Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Хэзээ, хаана, юу?

“Гадаад хэлний сургалтын менежментийн олон улсын чиг хандлага” Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно
2016/04/07
МУБИС-Боловсрол судлалын сургууль, Эрдэм шинжилгээний Алба, ХСИС-ийн Хэлшинжлэлийн ухааны профессорын судалгааны баг, “Гадаад хэл заах аргазүйн асуудал” сэтгүүлийн редакци  хамтран 2016 оны О4-р сарын 26-нд  зохион байгуулах “Гадаад хэлний сургалтын менежментийн олон улсын чиг хандлага” сэдэвт  олон улсын эрдэм шинжилгээний  бага хурлын ажиллагаанд оролцохыг урьж байна.  Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал   дараах сэдвээр явагдана. Үүнд:
дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗУНЫ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ
2016/04/06
1. Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр  http://burtgel.surgalt.mn  хаягаар бүртгэнэ.
2. Магистрын хөтөлбөрүүдийн бүртгэл 2016 оны 04 сарын 01-аас 2016 оны 05-р сарын 01 хүртэл явагдана.
3. Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай бичиг баримтаа гүйцэт оруулснаар таны бүртгэл баталгаажна.
4. Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:
 Магистрын хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлнэ.
дэлгэрэнгүй
ХОС ТОГОРУУ ОЮУТНЫ ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ БОЛНО
2016/04/01
МУБИС-ийн 65 жилийн ой, эх хэлний өдөрт зориулан “Хос тогоруу” яруу найргийн уламжлалт наадмыг Багшийн сургууль, уран зохиолын дугуйлангаас нийт бакалаврын түвшинд суралцаж байгаа шүлэг, яруу найраг шимтэн сонирхогч залуусын уран бүтээлийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэх, сурталчилан таниулах зорилгоор зохион байгуулж байна. ХАМРАХ ХҮРЭЭ: 
дэлгэрэнгүй
МУБИС-ИЙН МАГИСТРАНТ, ДОКТОРАНТУУДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
2016/03/30
 НЭГ. ХУРЛЫН ЗОРИЛГО:
МУБИС-ийн магистрант, докторантуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, судалгааны ажлыг олон нийтэд сурталчлах, урамшуулах, түгээн дэлгэрүүлэх, санаа бодлоо солилцох боломжоор хангахын зэрэгцээ эрдэм шинжилгээний бага хурлын өгүүллийг эмхтгэж олон нийтийн хүртээл болгох

ХОЁР.ОРОЛЦОГЧИД:  МУБИС-д суралцаж буй магистрант, докторантууд 
дэлгэрэнгүй
“Миний мэргэжил –гадаад хэлний багш” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал болно
2016/03/25
Нэг. Хурлын зорилго
Гадаад хэлний багш, боловсролын чиглэлээр суралцаж буй оюутнууд мэргэжлийн чиглэлээрээ онолын мэдлэгээ бататгах, сургалт практикийг холбон тулгарч буй асуудлыг олж илрүүлэх, түүнийг шийдэх арга замыг хайх зэргээр эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж чадахуйц багш болох эхлэлийг тавих, улмаар оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг урамшуулан дэмжихэд оршино.

дэлгэрэнгүй
“ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ЧАНАР- ЭРДЭМТНИЙ ЧАНСАА” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
2016/03/21
Эрдэм шинжилгээний бүтээлийн нийтлэг үндсэн хэлбэрийн нэг эрдэм шинжилгээний өгүүллийн өнөөгийн түвшин, чанарт дүгнэлт хийж, цаашид сайжруулах арга зам, зорилтыг тодорхойлох ЭШБ хурлаар хэлэлцэх асуудлын чиглэл:
ЭШБ хуралд үндсэн илтгэлээс гадна, доорхи асуудлын хүрээнд 15-аас илүүгүй илтгэлийг бэлтгэл комиссоос урьдчилан шалгаруулж, ЭШБ хурлын хэлэлцүүлэгт оруулна. Үүнд:
дэлгэрэнгүй
"ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИЙН ОНОЛ, АРГАЗҮЙН ҮНДСЭН АСУУДЛУУД" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО
2016/03/21
Сургалтын тогтолцооны харилцан үйлчлэлийг  хангаж, түүний зорилтыг хэрэгжүүлэн, чанарын хувиргалтанд хүргэх үндсэн хүчин зүйл нь сургалтын  технологи бөгөөд, сурах үйл явц нь танин мэдэхүйн  онцгой хэлбэр юм. Иймээс сургалт нь хүмүүнээс байгалийн үзэгдэл, юмсыг танин мэддэг сэтгэц, физиологийн дотоод нарийн үйл явц, түүний зүй тогтол, тэдгээрт тулгуурласан онол, баримтлал, зарчмуудадаар дамжин амжилтанд хүрэх үндэстэй юм.
дэлгэрэнгүй
ТҮҮХИЙН ТЭНХИМИЙН ИХ СЕМИНАР болно
2016/03/15
Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн их семинар 2016 оны 3-р сарын 21-ний Даваа гаригийн 14 цагт хичээлийн II байрны 307 тоотод эхэлнэ. Их семинараар докторант Янгугийн Содбаатарын “Монголчуудын газрын хэвлийн баялаг ашиглалтын түүхийн судалгаа” (1911-1929) сэдэвт судалгааны ажлыг хэлэлцэнэ. Эрхэм судлаач, багш, докторант та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Түүхийн тэнхимийн 310 тоот өрөөнд уг судалгааны ажлын хэвлэмэл эхийг уншиж болно. 

дэлгэрэнгүй
Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгт төсөл зарлагдлаа
2016/03/14
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлийн төсөл /ДБШТ/ - ийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд зарласан тэтгэлэгт төслийн уралдааныг 2016 оны 3 дугаар сарын 07 ны өдрөөс Эрдэм Шинжилгээний Албаны Facebook хуудас (Erdem Shinjilgeenii Alba Msue)- аар дамжуулан зарлаад байгаа билээ. Та бүхэн хавсралтад заасан материалтай нарийвчлан танилцаж оюутны эрдэм шинжилгээний ажил, санаачлагыг дэмжин тус төслийн уралдаанд идэвхтэй оролцуулна уу.
дэлгэрэнгүй
Японы Хёгогийн Багшийн их сургуультай хамтран сургалтууд зохион байгуулна
2016/03/14
МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль 2013-2014 оны хичээлийн жилээс “Багш, тусгай боловсрол”-ын 1 жилийн бакалаврын анги, 2015-2016 оны хичээлийн жилд “Багш, тусгай боловсрол”-ын 4 жилийн бакалаврын ангийг тус тус анх удаа нээн хичээллүүлж, өнгөрсөн хугацаанд тусгай боловсролын багш мэргэжлээр нийт 77 оюутанг төгсгөөд байна.  Тусгай боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх ажлын хүрээнд Боловсрол судлалын Сургуулийн Насан туршийн боловсролын тэнхим дээр
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2