Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

Докторын диплом гардуулав
2016/06/20
МУБИС-ийн докторантурт суралцан эрдмийн зэрэг амжилттай хамгаалсан докторуудын дипломыг захирал проф. Д.Мөнхжаргал өнөөдөр гардуулан өгч баяр хүргэв. Үүнд:  Д.Базаргүр “Монголын дээд палеолитын үеийн дурсгалын судалгаа /40.000-12.000 жилийн өмнө/” сэдвээр Түүхийн ухааны, Р.Сарангэрэл “Монгол хэлний хоршоо үгийн бүтэц, утгын судалгаа” сэдвээр Хэл бичгийн ухааны,  О.Хатанболд “Монголын ардчиллын үнэлгээ: арга зүй ба кейс”  сэдвээр Улс төр судлалын ухааны ДОКТОР–ын зэрэг амжилттай хамгаалж  докторын дипломоо тус тус гардан авлаа.
дэлгэрэнгүй
Докторын дипломоо гардан авав
2016/05/27
МУБИС-ийн докторантурт Түүхийн чиглэлээр амжилттай суралцан Түүх, антропологи, археологийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд  “Ойрад-Оросын харилцааны түүхийн судалгаа (1606-1671)” сэдвээр докторын зэрэг горилсон бүтээл бичиж амжилттай хамгаалсан НХУС-ийн  Түүхийн тэнхмийн багш Н.Баярцэцэгт Түүхийн ухааны Доктор (Ph.D)-ын дипломыг захирал проф. Д.Мөнхжаргал өнөөдөр гардуулан өгч баяр хүргэлээ.  Н.Баярцэцэгийн Түүхийн ухаанаар эрдмийн зэрэг горилсон судалгааны ажлыг Түүхийн ухааны доктор, проф. Ж.Гэрэлбадрах, Н.Чулуудай нар удирджээ.
дэлгэрэнгүй
Докторын диплом гардуулав
2016/04/15
Тус сургуулийн докторын сургалтын хөтөлбөрийг дүүргэж, эрдмийн зэрэг амжилттай хамгаалсан Дорж овогтой Хөхөө, Лагсанжав овогтой Удвал, Цэдэнсүрэн овогтой Оюунчимэг нарт Боловсрол судлалын ухааны докторын диплом, Чойжил овогтой Отгонд Сэтгэл судлалын ухааны докторын дипломыг захирал проф. Д.Мөнхжаргал, ЭШХАЭ дэд захирал проф. Л.Цэрэнсодном нар өнөөдөр  гардуулан өгч баяр хүргэн амжилт хүслээ. 

дэлгэрэнгүй
ЭРДМИЙН ЗЭРЭГ ХАМГААЛНА
2016/04/13
МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэлний тэнхимийн докторант Равжир овогтой Сарангэрэлийн “Монгол хэлний хоршоо үгийн бүтэц, утгын судалгаа”  нэг сэдэвт зохиол хэлэлцэх хуралдаанд хүрэлцэн ирэхийг урья.

дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗУНЫ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ
2016/04/07
1. Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр  http://burtgel.surgalt.mn  хаягаар бүртгэнэ.
2. Докторын хөтөлбөрийн  бүртгэл 2016 оны 04 сарын 01-аас 2016 оны 05-р сарын 10 хүртэл явагдана.
3. Магистрын дипломын голч дүн 3.3-аас дээш тохиолдолд докторын хөтөлбөрт шууд элсүүлнэ.
4. Суралцах хөтөлбөрөө сонгож,  шаардлагатай бичиг баримтаа гүйцэт оруулснаар таны бүртгэл баталгаажна.
5. Өмнө нь бүртгүүлж байсан бүртгүүлэгч хөтөлбөрийн албанд мэдэгдэж,  бүртгэлээ баталгаажуулна. /холбоо барих утас 70120017/

дэлгэрэнгүй
МУБИС-ИЙН МАГИСТРАНТ, ДОКТОРАНТУУДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
2016/03/30
 НЭГ. ХУРЛЫН ЗОРИЛГО:
МУБИС-ийн магистрант, докторантуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, судалгааны ажлыг олон нийтэд сурталчлах, урамшуулах, түгээн дэлгэрүүлэх, санаа бодлоо солилцох боломжоор хангахын зэрэгцээ эрдэм шинжилгээний бага хурлын өгүүллийг эмхтгэж олон нийтийн хүртээл болгох

ХОЁР.ОРОЛЦОГЧИД:  МУБИС-д суралцаж буй магистрант, докторантууд 
дэлгэрэнгүй
ТҮҮХИЙН ТЭНХИМИЙН ИХ СЕМИНАР болно
2016/03/15
Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн их семинар 2016 оны 3-р сарын 21-ний Даваа гаригийн 14 цагт хичээлийн II байрны 307 тоотод эхэлнэ. Их семинараар докторант Янгугийн Содбаатарын “Монголчуудын газрын хэвлийн баялаг ашиглалтын түүхийн судалгаа” (1911-1929) сэдэвт судалгааны ажлыг хэлэлцэнэ. Эрхэм судлаач, багш, докторант та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Түүхийн тэнхимийн 310 тоот өрөөнд уг судалгааны ажлын хэвлэмэл эхийг уншиж болно. 

дэлгэрэнгүй
Эрдмийн зэрэг хамгаална
2016/01/28
МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн докторант Пүрэвсүрэн овогтой Одсүрэн “Зохиолч Дармаагийн Батбаярын уран бүтээлийн туршлага, ур чадвар” сэдвээр хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 14:00 цагт МУИС-ийн хичээлийн I байрны Дугуй танхимд болно.
дэлгэрэнгүй
Эрдмийн зэрэг хамгаална
2016/01/28
МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн докторант Түвдэн овогтой Энхтуяа “Орчин цагийн монгол хэлний үйл язгуур, үндсээс жинхэнэ нэр бүтээх дагаврын утга, байрлалын судалгаа” сэдвээр Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 16:00 цагт МУИС-ийн хичээлийн I байрны Дугуй танхимд болно.

дэлгэрэнгүй
МУБИС-ийн докторантурт суралцаж буй багш, ажилтан нарын анхааралд
2016/01/25
Тус сургуулийн докторантурт элсэн суралцаж байгаа МУБИС-д ажилладаг бүх багш нар, ажилтнуудыг БоСС-ийн хөтөлбөрийн албанд /Е-24 тоот/ яаралтай ирж I.25-27-ны хооронд бүртгүүлэхийг мэдэгдье.
Бүртгэлийн маягтыг: Subaru_800@yahoo.com хаягаар майлээр авч болно.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2