Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Шинэ бүтээл

“Их Юань улсын хатад
2016/04/21
НХУС-ийн Түүхийн тэнхмийн багш доктор Д.Идэр “Их Юань улсын хатад" номоо хэвлүүлжээ. Энэхүү зохиолд Их Юань улсын хатдын түүхэнд холбогдох хятад сурвалж бичгүүдийн мэдээ баримтад тулгуурлан Хубилай хааны Тэгүлэн, Чаби, Наби хатад, Төмөр хааны Шириндарь, Борхан хатад, Хайсан хааны Жэнгэ, Сүхшир хатад, Аюурбарвад хааны Анашишир хатан, Содбал хааны Сүхбал хатан, Есөнтөмөр хааны Бабүхан хатан, 
дэлгэрэнгүй
ХӨНГӨН АТЛЕТИК СУРАХ БИЧГИЙН НЭЭЛТ БОЛОВ
2016/03/28
Урлаг, Биеийн тамирын сургуулийн Хөнгөн атлетикийн тэнхимийн эрдэмтэн багш, судлаачид оюутан, багш, тамирчид, дасгалжуулагчид болон хөнгөн атлектикийн спортыг сонирхон хичээлэгчдэд зориулан ХӨНГӨН АТЛЕТИК СУРАХ БИЧИГ номыг хэвлүүлэн олны хүртээл болголоо. Сурах бичгийн багийн зохиогчид нь Монгол улсад үе үеийн Биеийн тамирын багш нар, тамирчдыг бэлтгэж, дасгалжуулж ирсэн төдийгүй өөрсдөө манай нэртэй хөнгөн атлетикийн тамирчид юм.
дэлгэрэнгүй
“АРА” загварыг ашиглан эрдмийн ажил бичих гарын авлага хэвлэгдэв
2016/03/11
МУБИС нь “Эрдэм шинжилгээ, инновацийн журам”-ын 2.2.5-д заасны дагуу Америкийн сэтгэл судлаачдын холбооны “АРА” загварыг эрдмийн ажил бичихэд ашиглахаар тогтсон юм. Уг заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийсэн “АРА” загварын дагуу эрдмийн ажил бичих гарын авлагыг боловсруулан та бүхэнд толилуулж байна.
Уг гарын авлагад:

дэлгэрэнгүй
“Бүтээлч даалгавар” ном хэвлэгдэн гарчээ
2016/02/20
БоСС-ийн Боловсролын судалгаа, арга зүйн тэнхимийн багш С.Энхтүвшин МУБИС-ийн III курсын оюутнуудын Боловсрол судлалын төгсөлтийн шалгалтын БҮТЭЭЛЧ ДААЛГАВАР-ыг хийх аргачлал, АРА болон Ванковерийн загвараар ишлэл зүүлт, иш татсан бүтээлийн жагсаалт хийх зөвлөмжийг агуулсан 7.7 хэвлэлийн хуудас бүхий “Бүтээлч даалгавар” УБ 2016 номоо хэвлүүлэн гаргажээ.
дэлгэрэнгүй
““Саран хөхөөний намтар” жүжгийн зохиолын шинжлэл, эх зохиол” номын нээлт болов
2016/02/18
НХУС-ийн Уран зохиол, сэтгүүл зүйн тэнхмийн багш, Хэл бичгийн ухааны доктор, профессор С.Хөвсгөлийн “Д.Равжаагийн “Саран хөхөөний намтар” жүжгийн зохиолын шинжлэл, эх зохиол” номын нээлт боллоо. Номын зохиогч С.Хөвсгөл нь 1992 онд “Монголын жүжгийн зохиолын төрөл зүйл бүрэлдсэн нь” сэдвээр хэлбичгийн ухааны дэд докторын зэрэг, 2005 онд “Саран хөхөөний намтар, жүжгийн зохиолын шинжлэл” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан манай уран зохиол судлалын нэртэй эрдэмтдийн нэг юм. 
дэлгэрэнгүй
“АКТА ХИСТОРИКА” СЭТГҮҮЛИЙН XVI ДУГААР ГАРЛАА
2015/12/15
НХУС-ийн Түүхийн тэнхимээс эрхлэн гаргадаг “Акта Хисторика” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2015 оны дугаар XVI хэвлэгдэн гарлаа. Уг дугаарыг профессор Ц.Баасандорж эрхэлсэн юм. Тус сэтгүүл ISSN 2311-1461 дугаар бүхий олон улсын эрхтэй сэтгүүл юм. “Акта Хисторика” сэтгүүлд Монголын археологи, угсаатны зүй, дунд болон ойрхи үеийн түүхийн судалгааны 22 өгүүлэл нийтлэгдэв. Сэтгүүлийн шинэ дугаарыг МУБИС-ийн НХУС-ийн Түүхийн тэнхим ба Интер номын дэлгүүрт худалдаж байна.



