Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Багш нарын туршлага

МУБИС-ийн “Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй” анхдугаар уралдааны шилдэгүүд
2014/10/20
МУБИС  багш нарынхаа дунд анх удаа сургалтын үйл ажиллагааг Мэдээлэл харилцааны технологиор дэмжиж, сургалтын арга зүйг хөгжүүлэх зорилго бүхий  “Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй” сэдэвт анхдугаар уралдааныг зохион байгуулсан билээ. Шалгаруулалт 2014 оны 9-р сарын 30-нд амжилттай болж энэхүү уралдаанд шалгарсан МУБИС-ийн нийт 18 багшийн цахим бүтээлээс  шилдэгүүдийг тодруулж мөнгөн шагналаар урамшуулсан билээ.
дэлгэрэнгүй
“Мультимедиа программ хангамжийг сургалтад хэрэглэх, хөгжүүлэх нь” сэдэвт үндэсний VII уралдааны шалгаруулалт өнөөдөр болов
2014/10/18
Багш нар сургалтын үйл ажиллагаандаа МХТ, мультимедиа программ хангамжийг хэрхэн хэрэглэж байгааг тодруулах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой жил бүр уламжлал зохион байгуулагддаг “Мультимедиа программ хангамжийг сургалтад хэрэглэх, хөгжүүлэх нь” сэдэвт үндэсний VII уралдааны шалгаруулалт өнөөдөр боллоо.
дэлгэрэнгүй
Уран бичлэгийн ээлжит дугуйлан хичээллэж эхлэв
2014/10/10
Монголчууд бичиг соёлын эртний баялаг өв уламжлалтай ард түмэн бөгөөд бичлэгзүй буюу монгол уран бичлэг нь урлагийн өндөр түвшинд олон тиг хэлбэрээр хөгжсөөр буй ажээ. Ийм учраас 2013 онд Монгол уран бичлэгийг ЮНЕСКО яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвд бүртгэсэн байна. Энэхүү бичиг соёлын их өвөө судлах, заан сургах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах эрхэм зорилгын үүднээс
дэлгэрэнгүй
МБУС-ийн багш Э.Мөнгөнтулга МИДСК-ийн 2014 оны "ШИЛДЭГ АРГА ЗҮЙЧ БАГШ" болов
2014/10/07
МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхмийн багш Э.Мөнгөнтулга МИДСК-ийн 2014 оны "ШИЛДЭГ АРГА ЗҮЙЧ БАГШ"-аар шалгарав. Багш Э.Мөнгөнтулга нь Биологийн тэнхимд Хүний биеийн анатоми, физиологи, Латин хэл, Эрүүл мэндийн боловсрол, Нөхөн үржихүйн эрүүл мэнд, Амьдрах ур чадвар, Анхны тусламж, Зан үйл төлөвшүүлэх ба хорт зуршил, Мэргэжлийн дидактик зэрэг хичээлүүдийг зааж багшлах болон мэргэжлийн дадлагуудыг удирддаг.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн зочин багш Охара Хиромид БШУЯ-ны шагнал гардуулав
2014/08/28
Охара Хироми багш нь Япон улсаас манай улсад ирж 2 жил гаруй ажиллаж байгаа бөгөөд МУБИС-ийн Байгалийн ухааны дидактикийн төвийн  багш Ц.Пагмасүрэнтэй хамтран Байгаль шинжлэл, Биологийн заах арга зүйн мэргэжлийн дидактикийн нилээд олон туршилттай хичээлийн арга зүйг боловсруулан, хөтөлбөрийг шинэчилж, яаж энэ хичээлүүдийг хичээлийн судалгааны арга зүйд ойртуулах, оюутан өөрөө хичээлээ яаж зааж, хичээлээ судлах вэ? гэдэгт илүү түлхүү анхаарч ажиллаж ирсэн билээ.
дэлгэрэнгүй
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, МУБИС хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав
2014/04/02
Боловсролын шинэчлэлийн хүрээнд “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд багшлах боловсон хүчин чухал гэдгийг мэргэжилтнүүд онцлон хэлдэг. Тиймээс ирээдүйд  багш болох оюутнуудын ур чадвар, арга барилыг одооноос төлөвшүүлж, хөгжүүлэх, мөн ажлын байран дээр гарсан багш нарын тасралтгүй хөгжлийг хангах, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллахаар боллоо.
дэлгэрэнгүй
Японы Нагоягийн их сургуулийн зочин профессор багш нар МУБИС дээр сургалт семинар зохион байгуулав
2014/03/27
Японы Нагоягийн Их Сургуулийн профессор багш Отани Такаши, Шибата Ёшиаки, Сакамото Масанобү, Масаки Накамура нар 2014 оны 3-р сарын 18-ны өдөр  манай сургуульд зочиллоо. Тэднийг МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д. Мөнхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Л. Цэрэнсодном болон Гадаад харилцааны төвийн дарга Н. Дуламжав нар хүлээн авч уулзан цаашдын 2 сургуулийн хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов. 
дэлгэрэнгүй
МУБИС-ийн БоСС-ийн БОЛОВСРОЛЫН СУДАЛГАА АРГАЗҮЙН ТЭНХИМ “МУБИС-ийн клиник профессор багш” бэлтгэх сургалт зохион байгуулна
2014/03/17
Сургалтын зорилго: Багш бэлтгэх сургууль болон ЕБС-ийн хамтын ажиллагааг бэхжүүлэн оролцогч багш нар  оюутны багшлах болон сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, мэргэжлийн дидактик хичээлийн лаборатори, багшлах дадлага удирдах аргазүйн  мэдлэг чадвар эзэмших
Хамрах хүрээ: ЕБС-ийн мэргэжлийн зэрэгтэй багш нар
дэлгэрэнгүй
МУБИС ДЭЭР ЯПОНЫ ГАКУГЕЙ ИС-ИЙН ЗӨВЛӨХ ПРОФЕССОР МАСАХИРО КАМАТА дахин АЖИЛЛАВ
2014/03/12
МУБИС дээр 2014 оны 03 сарын 07-ны өдөр Японы  Токиогийн  Гакугей Багшийн Их Сургуулийн  Байгалийн Ухааны сургалт хариуцсан зөвлөх профессор Масахиро Камата /Kamata Macahiro/ 2 дахь удаагаа ажиллаа. Тэрээр ФТС дээр “Monodsukuri” сэдвээр лекц, сургалт семинар зохион байгуулав. Проф. Масахиро Камата  Гакугей их сургуулийн  талаар товч танилцуулж, улмаар өнөөдөр Японы боловсролын салбарт цэцэглэж буй “monodsukuri” буюу “үйл бүтээх” нь хичээл шинжлэх ухааны өндөр түвшинд хөгжиж буйг дурьдан үүгээр суралцагчдад сонирхолтой, шинжлэх ухааны үндэстэй гүн бат мэдлэг олгож 
дэлгэрэнгүй
БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ, МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2014/01/29
Өнөөдөр МУБИС-ийн төв байрны 207 танхимд БМДИ болон МУБИС хамтран ажиллах талаар удирдлагууд болон ажилтануудын уулзалт болов. Энэхүү уулзалтад МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мөнхжаргал, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор Х.Тамир, БМДИ –ийн захирал Г.Сүглэгмаа, О.Оюунтунгалаг /БМДИ – ийн дэд захирал/, Д.Оюунбилэг /Байгалийн ухааны сургалтын албаны дарга/,
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2