Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Судлаачийн индэр, өгүүлэл нийтлэл

ЕБС-ийн сургалт дахь үнэлгээний шинэчлэлийн давуу тал
2016/06/06
Ц.Оюун (МУБИС-ийн НХУС- ийн Монгол хэлний тэнхимийн  зөвлөх профессор)
Үнэлгээ гэдэг нь зөвхөн үнэлэх арга хэрэгсэл биш, тухайн суралцагчийг хөгжүүлэх, зорилго, зорилтоо хариуцлагажуулах, ахиц дэвшлээ олж харах зэрэг олон талт, өөрийн болон хөндлөнгийн хяналтын цогц систем мөн. Энэ үүрэг өнөөгийн дунд сургуульд амжилттай хэрэгжиж байна. Үүнийг зөвхөн би ажиглаад хэлж буй биш, дунд сургуулийн багш, сурагч, эцэг эх, сонирхлын бүлгүүд, багшлах дадлага хийсэн оюутнууд, хичээлд суусан удирдах ажилтнууд үнэлэн,  дэмжсээр байна. Энэ талаар бид доорх хэдэн зүйлийг олж харснаа тэмдэглэн хэлье:
дэлгэрэнгүй
ФИЗИКИЙН ШИНЭ НЭЭЛТ: ТАТАЛЦЛЫН ДОЛГИОНЫГ АНХ БҮРТГЭЛЭЭ
2016/02/17
Саяхан 2016 оны 2-р сарын 11-д АНУ-ын Вашингтон хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр Олон улсын LIGO мега-төслийн эрдэмтэд АНУ-ын LIGO интеферометрийн өндөр мэдрэх чадвар бүхий детекторын системийн тусламжтайгаар анх удаа таталцлын долгион (Gravitational Waves)- ыг нээсэн тухай зарлалаа. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү долгион нь 1.3 тэрбум жилийн тэртээ Нарнаас 29 ба 36 дахин их масс бүхий сансрын 2 хар нүх нийлэн нэгдэх үед үүсчээ.
дэлгэрэнгүй
“ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-ТУЛГАМДСАН АСУУДАЛ” Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэх эрдэмтэн судлаачдын А Н Х А А Р А Л Д
2015/03/06
Хуралд хэлэцүүлэхээр 40 гаруй илтгэлийн санал ирсэнээс эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрт боловсруулан ирүүлж байна. Бид өгүүллийн чанар, хурлын үр дүн, дэвшүүлж байгаа  асуудлын ач холбогдолд  анхаарал хандуулж байна.Иймд  олон улсад мөрдөж байгаа стандарт журмыг тусгасан доорх журмыг баримтлан эрдэм шинжилгээний өгүүллээ боловсруулан бичиж  2015- 03- 15 нд багтаан , энд байгаа хаягаар ирүүлэхийг хүсье.
дэлгэрэнгүй
Эрдэм шинжилгээний бүтээл бичиж, хэвлүүлэх сургалт амжилттай явагдаж өндөрлөв
2014/12/01
МУБИС болон АНУ-ын Нью-Мехикогийн Улсын Их Сургуулийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу МУБИС-ийн зочин профессор, АНУ-ын Нью-Мехикогийн Улсын Их Сургуулийн доктор, профессор багш  Кандэс Кэй МУБИС-ийн докторантуудад “Эрдэм шинжилгээний бүтээл бичиж, хэвлүүлэх”  сургалтыг амжилттай зохион байгуулж 11-р сарын 28-нд дууслаа. Доктор Кандэс Кэй багштай хамтран “Судалгааны арга зүй” багийн ахлагч проф. Ж.Батдэлгэр, Англи хэлний багш Б.Болормаа нар хамтран ажилласан юм.
дэлгэрэнгүй
4 – 4 = 0
2014/11/25
Утгын оньс – 3

Улаанбаатар хотод “Монгол орны голомт үүрд мандан бадраг”, “Монголын хүүхдийн ордон”, “Гутал”, “Өргөө” зэрэг үндэснийхээ бичгээр бичсэн цөөхөн хэдэн нэр хаягтай байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр төрийн эрх барих дээд байгууллагаасаа эхлээд яам, тамгын газар, байгууллага, аж ахуйн нэгжүүд нэр хаягаа үндэсний бичгээрээ бичих сонирхол нэмэгдэж, энд тэндгүй л харагдах болж. Энэ нь нэг талаас уламжлалт өв соёлоо эрхэмлэн дээдэлж буйг илтгэхээс гадна, нөгөө талаас Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 196 тоот тогоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр -2”-ын 4.2.2-д “Төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын хаяг, бүтээгдэхүүний шошгыг монгол бичгээр үйлдэхийг дэмжих” гэсэн  заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой өрнөж буй томоохон ажлын эхлэл болж байна. Энэ сайн хэрэг. Гэхдээ анхаармаар зүйл ч бас байна.
дэлгэрэнгүй
“Гариг” гэдэг үгийг “гараг” гэж бичих шаардлагагүй
2014/11/03
Утгын оньс – 2 
 
