Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Зарлал

“ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙГ ТАСЛАН ЗОГСООХЫН ТӨЛӨӨ ДЭЛХИЙН ӨДӨР”
2016/04/29
4-р сарын 30 буюу Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө Дэлхийн өдрийг Хүүхдийг Ивээх Сан, Монгол Улсын Боловсролын Их Сургууль Нийгмийн Ажил Аргазүйн Тэнхим, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Оюутны Холбоо, Хүүхдийн  Төлөө Үндэсний Газар, Нийслэлийн Хүүхэд Гэр бүл Хөгжлийн Газар хамтран 10 дах жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөр дэлхийн улс орнуудад эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хэрхэн хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн бодохыг, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалдаг билээ.
дэлгэрэнгүй
Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгт төсөл зарлагдлаа
2016/03/14
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлийн төсөл /ДБШТ/ - ийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд зарласан тэтгэлэгт төслийн уралдааныг 2016 оны 3 дугаар сарын 07 ны өдрөөс Эрдэм Шинжилгээний Албаны Facebook хуудас (Erdem Shinjilgeenii Alba Msue)- аар дамжуулан зарлаад байгаа билээ. Та бүхэн хавсралтад заасан материалтай нарийвчлан танилцаж оюутны эрдэм шинжилгээний ажил, санаачлагыг дэмжин тус төслийн уралдаанд идэвхтэй оролцуулна уу.
дэлгэрэнгүй
ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬД СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР СУРАЛЦУУЛАХ ОЮУТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2016/03/03

Дэлхийн шилдэг их сургуулиудад 2016-2017 оны хичээлийн жилээс Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын сургалтад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай” 78 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай” 271 дүгээр тогтоолоор батлагдсан Дэлхийн шилдэг сургуульд оюутан суралцуулах журам, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн A/319тоот тушаалын хавсралтаар баталсан Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам-ын дагуу зохион байгуулна.

дэлгэрэнгүй
УНГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХААР ӨРГӨДӨЛ ГАРГАГЧДЫН АНХААРАЛД
2016/03/03
Image result for УНГАР УЛС  Тэтгэлэгт хамрагдах цахим өргөдлийг Унгарын Тэтгэлгийн хорооны http://www.stipendiumhungaricum.hu/ цахим хуудсаар авч байгаа бөгөөд Унгарын талаас өргөдөл хүлээн авах хугацаанд өөрчлөлт оруулсан тул дараах мэдээллийг шинэчлэн, хүргүүлж байна.
  Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах
дэлгэрэнгүй
БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА /БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН 2016-2017/
2016/03/03
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэтгэлэг, тусгай тэтгэлгийн хүрээнд БАКАЛАВРын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа /2016-2017/
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санамж бичгийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилд нийт 123 иргэнийг бакалаврын сургалтад суралцуулна.
дэлгэрэнгүй
“Сэлэнгэ аймгийн хөгжлийн гарц” сэдэвт илтгэлийн уралдаанд оролцохыг уръя
2015/05/12
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон Сэлэнгэ аймгийн харъяат дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутан, залуучуудын дунд зохион байгуулдаг “Сэлэнгэ аймгийн хөгжлийн гарц” сэдэвт илтгэлийн уралдааныг 2015 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зарлаж байна. Уралдааны зорилго:
дэлгэрэнгүй
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ /2014-2015/
2015/01/22
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд сурч буй Монгол Улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2014-2015 оны хичээлийн жилд 167 оюутан үргэлжлүүлэн суралцах тул шинээр 53 (20 бакалавр, 33 мэргэжил дээшлүүлэгч) тэтгэлэг олгоно.
дэлгэрэнгүй
“Монгол бахархалын өдөр”-т зориулсан арга хэмжээнд үндэсний хувцастайгаа хүрэлцэн ирэхийг уриалж байна
2014/11/20
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр “Монгол бахархалын өдөр”-т зориулан өнөөдөр 17.00 цагт МУБИС-ийн А312 тоот танхимд оюутан залууст зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, МУБИС, Түүхийн тэнхим санаачилан, МУБИС-ийн “Монгол уламжлал судлалын залуучуудын холбоо” –той  хамтран зохион байгуулах лекцэнд үндэсний хувцастайгаа хүрэлцэн ирэхийг урьж байна.



дэлгэрэнгүй
МУБИС-ийн оюутны аварга шалгаруулах тэмцээний заавар
2014/11/19
Нэг. Зорилго

• МУБИС-ийн оюутнуудын чөлөөт цагийг зөв зохистой  өнгөрүүлэх, тэдний эрүүл мэнд, бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилтийг дээшлүүлэх
• Баг тамирчдын тоглолтын ур чадварыг дээшлүүлж, харилцан туршлага солилцох
• МУБИС-ийн шигшээ багийн бүрэлдэхүүнд  шилдэг тамирчдыг шалгаруулан авч улс, хотын аварга шалгаруулах  тэмцээнүүдэд амжилттай бэлтгэн оролцуулах
дэлгэрэнгүй
МБУС, Биологийн тэнхим “ Дэлхийн Оюутны Эрхийн Өдөр” –ийг тохиолдуулан өдөрлөг зохион байгуулна
2014/11/13
Дэлхийн Оюутны Эрхийн өдрийг тохиолдуулан 11-р сарын 17-д МУБИС-ийн “В” байр 6 давхарт буюу МБУС, Биологийн тэнхим дээр дараах ажлууд явагдана:
8:40 цагт: Судлаач оюутнуудын “Үйлийн хажуугаар суралцахуй” сэдэвт мэргэжил сурталчлах ханын самбарын үзэсгэлэн. 8:40  цагт:   Фото зургийн уралдааны шалгаруулалт. 11:00 цагт:  Оюутан, магистрант, докторантуудын бие даалтын өрөөний нээлт. МУБИС-ийн “В” байр 6 давхар 607 тоот танхим.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2