Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Спорт, Урлаг

Уламжлал, шинэчлэлийн 65 жилийг тайлагналаа
2016/05/20
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 65 жилийн ойд зориулсан төгсөгчид, оюутнуудын “Үлэмж төгөлдөр” урлагийн нэгдсэн тоглолт UB PALACE–ийн концертын их танхимд боллоо. Тус сургууль 1951 онд анх Улсын Багшийн Институт нэртэйгээр 200 гаруй оюутны бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж байсан олон жилийн түүхтэй ууган сургуулиудын нэг юм. Монгол хэлний багш, математикийн багш, физикийн багш зэрэг таван мэргэжлээр анх элсэлт авч эхэлснээс өнөөдрийг хүртэлх хийсэн бүтээсэн зүйлээ багтаасан баримтат киногоор тоглолт эхэллээ.
дэлгэрэнгүй
“Үндэсний бичгийн баярын өдөр”-ийг тэмдэглэв
2016/05/06
НХУС-ийн  Монгол хэлний тэнхим, Оюутны зөвлөл хамтран жил бүрийн 5-р сарын эхний ням гаригт орон даяар тэмдэглэдэг “Үндэсний бичгийн баярын өдөр”-ийг тэмдэглэв. Энэ өдрийг тохиолдуулан дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулж, идэвхтэй оролцсон оюутнуудаа шагнан урамшуулав. Үүнд: 
дэлгэрэнгүй
"ОЮУТАН ЦЭРЭГ" ХӨТӨЛБӨРИЙН ХИЧЭЭЛИЙН ЯВЦТАЙ САЙДУУД ТАНИЛЦАВ
2016/04/26
"Оюутан цэрэг" хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд  энэ удаагийн хөтөлбөрт хамрагдсан оюутан залуус эхний сургалт болох цэргийн ерөнхий бэлтгэл буюу цэргийн эрдмийн хичээлд шамдан сурч байна. Тус хөтөлбөрийн хичээлийн явцтай Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар ШУТИС, МУИС, МУБИС-д хичээллэж байхад нь очиж танилцлаа. 
дэлгэрэнгүй
Оюутны урлагийн үзлэг амжилттай болж өнгөрөв
2016/04/01
МУБИС-ийн 65 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд төгсөгчид, оюутны хамтарсан тоглолтыг Улаанбаатар паласд зохион байгуулах гэж байна. Энэхүү урлагийн тоглолтод МУБИС-ийг төлөөлөн оролцох оюутнуудыг шалгаруулах урлагийн үзлэг Багшийн Сургуулийн Урлаг танхимд зохион байгуулагдлаа.
дэлгэрэнгүй
Малчдад туслах аянд оюутнууд нэгдэв
2016/03/29
БСШУЯ-наас санаачлан зохион байгуулж буй малчин түмэндээ туслах “Оюутан бүр нэг-нэмнээ”, “Малчин оюутан” аянд манай оюутнууд идэвхтэй оролцож байна. Энэ аяны хүрээнд МУБИС-ийн 5 бүрэлдэхүүн сургуулийн нийт 6850 гаруй оюутан нэмнээ-1429 ш, лаа-1505ш, шүдэнз-1819ш, 00-ын цаас-150 ш, саван вок-450ш, бээлий-850, эм -35ш, зай-10ш, будаа-10кг, гурил-4кг, гоймон-4кг, давс-350ш, сахар-6кг, гар чийдэн, скоч зэрэг тусламжийн барааг “Дэлхийн Монгол” аялал компани, Монголын улаан загалмай нийгэмлэгт хүлээлгэн өглөө.
дэлгэрэнгүй
Оюутнууд Наурыз баяр тэмдэглэв
2016/03/23
МУБИС-ийн Оюутны холбооны дэргэдэх Казах оюутнуудын "НУР-АЛЕМ" клубээс Наурыз баярын өдөрт зориулсан баярын арга хэмжээг өргөн сайхан зохион байгууллаа. Тус өдөрлөгт МУБИС-ийн захирал проф.Д.Мөнхжаргал, Дэд захирал дэд проф. Л.Ганцэцэг, МУБИС-ийн Гадаад харилцаа, Эрдэм шинжилгээ, Оюутанд үйлчлэх болон Хөтөлбөрийн албаны багш ажилтнууд, Оюутны холбооны хамт олон, оюутны төлөөлөл өргөнөөр ирж оролцов.
дэлгэрэнгүй
Шатрын нээлттэй тэмцээн амжилттай өндөрлөлөө
2016/03/21
МУБИС-ийн 65 жилийн ой, “Шатрын багш, дасгалжуулагч”-ийн ангийн анхны төгсөлтийг тохиолдуулан зохион байгуулсан шатрын нээлттэй тэмцээн 2016 оны 3 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд нийт 112 тамирчин оролцож, швейцарь системээр 9 өрөг наадсанаас насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэйчүүдээс ОУМ Г.Мөнхгал 8 оноогоор тэргүүлж, ФМ С.Билгүүн, СМ Б.Галмандах нар 7,5 оноогоор удаалав.
 дэлгэрэнгүй
ОХУ-ын FIDE их мастер Фоминых Александр сургалт зохион байгуулав
2016/03/17
ОХУ-ын FIDE их мастер, Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч  Фоминых Александр МУБИС-ийн Шатрын багш, дасгалжуулагчийн ангийн оюутнуудад 14 хоногийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тэрээр Энэтхэг, Малайз, Шриланк зэрэг улсад дасгалжуулагчаар ажиллаж байжээ. FIDE их мастер Фоминых Александр сургалтын явцад тус ангийн 10 оюутантай зэрэг тоглолт хийж 9:1-ээр хожжээ. Ангийн ахлагч Спортын мастер З.Цэнгэнбаяр 1 хожлыг авсан байна.
дэлгэрэнгүй
МУБИС багийн дүнгээр 3-р байр эзэллээ
2016/03/09
Монголын бүх ард түмний спортын XIY их наадмын ТЭШҮҮРИЙН тэмцээнд МУБИС-ийн УБТС-ийн Биеийн тамирын багшийн 3а ангийн оюутан спортын мастер Б.Тулгаа 500 метрийн зайд АЛТАН МЕДАЛЬ /39.54 сек/, БТБ –ын 2а ангийн оюутан ОУХМ Б.Батмагнай 1000 метрт МӨНГӨН МЕДАЛЬ /1мин 23.40 сек/, БТБ-ийн За ангийн Б.Энхцэцэг 500 метрт ХҮРЭЛ МЕДАЛЬ /48.12 сек/ тус тус хүртэж МУБИС-ийнхаа нэрийг өндөрт өргөлөө
дэлгэрэнгүй
Спорт, аялал жуулчлалын ангийн оюутнууд "Үргэлжлэл" үзэсгэлэнгээ толилууллаа
2015/12/18
УБТС-ийн Спорт-аялал жуулчлалын II-IY ангийн оюутнууд МУБИС-д Биеийн тамир спортын салбар үүсэж хөгжисний 60 жил, Монгол улсад Уулын спорт үүссэний 60 жил, Монголын хамгийн өндөр цэг Алтай таван богдын ХҮЙТНИЙ оргилд хүн анх авирсны 100 жил, Спорт, аялал жуулчлалын ангийг нээсний 10 жилийн ой зэрэг олон түүхт ойнуудад зориулан “ҮРГЭЛЖЛЭЛ” нэртэй үзэсгэлэнг оюутан залуус болон спортод дуртай хэн бүгдэд зориулан МУБИС-ийн 312 тоот танхимд 12-р сарын 16, 17-ны өдрүүдэд амжилттай гарган толилууллаа. 
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2