Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Бакалавр

Тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх нэг жилийн сургалтын бүртгэл эхэллээ
2014/08/22
ЕБС, СӨБ-ийн байгууллагад тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээ үзүүлэх сонирхолтой багшийг нэг жил суралцуулж, тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжил эзэмшүүлнэ.
Бүртгэл: 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс-05-ны хооронд МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн (Ё байр) 35 тоотод явагдана.
Элсэгчдэд тавих шаардлага:

дэлгэрэнгүй
БАГШ-БАКАЛАВРЫН НЭГ ЖИЛИЙН ХӨРВӨХ СУРГАЛТАНД БҮРТГЭНЭ
2014/08/22
ЕБС-д судалдаг үндсэн хичээлүүдийн чиглэлээр, багш бус мэргэжилтэй, бакалаврын боловсрол эзэмшсэн иргэдэд зориулан, багшийн мэргэжил эзэмших нэг жилийн сургалтанд элсэн суралцахыг урьж байна.
Сургалтын үргэлжлэх хугацаа: 1 жил
Суралцах хэлбэр: Өдөр ба зайн сургалт
Хөрвөх мэргэжил: ..... багш мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшинэ.
Элсэгчдэд тавигдах шаардлага:

дэлгэрэнгүй
МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар Багшийн сургуульд дараах мэргэжлээр оюутан элсүүлнэ
2014/07/07
МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар Багшийн сургуульд дараах мэргэжлээр оюутан элсүүлнэ.
Үүнд:
1. Бага боловсролын багш
2. Сургуулийн өмнөх боловсролын багш
3. Монгол хэл- Уран зохиолын багш
4. Монгол- Англи хэлний багш
5. Нийгмийн ажилтан
6. Англи хэлний багш
дэлгэрэнгүй
МУБИС-т элсэхээр бүртгүүлэгчдийн анхааралд
2014/07/06
МУБИС-д элсэхээр бүртгүүлэгчдийн хуваарь олголтыг 2014 оны 7 дугаар сар 6 болон 7-ны өдрүүдэд тус сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн Гадаад хэлний салбарын байранд (Төв байрны зүүн хойшоо 50 метрт орших 5 давхар байр) явуулна. Хуваарь сонгох дарааллын өөрчлөлтийг эндээс үзнэ үү.   Улаанбаатар хотоос МУБИС-д элсүүлэх хяналтыг тоог эндээс үзнэ үү.
Жагсаалтад орсон бүртгүүлэгч нь хуваарь дуудахад бэлэн байх ёстойг анхааруулъя. Зарласан цагт ирж хуваариа сонгоогүй бүртгүүлэгчийг хуваарь сонгохоос татгалзсан гэж үзэх бөгөөд бүртгэлээс хасч дараагийн бүртгүүлэгчээр хуваарь сонгуулахыг анхаарна уу.
дэлгэрэнгүй
МУБИС-д бүртгүүлэгчдийн анхаааралд
2014/07/04
- Бүртгэл 07 сарын 05-ны өдөр 12:00 цаг хүртэл онлайнаар явагдана.
- Онооны жагсаалтыг 07 сарын 05-ны өдөр 18:00 цагаас гарна. МУБИС-ийн вэб сайт (www.msue.edu.mn) болон онлайн бүртгэлийн burtgel.surgalt.mn сайт дээрээс харна уу.
- Хуваарь сонголт 07 сарын 06-07-ны өдрүүдэд явагдана. Хуваарь дуудах дарааллыг эндээс харна уу.
- Хэрэв төлбөрийн системд алдаа гарсан эсвэл бүртгүүлж чадахгүй байгаа бол МУБИС ийн А-103, 106 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.
дэлгэрэнгүй
Багш мэргэжлээр хөрвөх зуны сургалтандаа элсэлт авч байна
2014/05/23
“Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” батлах тухай Засгийн газрын 2008 оны 316-ртогтоолын 3.9.3-д “Дээд боловсролтой боловч багшийн мэргэжилгүй багш нарыг багшийн мэргэжил эзэмшүүлэх болон тухайн мэргэжлийн багшид өөр мэргэжил олгон суралцуулах, хөрвөх сургалт бий болгох” заалтын дагуу  “Багш мэргэжлээр хөрвөх”  зуны сургалтанд элсэлт авч байна.  Элсэлтийн бүртгэлийг 2014 оны 5-р сарын 1-ний өдрөөс 5-р сарын 30-ны өдрийг хүртэл http://burtgel.surgalt.mn хаягаар бүртгэнэ. Сургалт 2014 оны 6-р сарын 09-нд МУБИС-ийн хичээлийн Ё байранд эхэлнэ.
дэлгэрэнгүй
БШУ-ны сайд Л.Гантөмөр МУБИС-д өндөр оноотой элсэж тэтгэлэгт хамрагдсан оюутнуудтай уулзалт, ярилцлага хийлээ
2014/01/14
БШУ-ны сайд Л.Гантөмөр 2014 оны 1-р сарын 9-ны өдөр энэ 2013-2014 оны хичээлийн жилд МУБИС-д багш мэргэжлээр 650-иас дээш оноотой элсэн суралцаж буй Багшийн сургууль, Математик статистик, Байгалийн ухаан, Физик технологийн сургуулийн  оюутнуудтай уулзалт, ярилцлага хийлээ. МУ-ын Засгийн газраас Багш боловсролд чанарын шинэчлэлт  хийх үндсэн чиг үүргийн хүрээнд МУ-ын Засгийн газрын 2013 оны 181 тоот тогтоолоор “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох”- журамд  нэмэлт өөрчлөлт оруулж, 
дэлгэрэнгүй
МУБИС-ийн Дүрслэх Урлаг - Технологийн Сургууль Эчнээ ангид элсэлт авна
2013/09/23
МУБИС-ийн Дүрслэх Урлаг - Технологийн Сургуулийн Технологийн багш, Дүрслэх Урлаг - Технологийн  багшийн эчнээ ангид элсэлт авна. Бүртгэл 2013 оны 9 -р сарын 23 – 27 ны өдрүүдэд өөрийн хичээлийн байрны 502 тоотод явагдана.

Бүрдүүлэх материал:
дэлгэрэнгүй
МУБИС-ийн 2013-2014 ОНЫ ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ, ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ХУГАЦАА
2013/08/06

2013-2014 оны шинэ хичээлийн жилийн ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ, ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ХУГАЦАА

 

Бүртгэл

Сургууль

Хичээл эхлэх хугацаа

Улаанбаатар хотын Багшийн сургуульд Бага ангийн багш мэргэжлээр

2013-08-15-аас 2013-08-19

 МУБИС-ийн БаС

2013-08-19-нд хичээл эхлэнэ.

Бусад мэргэжлээр суралцах эрхээ авсан суралцагч

2013-08-21-нээс 2013-08-25

Бүрэлдэхүүний сургуулиуд

2013-08-26-нд хичээл эхлэнэ.

Архангай дахь багшийн сургуулийн суралцах эрхээ авсан суралцагч

 2013-08-21-нээс 2013-08-25

Архангай дахь багшийн сургууль

2013-08-26-нд хичээл эхлэнэ.

дэлгэрэнгүй
Монгол Улсын Боловсролын Их Сургуульд 2013-2014 онд элсэн суралцах салбар болон бүрэлдэхүүний сургуульд элсэгчдийн онооны жагсаалт
2013/07/05
Монгол Улсын Боловсролын Их Сургуульд  2013-2014 онд  элсэн суралцах салбар болон бүрэлдэхүүний сургуульд элсэгчдийн онооны жагсаалт  гарлаа.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2