дэлгэрэнгүй
МБУС-ийн оюутан Н.Даваажаргал анхны ном хэвлүүлжээ
2015/11/11
МБУС-ийн Математикийн багшийн 3а ангийн оюутан Нямдоржийн Даваажаргал бие даан “О2” эсээ бичлэгийн номоо хэвлүүлжээ. Энэхүү номоо өөрийгөө хөгжүүлэх чин эрмэлзлэлтэй залуус болон сэтгэн бичигчдийн ширээний ном хэмээн өмнөтгөлдөө дурьджээ. Оюутан Н.Даваажаргал өөрөө 1-р курсээсээ эхлэн энэ номоо бичиж эхэлсэн бөгөөд эсээ бичлэгийн талаар уншиж судалсан мэдлэгээ эмхэтгэн эсээ бичих талаар өөрийнхөө хэмжээнд өргөн агуулга бүхий номоо ийнхүү эмхэтгэн хэвлүүлсэн нь сайшаалтай юм.
дэлгэрэнгүй
“МОНГОЛ БОЛОН ТӨВ АЗИ” ЭМХЭТГЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
2015/06/23
МУБИС, МУБИС-ийн Монгол судлалын төв 2015 оны  6-р сарын 19-20-ны өдрүүдэд  “Монгол болон Төв Ази” (XIX зууны сүүлч, XX зууны эхэн) Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж өндөрлүүллээ.  Хуралд Свен Хединий намтар, аяллын түүхээс гадна олон орны монголч эрдэмтэд, аялагчдын XIX зууны сүүлч, XX зууны эхэн үед Монгол орноор аялсан тэмдэглэл, монголыг судалсан түүхийг нэгтгэн, тэдний монгол судлалд оруулсан хувь нэмрийг үнэлж, дүгнэсэн сонирхолтой илтгэлүүдийг Нэгдсэн болон Түүх, угсаатны зүй; Хэл зохиол, соёл гэсэн салбар хуралдаануудаар хэлэлцлээ.
дэлгэрэнгүй
Т.Жамбалдоржийн “Монголын түүх бичлэг” сурах бичиг хэвлэгдэв
2015/05/11
МУБИС-ийн хүндэт профессор, Түүхийн тэнхмийн ахмад багш дэд проф. Т.Жамбалдоржийн “Монголын түүх бичлэг” сурах бичиг хэвлэгдэн гарлаа. Эрхэлсэн Н.Сүхбаатар. “Монголын түүх бичлэг” сурах бичиг –удиртгал, –эрт, дундад үеийн Монголын түүх бичлэг, –орчин үеийн Монголын түүх бичлэг, –хавсралт гэсэн үндсэн бүтэцтэй. Энэ бол Их, дээд сургуулийн түүхийн мэргэжлийн ангийн сургалтад зориулсан сургалт-судалгааны бүтээл юм.
дэлгэрэнгүй
“Тогтворшилтой хөгжлийн боловсролын онол, аргазүйн зарим асуудал” УБ 2015 номын нээлт болов
2015/03/05
2015 оны 3-р сарын 4-ны өдөр МУБИС-ийн хичээлийн  төв байрны Эрдмийн танхимд МУБИС-ийн зөвлөх профессор академич, МУГБ Б.Жадамбаа, МБУС-ийн тэнхмийн эрхлэгч доктор, дэд проф. Б.Сандагдорж, НХУС-ийн багш доктор, дэд проф. Б.Тунгалаг, докторант Л.Эрдэнэчимэг нарын хамтын бүтээл "Тогтворшилтой хөгжлийн боловсролын онол аргазүйн зарим асуудал" УБ 2015 номын нээлт болов. Нээлтийн арга хэмжээнд дотоод, гадаадын олон хүндтэй зочид төлөөлөгчид, номын садан эрдэмтэн багш нар хүрэлцэн ирлээ. Тухайлбал, МУ-ын анхны ерөнхийлөгч П.Очирбат, академич Б.Энхтүвшин, академич Т.Дорж, МУИС-ийн профессор багш Б.Бурмаа, МУБИС-ийн захирал доктор
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2