Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Хэзээ, хаана, юу?

Залруулга
2016/06/17
Монголын Залуучуудын Холбооноос гаргасан “Хар жагсаалт-сонгууль 2016”-д МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргалыг оруулж,  илт ташаа, ор үндэслэлгүй нэр дэвшигч мэтээр зарлан ташаа мэдээлж нэр төрд халджээ. Энэ талаар холбогдох байгууллагад хүргүүлсэн  шаардлагын  дагуу МЗХ-ноос залруулга ирүүлж, уучлалт хүссэнийг нийтлэв.
дэлгэрэнгүй
МУБИС-ИЙН ХАРЬЯА ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ ЕБС-д БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА
2016/06/09
МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-д багш сонгон шалгаруулж авна.   Бүртгэл:
2016 оны 06 сарын 09-нөөс 06 сарын 15–ныг дуустал  МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн 309 тоотод явагдана.

Бүрдүүлэх материал:

дэлгэрэнгүй
“ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АСУУДАЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛНО
2016/06/06
Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэгээс БСШУЯ, ШУА, МИДСК, МУБИС-тай хамтран симпозиумыг 2016- 06- 08-ны 9:30-аас ШУТИС-ийн ШУТ-ийн төв номын сангийн 604 тоот танхим-д зохион байгуулах тул сонирхсон багш, ажилтан нар оролцохыг урьж байна.
дэлгэрэнгүй
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН БАГШИЙН НЭГ ЖИЛИЙН СУРГАЛТАД БҮРТГЭНЭ
2016/06/06
Багшийн мэргэжил эзэмшсэн, цаашид Тусгай хэрэгцээт боловсролын  багш болох сонирхолтой хүмүүсийг Тусгай хэрэгцээт боловсролын багшийн нэг жилийн ангид    элсэн суралцахыг урьж байна.
Сургалтын үргэлжлэх хугацаа: 1 жил
Суралцах хэлбэр: Өдөр
Мэргэжил: Өмнө нь багш мэргэжлээр төгссөн хүн Тусгай хэрэгцээт боловсролын багш болох боломжтой.
дэлгэрэнгүй
БАГШ-БАКАЛАВРЫН НЭГ ЖИЛИЙН /ХӨРВӨХ/ СУРГАЛТАНД БҮРТГЭЖ БАЙНА
2016/06/06
ЕБС-д судалдаг үндсэн хичээлүүдийн чиглэлээр, багш бус мэргэжилтэй, бакалаврын боловсрол эзэмшсэн иргэдэд зориулан, багшийн мэргэжил эзэмших нэг жилийн /хөрвөх/ сургалтанд элсэн суралцахыг урьж байна.
Сургалтын үргэлжлэх хугацаа: 1 жил
Суралцах хэлбэр: Өдөр ба зайн сургалт
дэлгэрэнгүй
МУБИС-д 2016-2017 оны хичээлийн жилд оюутан элсүүлнэ
2016/05/25
Монгол Улсын БСШУ-ны Сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар баталсан журам болон МУБИС-ийн оюутан элсүүлэх журмыг баримтлан Монгол Улсын Боловсролын их сургууль оюутан элсүүлнэ.
МУБИС-ийн бакалаврын өдрийн ангид аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг “Аймаг, орон нутгаас Монголын их дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын гишүүн их дээд сургууль, коллежид 2016 онд оюутан элсүүлэх журам”-ын дагуу МИДСК зохион байгуулна.
Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх ажлыг МУБИС-ийн элсэлтийн төв комисс зохион байгуулна.
дэлгэрэнгүй
“Оюутнуудын гарааны бизнес эрхлэлтийг дэмжих сургалт, арга хэмжээ зохион байгуулах” сургалт зохион байгуулна
2016/05/19
Нийслэлийн хөдөлмөрийн газрын дэмжлэгтэйгээр “Оюутнуудын гарааны бизнес эрхлэлтийг дэмжих сургалт, арга хэмжээ зохион байгуулах” төслийн хүрээнд МУБИС-ийн оюутнуудад зориулан тус арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Үйл ажиллагааны танилцуулга:
“Innovator.Education” Инновацийн Боловсролыг дэмжих, ирээдүйн энтрепренер залуусыг үүсгэх зорилготой уг хөтөлбөр нь Их, Дээд сургууль дээр суурилан энтрепренер сэтгэлгээг түгээх, хөгжүүлэх зорилготой юм.
дэлгэрэнгүй
“БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ болов
2016/05/02
МУБИС-ийн Эрдэм шинжилгээний алба, Боловсрол судлалын сургууль, Багшийн сургууль хамтран жил бүр МУБИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлээр  уламжлал болгон зохион байгуулдаг 11 дэх  удаагийн бага хурлыг  “Боловсролын үнэлгээ” сэдвээр зохион байгуулав. Энэ удаагийн хурлын  онцлог нь  21-р  зууны чадвар чадамж, багш боловсролын  хөгжлийг хэрхэн үнэлж, дүгнэх, боловсролын бүхий л шатны сургалтын хийгээд  багшийн ажлыг  үнэлж, дүгнэх асуудлаар  эрдэмтэн судлаачид, багш нарын судалгааны  ажлын үр дүнг  хэлэлцэж байгаагаараа  онцлог болсон юм. 

дэлгэрэнгүй
“Байгалийн ухааны салбарын судлаач багш нарын эрдэм шинжилгээний хурал” болно
2016/04/19
Математик, Байгалийн ухааны сургуулийн “Байгалийн ухааны салбарын судлаач багш нарын эрдэм шинжилгээний хурал” 2015 оны 4 сарын 22-ны өдөр МУБИС-ийн III байрны 312 тоотод 14:00 цагт болно. Хуралд оролцогч баш нартаа судалгаа шинжилгээний өндөр амжилт хүсье.
дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗУНЫ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ
2016/04/07
1. Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр  http://burtgel.surgalt.mn  хаягаар бүртгэнэ.
2. Докторын хөтөлбөрийн  бүртгэл 2016 оны 04 сарын 01-аас 2016 оны 05-р сарын 10 хүртэл явагдана.
3. Магистрын дипломын голч дүн 3.3-аас дээш тохиолдолд докторын хөтөлбөрт шууд элсүүлнэ.
4. Суралцах хөтөлбөрөө сонгож,  шаардлагатай бичиг баримтаа гүйцэт оруулснаар таны бүртгэл баталгаажна.
5. Өмнө нь бүртгүүлж байсан бүртгүүлэгч хөтөлбөрийн албанд мэдэгдэж,  бүртгэлээ баталгаажуулна. /холбоо барих утас 70120017/

дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2