-д явагдлаа. Дээрх төслүүдэд Захирлын тушаалаар батлагдсан төсөл шалгаруулах комиссын шүүгчдээр ЭШХАЭ дэд захирал Л.Цэрэнсодном, ЭША-ны дарга Я.Шийлэгмаа, МБУС-ийн хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэн, 
дэлгэрэнгүй
“Миний мэргэжил –гадаад хэлний багш” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал болно
2016/03/25
Нэг. Хурлын зорилго
Гадаад хэлний багш, боловсролын чиглэлээр суралцаж буй оюутнууд мэргэжлийн чиглэлээрээ онолын мэдлэгээ бататгах, сургалт практикийг холбон тулгарч буй асуудлыг олж илрүүлэх, түүнийг шийдэх арга замыг хайх зэргээр эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж чадахуйц багш болох эхлэлийг тавих, улмаар оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг урамшуулан дэмжихэд оршино.

дэлгэрэнгүй
“БАГШЛАХУЙН УР ЧАДВАР”-ЫН ОЮУТНЫ ОЛИМПИАД БОЛНО
2016/03/14
МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болон багш бэлтгэдэг бусад их дээд сургуулийн 3,4-р курсын оюутнуудын дунд уламжлал болон зохиогддог “Багшлахуйн ур чадвар”-ын олимпиадын I-р шат 2016 оны 03-р сарын 21-ээс 04-р сарын 06-ний өдрүүдэд, II-р шат 2016 оны 04-р сарын 15,16-ны өдрүүдэд болно. Тус олимпиадад багш мэргэжлийн ангийн оюутнуудыг оролцохыг урьж байна.
дэлгэрэнгүй
НҮБ-ийн сайн дурынхан илтгэл тавина
2016/02/25
НҮБ-ийн Сайн Дурынхны хөтөлбөр Монголд 1987 оноос эхлэн хэрэгжиж байна. Монголын хөгжилд НҮБ-ийн Сайн Дурынхан НҮБ-ийн байгууллагууд болон дэмжин оролцогч талуудтай хамтран сайн дурын үйл ажиллагааг хөгжүүлэх таатай нөхцөлийг бий  болгох тал дээр хамтран ажиллаж байгаа билээ. Энэ удаа МУБИС-тай хамтран нийт багш, оюутанд зориулан НҮБ-ийн Сайн Дурынхан сайн дурын үйл ажиллагааны талаарх танилцуулгыг хийх болов.
дэлгэрэнгүй
“Хэрэглэгчийн нэг өдөр“ өдөрлөг зохион байгуулав
2015/12/09
НХУС-ийн Түүх -аялал жуулчлалын IV ангийн оюутнууд, Аялал жуулчлалын “Марко поло” оюутны клуб санаачлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Үүрэн телефоны Мобиком компани, BON BON bakery, “Шилүүстэйн гол” цех зэрэг байгууллагуудтай хамтран  “Хэрэглэгчийн нэг өдөр“ өдөрлөгийг 12-р сарын 08-ны өдөр хичээлийн “Б“ байранд амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн зорилго нь оюутнуудад хэрэглэгчийн боловсрол олгох, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах байв. 
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2