Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

МУБИС төгсөгчдийн Эрдмийн баяраа тэмдэглэв
2016/06/17
2015-2016 оны хичээлийн жилд төгсөгчдийн "Эрдмийн баяр"-ын нэгдсэн үйл ажиллагаа 2016 оны 6-р сарын 15-ны өдөр өргөн дэлгэр болж өнгөрлөө. Төгсөлтийн баярт МУБИС-ийн удирдлагууд, багш нар, ЕБС-ийн төлөөлөл, төгсөгчид, тэдний ар гэрийнхэн, найз нөхөд өргөнөөр хүрэлцэн ирэв.  Тус ЭРДМИЙН БАЯР-т МУГЖ, уртын дууч Н.Хонгорзул, Авьяаслаг монголчууд шоуны шилдэг оролцогчид, залуусын хайртай хамтлаг GUYS, мөн манай авяаслаг оюутан, багш нарын төлөөлөл ая дууны мэндчилгээ дэвшүүлж амжилт хүссэн юм.
дэлгэрэнгүй
Оюутнууд хичээлээрээ автомат төхөөрөмжүүд бүтээжээ
2016/06/14
МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхмийн багш Т.Ганзориг өөрийн заадаг Программчлалын хэл хичээлээрээ суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний авъяас чадварыг нээн хөгжүүлэх үүднээс сонгоны болон нэмэлт хөтөлбөрийн хичээлүүдээрээ оюутнууд, суралцагчдаар нилээдгүй бүтээлүүдийг гаргасан байна. Дээрх хичээл нь суралцагчдын хичээл хоорондын интеграци байдлыг хангахад давхар ач холбогдолтой төдийгүй, суралцагчдын инженерчлэлийн суурь мэдлэг олж авахад ихээхэн ач холбогдолтой сургалт болоод байгаа юм. 
дэлгэрэнгүй
МУБИС-ИЙН ОЮУТНЫ 10 ТӨСЛИЙН БАГ ТЭТГЭЛЭГ АВАХ БОЛЛОО
2016/05/26
Монгол улсад анх удаа оюутны санал, санаачлагыг дэмжин тэтгэлэг олгож эхэллээ. МУБИС-ийн оюутны 11 төслийн баг Дээд Боловсролын Шинэчлэлийн Төсөлд оюутны санаачлагын төслөө өргөн мэдүүлснээс 10 төслийн баг тус бүр 3.000.000 төгрөгийн тэтгэлэг авахаар болж батламжаа 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдөр гардан авав. БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа "L2766-MON: Дээд боловсролын шинэчлэлийн төсөл"-ийн Тэгш хүртээмжтэй байдал бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлгийн уралдаанд ирүүлсэн
дэлгэрэнгүй
МУБИС-ийн бакалаврын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэлийн санхүүгийн дэмжлэг авах боллоо
2016/05/19
Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 4  дүгээр сарын 26-ны өдрийн А/166 тоот тушаалаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Олон улсад магадлан итгэмжлэгдэх 7 сургалтын хөтөлбөр, дотоодод магадлан итгэмжлэгдэх 20 сургалтын хөтөлбөрийн нэрсийг батлан нийт 699,755,967 төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ. Үүнд: Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Багш, математикийн боловсрол” бакалаврын зэрэг олгох хөтөлбөр Олон улсын магадлан итгэмжлэгдэхэд 43,601,107 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх батламж,  “Багш, бага ангийн боловсрол”  гэсэн бакалаврын зэрэг олгох хөтөлбөр дотоодод магадлан итгэмжлэгдэхэд 9,260,600 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх батламжаа тус тус гардан авлаа.
