Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл ба чиг үүрэг

МУБИС – ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР (2013-2018)
2013/04/15
МУБИС – ийн Захирлын 2013 оны
02 сарын 01-ний өдрийн 1-р хавсралт

МУБИС – ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР  (2013-2018)

Танилцуулга

МУБИС-ийн эрдэм шинжилгээний ажил жилээс жилд өргөжин хөгжиж, эрхзүйн шинэчлэлийн хүрээнд удирдлага,зохион байгуулалтыг өөрчилснөөс гадна суурь, хавсарга судалгааны чиглэлүүдийг тодорхойлж, төсөлт ажлуудад идэвхтэй оролцож, Засгийн Газрын болон ШУА, Боловсролын Яамны захиалгат 200 гаруй төслийн гүйцэтгэгчээр амжилттай ажилласан байна. Үүнээс гадаадын 20 гаруй, дотоодын 90 гаруй төсөлт ажил үр дүнтэй хэрэгжиж, зах зээлд өрсөлдөхүйц  үндэсний хэмжээний их сургууль болоход чухал үүрэг гүйцэтгэжээ.
 “МУБИС-ийг 2007-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-ний хүрээнд МУБИС-ийн эрдэм шинжилгээний ажлыг  хөгжүүлэх хөтөлбөрийг 2007 онд баталснаар тус сургуулийн эрдэм шинжилгээний тэргүүлэх болон суурь, хавсарга судалгааны чиглэлүүдийг тодорхойлон бодлого төлөвлөлттэй ажилласан. 2000 оноос 2011 он хүртэлх хугацаанд МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлын албанаас нийт 14 эрхзүйн баримт бичгийг шинээр боловсруулж, нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрдэм шинжилгээний ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангасан байна. Манай сургуулийн магистрантур, докторантурт суралцагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэхийн зэрэгцээ Боловсрол судлал, Монгол судлал, Боловсролын удирдахуйн ухаан болон шинжлэх ухааны бусад чиглэлээр улсын хэмжээнд хамгийн олон тооны  залуу эрдэмтдийг  бэлтгэж ирлээ. 
 
дэлгэрэнгүй
ЭШ-ний тэргүүлэх чиглэл
2012/10/17
Шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл болон судалгааны үндсэн чиглэл, шийдвэрлэх асуудлыг нийгмийн хэрэгцээ, хүний нөөц, сургууль, тэнхмүүдийн мэргэжлийн чиглэл, онцлогтой уялдуулан хэрэгжүүлж, оюутан, магистр, доктор, профессор багш нарын хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлж, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэн, үр дүнгийн санг бүрдүүлнэ.
дэлгэрэнгүй
Үндсэн чиг үүрэг
2012/10/17
Эрдэм шинжилгээний ажлын эрхзүйн орчинг бүрдүүлснээр их сургуулийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, эрдэм шижилгээний ажлыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, тус их сургуулийн шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, бүрэлдэхүүн сургуулийн шийдвэрлэж байх асуудлуудыг тогтоож, төлөвлөлт, үйл ажиллагаанд нь хяналт тавих, судалгааны үр дүнг мэдээлж байна.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2