Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Хэзээ, хаана, юу?

“БАГШЛАХУЙН УР ЧАДВАР”-ЫН ОЮУТНЫ ОЛИМПИАД БОЛНО
2016/03/14
МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болон багш бэлтгэдэг бусад их дээд сургуулийн 3,4-р курсын оюутнуудын дунд уламжлал болон зохиогддог “Багшлахуйн ур чадвар”-ын олимпиадын I-р шат 2016 оны 03-р сарын 21-ээс 04-р сарын 06-ний өдрүүдэд, II-р шат 2016 оны 04-р сарын 15,16-ны өдрүүдэд болно. Тус олимпиадад багш мэргэжлийн ангийн оюутнуудыг оролцохыг урьж байна.
дэлгэрэнгүй
АЗИ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО
2016/03/07
Зүүн Ази болон Ойрхи Дорнод судлалын чиглэлээр сургалт, судалгаа эрхэлж буй гадаад, дотоодын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, судлаач, эрдэм шинжилгээний судалгааны ажлын үр дүнгээ танилцуулах, санал бодлоо солилцох, харилцан шинэ мэдээлэл түгээх, Ази судлалын өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэхэд уг хурлын зорилго оршино.
дэлгэрэнгүй
ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬД СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР СУРАЛЦУУЛАХ ОЮУТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2016/03/03

Дэлхийн шилдэг их сургуулиудад 2016-2017 оны хичээлийн жилээс Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын сургалтад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай” 78 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай” 271 дүгээр тогтоолоор батлагдсан Дэлхийн шилдэг сургуульд оюутан суралцуулах журам, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн A/319тоот тушаалын хавсралтаар баталсан Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам-ын дагуу зохион байгуулна.

дэлгэрэнгүй
УНГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХААР ӨРГӨДӨЛ ГАРГАГЧДЫН АНХААРАЛД
2016/03/03
Image result for УНГАР УЛС  Тэтгэлэгт хамрагдах цахим өргөдлийг Унгарын Тэтгэлгийн хорооны http://www.stipendiumhungaricum.hu/ цахим хуудсаар авч байгаа бөгөөд Унгарын талаас өргөдөл хүлээн авах хугацаанд өөрчлөлт оруулсан тул дараах мэдээллийг шинэчлэн, хүргүүлж байна.
  Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах
дэлгэрэнгүй
“Сургуулийн өмнөх болон бага боловсролын асуудал шийдэл” ОУЭШ-ны хурал болно
2016/03/02
МУБИС-ийн 65 жилийн ойд зориулсан “Сургуулийн өмнөх болон бага боловсролын асуудал шийдэл”  Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2016 оны 3-р сарын 11-12-ны өдрүүдэд болно. Хурлын зорилго: Сургуулийн өмнөх болон бага боловсролын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл солилцох, сургууль багш нарын оролцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх, профессор багш нар, судлаачид, магистрант, докторантын сургалт-судалгааны ажлыг дэмжих, нийгэм, олон нийтэд сурталчлахын зэрэгцээ судлаачдын илтгэлүүдийг эмхэтгэн бүтээл гаргах
 
дэлгэрэнгүй
МУБИС-ИЙН 65 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ “ЦАСНЫ БАЯР” БОЛНО
2016/02/29
Монгол улсын “Биеийн тамир спортын тухай” хууль, Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоол, Нийслэлийн засаг дарга бөгөөд УБ хотын Захирагчийн мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн 2016 оны зорилт, МУБИС-ийн 65 жилийн ойн хүрээнд МУБИС-ийн эрдэмтэн багш ажилтан, албан хаагчдыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, хамт олноороо амралтын нэгэн өдрийг эрүүл агаарт өнгөрүүлэх
дэлгэрэнгүй
Гарааны компани байгуулах тухай
2016/02/25
Нийт МУБИС-ийн эрдэмтэн, судлаач нарын анхааралд!
"Инновацийн тухай" хууль, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 374 тогтоолоор баталсан "Эрдэм шинжилгээний байгуулагын дэргэд гарааны компани байгуулах журам"-ын хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааг зохицуулах арга хэмжээний хүрээнд судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор гарааны компани байгуулах хүсэлтийг хүлээн авч эхэллээ.

дэлгэрэнгүй
АРХАНГАЙН БАГШИЙН СУРГУУЛЬ “БАГШИЙН ХӨГЖИЛ-ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
2016/02/25
МУБИС-ийн Архангайн Багшийн сургууль 65 жилийн ойд зориулан “БАГШИЙН ХӨГЖИЛ-ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 4-р сарын 7-8-ны өдрүүдэд Архангай аймгийн Багшийн сургууль дээр зохион байгуулна.
ХУРЛЫН ЗОРИЛГО:
дэлгэрэнгүй
МУБИС-ийн Бөхийн чөлөөт барилдааны 2016 оны Аварга шалгаруулах тэмцээн болно
2016/02/24
МУБИС-ийн Бөхийн чөлөөт барилдааны 2016 оны Аварга шалгаруулах тэмцээний удирдамж
Нэг. Зорилго:
МУБИС-ийн бөхийн чөлөөт барилдааны аварга шалгаруулах тэмцээнээс “Оюутны их наадам”-д оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах, харилцан туршлага солилцох, бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх оршино.
Хоёр. Тэмцээн явагдах журам:
дэлгэрэнгүй
МИДСК “Олон нийттэй харилцах ажилтны сургалт” зохион байгууллаа
2016/02/18
Монголын их, дээд сургуулиудын консорциум (МИДСК), Монголын Хэвлэлийн Хүрээлэнтэй /МХХ/ хамтран гишүүн сургуулиудынхаа “Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах ажилтны сургалт”-ыг анх удаа 2-р сарын 17-ны өдөр Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд зохион байгууллаа. Тус сургалт, семинар нь байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд оновчтой, үр ашигтай сурталчилахад их, дээд сургуулиудын хэвлэл мэдээлэл болон олон нийттэй харилцах ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэдээ мэдээлэл, харилцан мэдлэг туршлагаа солилцоход нь хувь нэмэр оруулахыг зорьжээ.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2