Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Эрдэм шинжилгээний бичиг, сэтгүүл

Зарлал
2016/01/28
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Лавай” Эрдэм шинжилгээний бичиг сэтгүүл нь Олон улсын сэтгүүлийн ISSN 2410-4507 дугаартай болно. Тус сэтгүүлийн 15 дахь дугаар хэвлэгдэн гарахаар бэлтгэгдэж байгаа тул эрдэм шинжилгээний өгүүллээ research@msue.edu.mn хаягаар ирүүлнэ үү.
Эрдэм шинжилгээний өгүүллийг хөндлөнгийн хянан магадлагаа хийж, шаардлага хангасан нөхцөлд хэвлэнэ. Тус сэтгүүл нь доорх булангуудтай.
дэлгэрэнгүй
“АКТА ХИСТОРИКА” СЭТГҮҮЛИЙН XVI ДУГААР ГАРЛАА
2015/12/15
НХУС-ийн Түүхийн тэнхимээс эрхлэн гаргадаг “Акта Хисторика” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2015 оны дугаар XVI хэвлэгдэн гарлаа. Уг дугаарыг профессор Ц.Баасандорж эрхэлсэн юм. Тус сэтгүүл ISSN 2311-1461 дугаар бүхий олон улсын эрхтэй сэтгүүл юм. “Акта Хисторика” сэтгүүлд Монголын археологи, угсаатны зүй, дунд болон ойрхи үеийн түүхийн судалгааны 22 өгүүлэл нийтлэгдэв. Сэтгүүлийн шинэ дугаарыг МУБИС-ийн НХУС-ийн Түүхийн тэнхим ба Интер номын дэлгүүрт худалдаж байна.



дэлгэрэнгүй
“Монгол судлалын чуулган” сэтгүүл олон улсын дугаартай болов
2015/08/25
МУБИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлийг олон улсын дугаарлалттай болгох ажлын хүрээнд Эрдэм шинжилгээний албанаас  ISSN байгууллагад хүсэлт гаргаж, Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулиас эрхлэн гаргадаг  “Монгол судлалын чуулган” сэтгүүлд олон улсын  сэтгүүлийн ISSN 2412-9992 дугаарлалтыг 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр авсан байна.
дэлгэрэнгүй
Лавай сэтгүүлийг худалдан авах боломжтой боллоо
2015/06/02
МУБИС-ийн ЭША-аас эрхлэн гаргаж буй “Эрдэм шинжилгээний бичиг-Лавай” сэтгүүлийн 12 дахь дугаар олон улсын эрхтэйгээр хэвлэгдэн гарсан бөгөөд тус сэтгүүлийг сонирхсон эрдэмтэн багш, судлаач, магистрант, докторант болон оюутнууд ЭША-аас 8000 төгрөгний үнэтэйгээр худалдан авах боломжтой болно.
дэлгэрэнгүй
“Лавай” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллээ нийтлүүлнэ үү
2015/04/20
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Лавай” эрдэм шинжилгээний бичиг сэтгүүл нь олон улсын сэтгүүлийн ISSN 2410-4507 дугаартай боллоо. Тус сэтгүүлийн шинэ дугаар  хэвлэгдэн гарахаар бэлтгэгдэж байгаа тул профессор багш нар эрдэм шинжилгээний өгүүллээ 2015 оны 5 дугаар сарын 20-ыг дуустал research@msue.edu.mn хаягаар ирүүлнэ үү. 


дэлгэрэнгүй
МУБИС-ийн “Лавай” эрдэм шинжилгээний бичиг олон улсын ISSN дугаартай боллоо
2015/03/24
Эрдэм шинжилгээний албанаас International Standard Serial Number (ISSN) олон улсын байгууллагад хүсэлт гарган, МУБИС-ийн “Лавай” эрдэм шинжилгээний бичиг сэтгүүлд олон улсын сэтгүүлийн ISSN 2410-4507 дугаарлалтыг авчээ. Олон улсын сэтгүүлийн дугаарлалтыг Парис дахь олон ISSN үндэсний төвөөс олгодог бөгөөд энэхүү байгууллага нь 1974 онд ЮНЕСКО, Францын засгийн газрын ивээл дор анх байгуулагдаж байжээ.
дэлгэрэнгүй
МУБИС-ИЙН ЛАВАЙ СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗӨВЛӨМЖ
2015/03/20
МУБИС-ийн олон улсын эрдэм шинжилгээний (ISSN 2410-4507) дугаар бүхий "Лавай" сэтгүүлд өгүүлэл бичиж буй зохиогчид энэхүү зөвлөмжийг баримтална.
дэлгэрэнгүй
Түүхийн тэнхмээс эрхлэн гаргадаг “Акта Хисторика” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа
2014/12/26
МУБИС-ийн НХУС-ийн Түүхийн тэнхимийн “Акта Хисторика” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2014 оны дугаар XV хэвлэгдэн гарав. Энэ дугаарыг дэд проф. Ж.Гэрэлбадрах эрхэллээ. Тус сэтгүүл ISSN 2311-1461 дугаар бүхий олон улсын эрхтэй сэтгүүл юм. “Акта Хисторика” сэтгүүлд Монголын археологи, угсаатны зүй, дунд болон ойрхи үеийн түүхийн судалгааны 22 өгүүлэл нийтлэгджээ. Мөн Түүхийн тэнхимийн багш нарын шинэ номын танилцуулга болон оролцсон эрдэм шинжилгээний хурлын мэдээ багтжээ.
дэлгэрэнгүй
Thomson Reuters –ийн импакт фактор сэтгүүлд Биологийн тэнхмийн багш нарын хамтын бүтээл хэвлэгджээ
2014/12/25
МУБИС-ийн МБУС-ийн Биологийн тэнхмийн эрхлэгч М.Мөнхбаатар нарын болон ОХУ-ын эрдэмтэдийн хамтарсан Distribution and Conservation Status of the Far Eastern Tree Frog, Hyla japonica Gьnther, 1859 in Mongolia and Transbaikalia (Russia)хэмээх эрдэм шинжилгээний өгүүлэл Thomson Reuters–ийн Russian journal of Herpetology сэтгүүлийн 2014 оны Vol 21, №4-т (12 сард) хэвлэгдсэн байна. Энэхүү өгүүлэлд 2008 онд Дорнод Монголд явуулсан герпетологийн хамтарсан судалгааны үр дүнгийн талаар голлон оруулжээ.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2