Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

МУБИС төгсөгчдийн Эрдмийн баяраа тэмдэглэв
2015-2016 оны хичээлийн жилд төгсөгчдийн "Эрдмийн баяр"-ын нэгдсэн үйл ажиллагаа 2016 оны 6-р сарын 15-ны өдөр өргөн дэлгэр болж өнгөрлөө. Төгсөлтийн баярт МУБИС-ийн удирдлагууд, багш нар, ЕБС-ийн төлөөлөл, төгсөгчид, тэдний ар гэрийнхэн, найз нөхөд өргөнөөр хүрэлцэн ирэв.  Тус ЭРДМИЙН БАЯР-т МУГЖ, уртын дууч Н.Хонгорзул, Авьяаслаг монголчууд шоуны шилдэг оролцогчид, залуусын хайртай хамтлаг GUYS, мөн манай авяаслаг оюутан, багш нарын төлөөлөл ая дууны мэндчилгээ дэвшүүлж амжилт хүссэн юм.
Эрдмийн баярын энэ өдөр МУБИС-ийн шилдэг төгсөгчидтэй ажил олгогч эзэд ажлын байрны гэрээ үзэглэх ёслол болов. Үүнд: "Шинэ үе" сургуулийн захирал МУ-ын Ардын багш Ү.Маам, Орчлон -1 сургуулийн захирал доктор Д.Батболд, "Шинэ монгол" сургуулийн ерөнхийлөгч Ж.Галбадрах, БСШУЯ-ны харъяа лаборатори 45-р сургуулийн захирал Ц.Наранчимэг нар хүрэлцэн ирж МУБИС-ийн төгсөгчидтэй хамтран ажиллах гэрээнд үзэглэв. МУБИС-ийг төлөөлж гэрээнд Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, дэд проф. Х.Тамир гарын үсэг зурлаа. Арга хэмжээний нэгэн хүндэтгэлтэй үйл ажиллагаа нь төгсөгчдийн тангараг өргөх ёслол байв. Тангарагийг МУБИС-ийн Шилдэг оюутан Дэлхийн шатрын холбооны сонирхогчдын үнэмлэхүй аварга, ФИДЭ мастер Э.Хулан , Уран сайхны гимнастикийн ОУХМ  Б.Ачбадрах, Цанын спортын мастер, МУ-ын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Улсын 3 удаагийн аварга Б.Эрдэнэзаяа, Цанын Спортын мастер, МУ-ын цанын ҮШБ тамирчин, Улсын 5 удаагийн аварга Ж.Халиунаа,  Үндэсний сурын Спортын мастер Б.Сүрэнжаргал нар уншин төгсөгчдөөр тангараг өргүүлэв. Эрдмийн баярын хамгийн сэтгэл догдлуулах агшин бол диплом, ромбоо гардан авч мөч байдаг. Энэхүү нэгдсэн арга хэмжээн дээр МУБИС-ийн шилдэг төгсөгчдөд диплом, ромбыг гардуулан өгч, магистрт 15% хөнгөлөлттэй суралцах батламж гардуулахын хамт төгсөгчидтэй МУБИС-ийн удирдлагууд, багш нар болон хүндэт зочид дурсгалын зургаа хамт татууллаа. Ингээд энэ хичээлийн жилд амжилттай суралцан МУБИС-ийг бакалаврын зэрэгтэй төгсөж буй нийт 2300 төгсөгчиддөө баяр хүргэн, цаашдын тань ажил, амьдралын алтан шар зам нь өлзийтэй байхыг төрөлх сургуулийнх нь хамт олны өмнөөс хүсэн ерөөе.
























Т.Дуламрагчаа

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2