НХУС-ийн Монголхэлний тэнхимийн багш, дэд проф Л.Жумдаан
 
“Гариг” гэдэг үгийг “гараг” гэж бичих шаардлагагүй


Манай нэг сэтгүүлч студи байгуулаад “Гараг” гээд нэрлэчихэж. Нэр томъёог зохиож, оноон нэрлэх боломжтой учраас ингэж нэрлэхэд болохгүй юм алга. “Гариг” гэдэг үгийн утгыг нягтлавал,“Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь. /А-Г/.
дэлгэрэнгүй
“Их Майдар” цогцолборын бүтээн байгуулалтад “их инхлэг”-ийн нум нэмэрлэе
2014/10/24

НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, дэд проф Л.Жумдаан
Утгын оньс – 1

 “Их Майдар” цогцолборын бүтээн байгуулалтад “их инхлэг”-ийн нум нэмэрлэе

Их соён гэгээрүүлэгч Өндөр Гэгээн Занабазарын урласан Майдар бурханы дүрийг 54 метр өндөрорчин цагийн урлагийн бүтээл болгон, 108 метр өндөр суварган байгууламжийн хамт Монгол улсын эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг болгон Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт цогцлоон босгох, их бүтээн байгуулалт эхэлж,ид өрнөж байна. Энэ нь Монгол улсын ойрын хэдэн жилд хийж буй, бас хийхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтуудын нэг болж байна. ”Их Майдар” цогцолборын сурталчилгааны самбаруудад бийрээр, монгол бичгийн эртний тигээр “Эв нэгдлийн бэлгэдэл энэрэнгүй Их Майдар” гэж бичжээ. 
дэлгэрэнгүй
МУБИС багш нарынхаа “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл”-ийг 2 сая төгрөгөөр шагнан урамшууллаа
2014/10/09
Монгол Улсын Боловсролын Их сургууль багш нарын баярыг тохиолдуулан эрдэмтэн багш нарынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин, үнэлэмжийг дээшлүүлэх  зорилгоор Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий  топ индекстэй сэтгүүлд  хэвлүүлсэн  эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, өгүүлэлүүдийг шалгаруулан “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” –ээр бүтээл нь шалгарсан багш нараа 2 сая төгрөгөөр шагнан урамшууллаа.
дэлгэрэнгүй
1990 оноос хойш англи хэлнээс монгол хэлний үгийн санд орж ирсэн үг, хэллэгийн утга, хэрэглээний онцлог
2014/04/30
Батсуурийн Анхзаяа
Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Улаанбаатар, Монгол улс

 
Abstract—The need of knowledge and skills in using any foreign language, in particular an English as a universally accepted international language, in every aspect of modern life is increasing day by day. Many factors influence to the boost of learning foreign languages among which the growing political, cultural and economic relationships and links between different nationalities, as well as a great desire of many countries to see their citizens as good users of English in their personal life and professional career could be treated crucial. Language learning process is a complex issue where among all exciting things some problems are encountered. Language mistakes, errors and various misinterpretations, specifically in semantics and stylistics are to be occurred.
дэлгэрэнгүй
"Багшийн хөгжил" сэтгүүлийн 2013 оны 01 дугаарт хэвлэгдсэн өвөр монгол, хятад багш нарын туршлагаас
2014/03/10
БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах орны Сурган хүмүүжлийн нийгэмлэгийн Монгол хэл бичгийн Заах арга зүйн тусгай мэргэжлийн зөвлөл, Монгол улсын Байгууллагын хөгжил, хамтын ажиллагааны нийгэмлэгээс  эрхлэн гаргадаг "Багшийн хөгжил" сэтгүүлийн 2013 оны 01 дугаарт хэвлэгдсэн өвөр монгол, хятад багш нарын туршлагыг та бүхэнд толилуулж байна:

дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2