Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Хэлэлцүүлэг

“ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН АСУУДЛААР ОНЛАЙН СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2016/04/15
Дээд боловсрол нь улсын хөгжлийн хурдасгагч хүчин зүйл бөгөөд, нийгмийн эрэлт- хэрэгцээний дагуу боловсронгуй болон хөгжиж байх шаардлага тавигдаж байна. Энэ нь урт хугацаандаа тасралтгүй явагдах үйл явц юм.Иймээс манай улсын дээд боловсролын өнөөгийн шатны зорилтыг судалгааны үндэслэлтэй тодорхойлох нь чухал асуудал. Энэ зорилгонд нийцүүлэн энэхүү судалгааг явуулж байна.Судалгааны үр дүн зөвлөмжийн хэлбэрээр гарах болно. Энэ судалгаанд тухайн асуудлыг сонирхсон хүн /ажил, мэргэжил харгалзахгүй/ оролцох боломжтой.
дэлгэрэнгүй
“Сургуулийн өмнөх боловсрол: Багшлахуй ба суралцахуйн онол арга зүйн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
2016/03/24
Багшийн сургууль, Сургуулийн өмнөх боловсролын салбар сургууль, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Сургуулийн өмнөх боловсрол: Багшлахуй ба суралцахуйн онол арга зүйн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.  Тус хэлэлцүүлгийн үеэр захирал проф. Д.Мөнхжаргал “Бага насны хүүхэдтэй харилцах харилцаа”, проф. Ж.Батдэлгэр “СӨБ-ийн нэр томъёо, ойлголтын хэрэглээ”,  проф. Д. Наранцэцэг  “Цэцэрлэгийн багшийн  мэргэжил, үүрэг”, магистр Б. Төртогтох “БНХ-ийн  хөгжлийн  ажиглалт, тэмдэглэл, хөтлөлт , үнэлгээ”, магистр О. Буд “СӨБ-ын  математик, урлаг, хөгжмийн боловсролыг  нэгдмэл  арга зүйгээр  заах нь”
дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИУДЫГ ЭРЭМБЛЭХ ШАЛГУУР- ҮЗҮҮЛЭЛТ , ТҮҮНИЙ ХУВИЙН ЖИНГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА
2015/11/27
Их сургуулиудыг үйл ажиллагааны чанараар эрэмблэх нь манай орны дээд боловсролын чанарын дэвшил, их сургуулиудын хөгжилд түлхэц өгөхийн зэрэгцээ боловсролын хэрэглэгчдийг мэдээллээр хангах чухал хэрэгсэл юм. Олон улсын түвшинд хийгдэж байгаа их сургуулиудыг эрэмблэх ажлын туршлага, өөрийн орны дээд боловсролын эрэлт, шаардлага, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан их сургуулиудыг үйл ажиллагааных нь бодит үр дүнгээр эрэмбэ тогтоох шаардлага гарч байна.
дэлгэрэнгүй
ИРГЭДИЙН ОРОЛЦООНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ МУБИС-ИЙН ОЮУТНУУД ОРОЛЦОВ
2015/05/11
МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажил арга зүйн тэнхэм, МУБИС-ийн Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн багш оюутнууд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэстэй хамтран  “Иргэдийн оролцооны тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг ”-ийг 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр  Нийслэлийн Иргэний тэнхимд амжилттай зохион байгууллаа. 
дэлгэрэнгүй
“Тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх хөтөлбөрийн хэрэгжилт, явц” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2015/04/14
Боловсрол судлалын сургуулийн Насан туршийн боловсролын тэнхмээс Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдэд боловсролын үйлчилгээ үзүүлж буй төрийн ба төрийн бус байгууллагын холбогдох мэргэжилтнүүдийг урьж Тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэж буй явц, хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцүүлэв.
Уг хэлэлцүүлэгт БМДИ, БХ, ХБТ, НТБҮТ, Аутизмын холбоо, Сэргээн Засах Хөгжлийн Үндэсний Төв, Монголын Дауны
дэлгэрэнгүй
"Тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх хөтөлбөрийн хэрэгжилт, явц" сэдэвт хэлэлцүүлэг – ярилцлага болно
2015/04/09
Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсрол судлалын сургуулийн Насан туршийн боловсролын тэнхим "Тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх хөтөлбөрийн хэрэгжилт, явц" сэдэвт хэлэлцүүлэг – ярилцлага хийнэ. Тус тэнхмээс зохион байгуулж буй Тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх 1 жилийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, явц, хөтөлбөрийг боловсронгуй болгох асуудлаар санал солилцох хэлэлцүүлэг ярилцлагад хүрэлцэн ирэхийг урьж байна.
дэлгэрэнгүй
"ЭРДЭМТНИЙ ЦАГ" цуврал лекц
2015/03/20
МУБИС-ийн Эрдэм шинжилгээний албанаас 3 дугаар сарын 20-ны өдөр  “Эрдэмтний цаг”  ээлжит цуврал лекцийг  амжилттай зохион байгууллаа.   Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хүн судлаач, доктор профессор Цэрэнпилийн Балхаажав “Дэлхийн хүн, Хүний бүтээл, Ирээдүйд очих өв уламжлал” сэдвээр  оюутан, магистрант, докторант, багш нарт лекц уншиж, өөрийн бүтээлийн дээжээс бэлэглэв. Эрхэм хүндэт багш танд эрдмийн их амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөж байна.
дэлгэрэнгүй
Магистрант, докторантад зориулсан семинарт хүрэлцэн ирэхийг уръя
2015/03/10
МУБИС-ийн Боловсрол судлалын төв, Эрдэм шинжилгээний алба, Биологийн тэнхмээс хамтран зохион байгуулж буй магистрант, докторантад зориулсан семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.  Семинар МУБИС-ийн I байрны 203 тоот танхимд 2015 оны III сарын 17-ны 15.00  цагт болно. 

Семинарын хөтөлбөр


дэлгэрэнгүй
Хэлэлцүүлэг
2015/02/12
Эрдэм шинжилгээ инновацийн журам батлагдах гэж байгаатай холбоотой эрхэм эрдэмтэн багш нар та бүхнийг саналаа  research@msue.edu.mn хаягаар ирүүлэхийг  хүсье.
дэлгэрэнгүй
Тэнхмийн өргөтгөсөн их семинар болно
2015/01/26
НХУС-ийн Орос хэлний тэнхмээс зохион байгуулах “ОРЧУУЛГЫН ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛЫН ЭРГЭН ТОЙРОНД” сэдэвт тэнхмийн өргөтгөсөн их семинар 2015 оны 1 сарын 30-ны өдрийн 15.30 цагт МУБИС-ийн хичээлийн 4-р байрны 203 тоотод эхлэх тул Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 


дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2