Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Хэзээ, хаана, юу?

БАГШ-БАКАЛАВРЫН НЭГ ЖИЛИЙН /ХӨРВӨХ/ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2015/11/19
ЕБС-д судалдаг үндсэн хичээлүүдийн чиглэлээр, багш бус мэргэжилтэй, бакалаврын боловсрол эзэмшсэн иргэдэд зориулан, багшийн мэргэжил эзэмшүүлэх нэг жилийн /хөрвөх/ сургалтад элсэн суралцахыг урьж байна. Сургалтын үргэлжлэх хугацаа: 1 жил
Суралцах хэлбэр: Өдөр ба зайн сургалт
Хөрвөх мэргэжил: /Жишээ нь: Англи хэлний орчуулагчийг- англи хэлний багш, математикчийг- математкийн багш, биологичийг-биологийн багш........ гэх мэт/ багш мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшүүлнэ.

дэлгэрэнгүй
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН БАГШИЙН 1 ЖИЛИЙН СУРГАЛТАД БҮРТГЭНЭ
2015/11/19
 Багшийн мэргэжил эзэмшсэн, цаашид “Тусгай хэрэгцээт боловсролын  багш” болох сонирхолтой хүмүүсийг Тусгай хэрэгцээт боловсролын багшийн 1 жилийн ангид  элсэн суралцахыг урьж байна.
Сургалтын үргэлжлэх хугацаа: 1 жил
Суралцах хэлбэр: Өдөр
Мэргэжил: Өмнө нь багш мэргэжлээр төгссөн хүн Тусгай хэрэгцээт боловсролын багш болох боломжтой.

дэлгэрэнгүй
Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно
2015/10/21
МУБИС, НХУС-ийн Монгол судлалын төв нь Монгол улс, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Унгарын нэрт монголч эрдэмтэн Хар Дорж (Кара Дьёрдь)-ийн мэндэлсний 80 насны ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Унгар улсын ЭСЯ, Унгарын Монгол судлалын төвтэй хамтран зохион байгуулах гэж байна. Хуралд Унгарын Монгол судлалын төвийн монголч эрдэмтэд, МУБИС-ийн Монгол судлалын төв, Түүхийн тэнхим, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэд илтгэл тавьж оролцоно.
дэлгэрэнгүй
Баярын урилга
2015/10/02
МУБИС-ийн нийт багш ажилтан та бүхнийг Олон улсын болон Монголын багш нарын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
дэлгэрэнгүй
Англи хэлний багш, бакалаврын оройн ангид элсэлт авч байна
2015/09/18
МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн сургуульд багш мэргэжлийн бакалаврын дипломтой хүмүүсийг Англи хэлний багш бакалаврын оройн ангид элсүүлнэ. Бүртгэл: 9-р сарын 20 хүртэл МУБИС-ийн хичээлийн Г- буюу 4-р байрны  401 тоотод ажлын цагаар бүртгэнэ. Бүртгүүлэхдээ: 
дэлгэрэнгүй
“Оюутан - багшийн хөгжил, төлөвшлийн тулгамдсан асуудал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж
2015/09/14
“Оюутан - багшийн хөгжил, төлөвшлийн тулгамдсан асуудал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 11 сарын 03-ны өдрийн 15.00-д Боловсрол судлалын сургуулийн (хичээлийн Ё байр) 28 тоот өрөөнд болно.
Нэг. Бага хурлын зорилго нь:
Багш боловсрол болон их, дээд сургуулийн сургалтын практикт тулгамдаж байгаа асуудлууд болоод тэдгээрийг оновчтой шийдвэрлэх, түүнд оюутны үүрэг оролцоог дээшлүүлэх арга зам, боломжийн талаарх онол, арга зүйн дэвшилттэй үзэл санаа, арга туршлагыг илрүүлэн, нийтийн хүртээл болгох
дэлгэрэнгүй
СӨБСС-ийн эчнээ ангийн элсэлт эхэллээ
2015/09/03
Багшийн сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын салбар сургуулийн эчнээ ангид элсэлт авна. Эчнээ ангид элсэгчдийн анхааралд
1.  Эчнээ 5 жил:
VIII/25-с X/15 хүртэл бүртгэнэ.
Х/16 нд монгол хэлний шалгалт авна.
Х/19 нд хичээл эхэлнэ.
дэлгэрэнгүй
дэлгэрэнгүй
МУБИС-ийн дэргэдэх Күнзийн институтын нээлт болно
2015/08/31
Монгол Улс Боловсролын Их Сургуулийн дэргэдэх  Күнзийн институтын нээлтийн ёслолын үйл ажиллагаа 2015 оны 9 сарын 1-ны 11 цагаас 14 цагийн хооронд “Kempinski” зочид буудлын 2 давхрын “Алтай” Хурлын танхимд болно. Тус институын зорилго нь оюутан сурагчдыг хамгийн сайн хятад хэлний сургалт болон хятад хэлний орчин нөхцлөөр хангах, эх орондоо хятад хэлийг суралцах боломж олгох, илүү их оюутан сурагчдыг хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтанд бэлтгэж, БНХАУ-д тэтгэлэгт хамруулан суралцуулах,
дэлгэрэнгүй
“Хөгжмийн багшийн анги”-ийн нээлтэнд урьж байна
2015/08/31
МУБИС-ийн Урлаг, Биеийн тамирын сургуульд “Хөгжмийн багшийн анги”-ийг нээх ёслолын ажиллагаа маргааш 16.00 цагт МУБИС-ийн хичээлийн төв байрны 312,  YII байрны 507 тоот танхимд тус тус  болно.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2