Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Хэзээ, хаана, юу?

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН НЭМЭЛТ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ
2016/02/03
1. Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр  http://burtgel.surgalt.mn  хаягаар бүртгэнэ.
2. Магистрын хөтөлбөрүүдийн бүртгэл 2016 оны 02 сарын 03-аас 2016 оны 02-р сарын 29 хүртэл явагдана.
3. Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай бичиг баримтаа гүйцэт оруулснаар таны бүртгэл баталгаажна.
дэлгэрэнгүй
“Гарааны бизнес дэх их сургуулийн оролцоо” сэдвээр илтгэл тавигдана
2016/02/01
МУБИС-ийн Инноваци үйлдвэрлэлийн албаны урилгаар “Гарааны бизнес дэх их сургуулийн оролцоо” сэдвээр Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбооны ерөнхийлөгч Ж.Тамир нийт МУБИС-ийн багш, оюутнуудад илтгэл тавина.  Та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Хаана: МУБИС-ийн III байрны 123 тоот
Хэзээ: 2016 оны 2 дугаар сар 4-нд
14:00 цагаас
дэлгэрэнгүй
Эрдэм шинжилгээний ажлыг чадавхижуулах сургалт, семинар болно
2016/01/30
Эрдэм шинжилгээний онлайн иш таталтын менежментийн систем болох Zotero, Mendeley-г хэрхэн ашиглах сургалт, семинарыг МУБИС-ийн Эрдэм шинжилгээний алба болон Монголын Номын Сангуудын Консорциум хамтран 2016 оны 02-р сарын 03-ны өдөр МУБИС-ийн 1-р байрны 200 тоот хурлын танхимд зохион байгуулна.
Хэзээ: 2016-02-03, 14:00-18:00
Хаана: МУБИС-ийн 1-р байр 200 тоот
дэлгэрэнгүй
“Springer training” сургалт явагдана
2016/01/30
Эрдэм шинжилгээний онлайн мэдээллийн платформ болох “Springer”-ийг хэрхэн ашиглах сургалт, семинарыг МУБИС-ийн Эрдэмшинжилгээний алба болон Монголын Номын Сангуудын Консорциум хамтран 2016 оны 02-р сарын 03-ны өдөр МУБИС-ийн 1-р байрны  200 тоот хурлын  танхимд зохион байгуулна.
Хэзээ: 2016-02-03, 10:00-12:30
Хаана: МУБИС-ийн 1-р байр 200 тоот
дэлгэрэнгүй
Эрдмийн зэрэг хамгаална
2016/01/28
МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн докторант Пүрэвсүрэн овогтой Одсүрэн “Зохиолч Дармаагийн Батбаярын уран бүтээлийн туршлага, ур чадвар” сэдвээр хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 14:00 цагт МУИС-ийн хичээлийн I байрны Дугуй танхимд болно.
дэлгэрэнгүй
Зарлал
2016/01/28
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Лавай” Эрдэм шинжилгээний бичиг сэтгүүл нь Олон улсын сэтгүүлийн ISSN 2410-4507 дугаартай болно. Тус сэтгүүлийн 15 дахь дугаар хэвлэгдэн гарахаар бэлтгэгдэж байгаа тул эрдэм шинжилгээний өгүүллээ research@msue.edu.mn хаягаар ирүүлнэ үү.
Эрдэм шинжилгээний өгүүллийг хөндлөнгийн хянан магадлагаа хийж, шаардлага хангасан нөхцөлд хэвлэнэ. Тус сэтгүүл нь доорх булангуудтай.
дэлгэрэнгүй
Эрдмийн зэрэг хамгаална
2016/01/28
МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн докторант Түвдэн овогтой Энхтуяа “Орчин цагийн монгол хэлний үйл язгуур, үндсээс жинхэнэ нэр бүтээх дагаврын утга, байрлалын судалгаа” сэдвээр Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 16:00 цагт МУИС-ийн хичээлийн I байрны Дугуй танхимд болно.

дэлгэрэнгүй
Та бүхнийг урьж байна
2016/01/26
МУБИС-ийн багш, ажилтан, албан хаагчдын   эрүүл мэндийг дэмжин сайжруулах зорилгоор аэробик, бодибилдинг, иогийн төрлүүдээр 3 өдрийн төлбөргүй сургалтыг зохион байгуулах гэж байгаа тул хүрэлцэн ирж хичээллэхийг урьж байна.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн докторантурт суралцаж буй багш, ажилтан нарын анхааралд
2016/01/25
Тус сургуулийн докторантурт элсэн суралцаж байгаа МУБИС-д ажилладаг бүх багш нар, ажилтнуудыг БоСС-ийн хөтөлбөрийн албанд /Е-24 тоот/ яаралтай ирж I.25-27-ны хооронд бүртгүүлэхийг мэдэгдье.
Бүртгэлийн маягтыг: Subaru_800@yahoo.com хаягаар майлээр авч болно.
дэлгэрэнгүй
Ц.ЦЭНД-АЮУШИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН НЭЭЛТТЭЙ ОЛИМПИАД зохион байгуулна
2016/01/25
УЛСЫН БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ФИЗИК- МАТЕМАТИКИЙН ФАКУЛЬТЕТИЙН ДЕКАН АСАН Ц.ЦЭНД-АЮУШИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН НЭЭЛТТЭЙ ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ
ОЛИМПИАДЫН ОНЦЛОГ:
1. Математикт дур сонирхолтой, оюун ухаан, мэдлэг боловсролоо хөгжүүлэх чин эрмэлзэлтэй сурагчдыг тодруулж шалгаруулах, дэмжих урамшуулах, хот, улс, олон улсын олимпиадын өмнөх нэгэн сорилго
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2