дэлгэрэнгүй
ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД БЭЛТГЭХ ЦУВРАЛ СУРГАЛТ-ДАДЛАГА АЖИЛ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА
2016/04/04
БСШУЯ-ны сайдын 2015 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн А/147 тоот тушаалаар МУБИС-ийн Багшийн сургуулийн D011301 “Багш, бага ангийн боловсрол” бакалаврын сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлүүлэхээр болсон билээ. Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэл” төслийн дэмжлэгтэйгээр Багшийн сургуулийн Хөтөлбөрийн алба, тэнхим, багш, ажилтан, ажилчид, оюутны төлөөлөл бүхий ажлын хэсгийг Багшийн сургуулийн захирлын 2015 оны 11-р сарын 25-ны өдрийн 80 тоот тушаалаар  байгуулан ажиллаж байна. 
дэлгэрэнгүй
Багш мэргэжлийн анхны амт-2” төсөл амжилттай хэрэгжлээ
2016/03/03
Багшийн сургуулийн багш нарын санаачлан хэрэгжүүлсэн “Багш мэргэжлийн анхны амт-2” төсөл нь 11-р сараас 3 сарын хугацаатай хэрэгжиж 2016.02.29 ний өдөр Багшийн сургуулийн Урлаг зааланд төслийн үр дүнгээ амжилттай тайлагнаж өндөрлөлөө. Энэ удаагийн төслөөр хөдөө орон нутагт дадлага хийж буй оюутнуудын үйл явцыг харуулах, цаашлаад багш мэргэжлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах зорилготойгоор эхэлсэн энэхүү зорилгодоо хүрч чадсан байна.
дэлгэрэнгүй
Газар зүйн тэнхим сургалтын хөтөлбөр, CD боловсруулав
2016/03/02
МБУС-ийн Газарзүйн тэнхмийн багш проф. Е.Батчулуун ахлагчтай баг судалгааны тэргүүлэх чиглэлийнхээ хүрээнд  НҮБХХ, БОНХАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсддэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” (MON/12/301) төсөлтэй хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй”  сургалтын хөтөлбөр, CD-ийг боловсруулан гаргажээ.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн дадлагын зөвлөх багшийн сургалт зохион байгуулагдлаа
2016/01/26
МУБИС-ийн Багш боловсролын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд дадлагын чанар, өгөөжийг сайжруулах зорилго тавьж шинэчлэлийг хийсэн билээ. Дадлагын шинэчлэл зөвхөн оюутнуудыг чадваржуулахад бус дадлагын үйлээр дамжуулан суралцагчийг судалгаанд хөтлөх, багшлахуйд чадваржуулах улмаар ЕБС-ийн багш нарыг ажлын байран дээрээ тасралтгүй хөгжихөд дэмжлэг үзүүлэх, ЕБС, цэцэрлэг,  МУБИС-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.
дэлгэрэнгүй
МУБИС-д багш шалгаруулж авна
2015/12/31
ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
Монгол улсын төрийн болон гадаадын их дээд  сургуулиудыг  магистр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн, ерөнхий боловсролын сургууль  болон   их дээд  сургуулиудад  багшилж байсан туршлагатай, судалгааны арга зүй эзэмшсэн,  гадаад хэл (англи, орос болон бусад), сурган  хүмүүжүүлэх ухаан, боловсрол судлалын зохих  мэдлэгтэй, мэдээлэл харилцааны технологийн хэрэглээний чадвар  эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, оюутнуудтай харилцах эв дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй,  боловсролын шинэчлэлд нээлттэй,  тогтвор суурьшилтай ажиллах,  багшийн ёс зүйг сахидаг байх.

дэлгэрэнгүй
“Мультимедиа программ хангамжийг сургалтад хэрэглэх, хөгжүүлэх нь” Үндэсний VIII уралдааны шилдэгүүд тодорлоо
2015/12/24
Математик, Байгалийн ухааны сургуулиас /МБУС/ уламжлал болгон зохион байгуулагдаж буй “Мультимедиа программ хангамжийг сургалтад хэрэглэх, хөгжүүлэх нь” үндэсний уралдаан  8 дахь жилдээ уламжлал болон амжилттай явагдаж өндөрлөлөө. Уралдааныг МБУС ивээн тэтгэж, МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхим амжилттай зохион байгууллаа.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2