Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Хэзээ, хаана, юу?

Эрдмийн зэрэг хамгаална
2016/01/14
МУБИС-ийн НХУС-ийн Түүхийн тэнхимийн докторант Дашзэвэг овогтой Базаргүр “Монголын дээд палеолитын судалгаа(40.000-12.000)”сэдэвт бүтээлээр Түүхийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална.  Хамгаалуулах зөвлөлийн хурал 2016 оны 1 сарын 29-ний өдрийн 13:00 цагт МУИС-ийн II байрны 439 тоот өрөөнд болно. Горилогчийн бүтээлтэй Үндэсний Номын Сан болон МУИС, МУБИС-ийн номын сангаас танилцана уу.
дэлгэрэнгүй
Эрдмийн зэрэг хамгаална
2016/01/14
МУБИС-ийн НХУС-ийн Түүхийн тэнхимийн докторант Нэргүй овогтой Баярцэцэг “Ойрад-Оросын харилцааны түүхийн судалгаа (1606-1671)”сэдэвт бүтээлээр Түүхийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална.  Хамгаалуулах зөвлөлийн хурал 2016 оны 1 сарын 29-ний өдрийн 16:00 цагт МУИС-ийн II байрны 439 тоот өрөөнд болно. Горилогчийн бүтээлтэй Үндэсний Номын Сан болон МУИС, МУБИС-ийн номын сангаас танилцана уу.
дэлгэрэнгүй
“Боловсролын хэмжил зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хурал болно
2016/01/13
Монгол Улсын Боловсролын их сургууль,  Монгол улсын их сургууль, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв хамтран зохион байгуулж байгаа “Боловсролын хэмжил зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний үндэсний хоёр дахь хурал 2016 оны 1 дүгээрсарын14-15-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн 3-р байрны 123 тоот танхимд болно.
 

дэлгэрэнгүй
Багш нарт зориулан англи хэлний сургалт зохион байгуулна
2016/01/13
МУБИС-ийн Эрдэм шинжилгээний албаны  дэргэдэх “Залуу эрдэмтдийн зөвлөл”-өөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу багш нарт зориулсан Англи хэлний эрчимжүүлсэн 64 цаг /2кр/-ийн сургалтыг  2016 оны 1-р сарын 15-наас 1-р сарын 24-ны өдрийг хүртэл зохиох гэж байгаа тул хамрагдах хүсэлтэй багш нар ЗЭЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Хишигжаргалтай холбогдоно уу! Утас: 99057927.


дэлгэрэнгүй
ЯПОН УЛСЫН ХЁГО БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА
2015/12/31
Япон улсын тэтгэлгээр Хёго Боловсролын их сургуульд япон хэлтэй 2 судлаач оюутан, багшийг Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр суралцуулахаар боллоо /Ажиллаж байгаа багш ба магистрант, төгсөх  курсын оюутан байж болно/. Уг судлаач оюутан, багш нь 2016 оны 10 сараас судлаач-оюутнаар Хёго боловсролын их сургуульд элсэн орж,  дараа нь магистрын элсэлтийн шалгалтанд орж,  тэнцсэн тохиолдолд  2017 оны 04 сараас үндсэн ангидаа элсэж, тус сургуулийн магистрантурт 2 жилийн хугацаатай суралцах юм.
Суралцах хугацаандаа:

дэлгэрэнгүй
МУБИС-д багш шалгаруулж авна
2015/12/31
ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
Монгол улсын төрийн болон гадаадын их дээд  сургуулиудыг  магистр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн, ерөнхий боловсролын сургууль  болон   их дээд  сургуулиудад  багшилж байсан туршлагатай, судалгааны арга зүй эзэмшсэн,  гадаад хэл (англи, орос болон бусад), сурган  хүмүүжүүлэх ухаан, боловсрол судлалын зохих  мэдлэгтэй, мэдээлэл харилцааны технологийн хэрэглээний чадвар  эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, оюутнуудтай харилцах эв дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй,  боловсролын шинэчлэлд нээлттэй,  тогтвор суурьшилтай ажиллах,  багшийн ёс зүйг сахидаг байх.

дэлгэрэнгүй
Японы Нагоя Их сургуулийн профессор Ёшиаки Шибата лекц уншина
2015/12/18
Японы Нагоя Их сургуулийн профессор Ёшиаки Шибата 2015 оны 12-р сарын 21-нд МУБИС-ийн Математик, Байгалийн Ухааны Сургууль дээр ажиллана. Тэрээр МУБИС-ийн багш нар болон хичээлийн судалгааны чиглэлээр сонирхон судалдаг судлаачдад зориулан 2015 оны 12 дугаар сарын 21-ний 10.00 цагт “Багш бэлтгэх сургууль дахь хичээлийн судалгааны боломж, бэрхшээл” сэдвээр лекц уншина.  

дэлгэрэнгүй
МУБИС-ийн хүндэт доктор Sohn Yoon Seon “SMART SCHOOL” сэдэвт лекцэнд урьж байна
2015/12/18
Солонгос улсын Чинжү Боловсролын Их сургуулийн захирал, МУБИС-ийн хүндэт доктор Sohn Yoon Seon “SMART SCHOOL” сэдэвт лекц уншина. МУБИС-ийн багш, оуютан, магистрант, докторантууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Лекц 2015 оны 12 сарын 24-ний өдрийн 10.30 цагт МБУС-ийн 123 тоот лекцийн танхимд болно.


дэлгэрэнгүй
МАГИСТРАНТУУДААС АНГЛИ ХЭЛНИЙ НЭГДСЭН ШАЛГАЛТ АВНА
2015/12/04
БСШУ-ны сайдын 2014 оны 9-р сарын 12-ны өдрийн А/370 тоот тушаалын дагуу мөрдөж буй Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журмын 3.3.1, МУБИС-ийн Сургалтын журмын 6.7-р хэсэгт тус тус заасны дагуу 2014-2015 оны хичээлийн жилээс элссэн магистрантуудаас нийт 20 кредит хичээл судалсны эцэст Англи хэлний шалгалт авна. Үүнд:
дэлгэрэнгүй
“Мультимедиа программ хангамжийг сургалтад хэрэглэх, хөгжүүлэх нь” сэдэвт үндэсний VIII уралдаанд оролцохыг урьж байна
2015/11/20
МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхимээс “Мультимедиа программ хангамжийг сургалтад хэрэглэх, хөгжүүлэх нь” сэдэвт үндэсний VIII уралдааныг уламжлал болгон зохион байгуулна.
Зорилго: Багш нар сургалтын үйл ажиллагаандаа МХХТ, мультимедиа программ хангамжийг сургалтын арга зүйдээ интеграцчилан хэрэглэж байгаа сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, багшийн хөгжлийг дэмжих.
Ашиглах программ хангамж:


дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2