Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

БАГШ-БАКАЛАВРЫН НЭГ ЖИЛИЙН /ХӨРВӨХ/ СУРГАЛТАНД БҮРТГЭЖ БАЙНА
2016/06/06
ЕБС-д судалдаг үндсэн хичээлүүдийн чиглэлээр, багш бус мэргэжилтэй, бакалаврын боловсрол эзэмшсэн иргэдэд зориулан, багшийн мэргэжил эзэмших нэг жилийн /хөрвөх/ сургалтанд элсэн суралцахыг урьж байна.
Сургалтын үргэлжлэх хугацаа: 1 жил
Суралцах хэлбэр: Өдөр ба зайн сургалт
дэлгэрэнгүй
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН БАГШИЙН НЭГ ЖИЛИЙН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2015/08/25
Багшийн мэргэжил эзэмшсэн, цаашид Тусгай хэрэгцээт боловсролын  багш болох сонирхолтой хүмүүсийг Тусгай хэрэгцээт боловсролын багшийн нэг жилийн ангид    элсэн суралцахыг урьж байна.
Сургалтын үргэлжлэх хугацаа: 1 жил
Суралцах хэлбэр: Өдөр
Мэргэжил: Өмнө нь багш мэргэжлээр төгссөн хүн Тусгай хэрэгцээт боловсролын багш болох боломжтой.
дэлгэрэнгүй
БАГШ-БАКАЛАВРЫН НЭГ ЖИЛИЙН /ХӨРВӨХ/ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2015/08/25
ЕБС-д судалдаг үндсэн хичээлүүдийн чиглэлээр, багш бус мэргэжилтэй, бакалаврын боловсрол эзэмшсэн иргэдэд зориулан, багшийн мэргэжил эзэмших нэг жилийн /хөрвөх/ сургалтанд элсэн суралцахыг урьж байна.
Сургалтын үргэлжлэх хугацаа: 1 жил
Суралцах хэлбэр: Өдөр ба зайн сургалт
Хөрвөх мэргэжил: /Жнь: Англи хэлний багш, газарзүйн багш, биологийн багш........ гэх мэт/ багш мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшинэ.
дэлгэрэнгүй
Төрөлжсөн сургалт зохион байгуулна
2015/03/24
Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны А/287 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагын багш ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлын 2014 оны А/43 дугаар тушаалаар батлагдсан хөтөлбөрүүдийн дагуу Монгол Улсын Боловсролын Их сургууль ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх төрөлжсөн сургалтыг
дэлгэрэнгүй
МУБИС ЕБС-ийн багш нарт зориулж сурагчдын 1-р улирлын амралтын үеэр төрөлжсөн сургалт зохион байгуулна
2014/10/30

ЕБС-ийн 1-р улирлын сурагчдын амралтын үеэр 2014 оны 11-р сарын 03-07 ны өдрүүдэд ЕБС-ийн багш нарт зориулж мэргэжил дээшлүүлэх төрөлжсөн сургалтыг МУБИС-ийн салбар сургууль, холбогдох тэнхмүүд дээр зарласан хөтөлбөрийнхөө дагуу  зохион байгуулна.
дэлгэрэнгүй
"СӨБ-ын байгууллага болон ЕБС-д багшаар ажиллах эрх олгох шалгалт зохион байгуулах журам" батлагдав
2014/07/08
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт "СӨБ-ын байгууллага болон ЕБС-д багшаар ажиллах эрх олгох шалгалт зохион байгуулах журам"-ыг батлан гаргалаа. Журмыг энд дарж үзнэ үү.
дэлгэрэнгүй
Багшлахуйн ур чадварын олимпиадын амжилттай боллоо
2014/04/30
Тус олимпиад нь 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд оюутан-багшийн оролцоонд тулгуурлан багшлах ур чадвар, хамтран ажиллах арга барил, бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх зорилго дэвшүүлж, МУБИС-ийн 2013-2014 оны хичээлийн жилийн ажлын ерөнхий төлөвлөгөөг үндэслэн, ректорын А/66 тоот тушаалын дагуу 11 салбар сургуулийн III, IV курсийн оюутнуудын дунд 2 үе шаттайгаар амжилттай зохион явагдлаа.
дэлгэрэнгүй
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, МУБИС хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав
2014/04/02
Боловсролын шинэчлэлийн хүрээнд “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд багшлах боловсон хүчин чухал гэдгийг мэргэжилтнүүд онцлон хэлдэг. Тиймээс ирээдүйд  багш болох оюутнуудын ур чадвар, арга барилыг одооноос төлөвшүүлж, хөгжүүлэх, мөн ажлын байран дээр гарсан багш нарын тасралтгүй хөгжлийг хангах, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллахаар боллоо.
дэлгэрэнгүй
МУБИС-ИЙН КОМПЬЮТЕР, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИАС ЕБС-ИЙН БАГШ НАРЫН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
2014/03/26
ЕБС-ийн багш нарт зориулж сурагчдын 3-р улирлын амралтын үеэр 2014.03.31-нээс 2014.04.09-ны хооронд МУБИС-ийн КМТС-д 2 үе шаттай  мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулна.
Сургалт явагдах хугацаа:   
1-р ээлж: 2014.03.31- 2014.04.04
2-р ээлж: 2014.04.05-2014.04.09
дэлгэрэнгүй
“Багшлах мэргэжил” сэдэвт сертификатын сургалт зохион байгуулна
2014/03/25
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс бусад сургалтын байгууллагад багшлах хөдөлмөр эрхэлдэг багш бус мэргэжлийн багш нарт “Сургалт хөтөлбөрийг зөвшөөрөх тухай” Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2013 оны А/191-р тушаалаар зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу  “Багшлах мэргэжил” сэдэвт сертификатын сургалтыг зохион байгуулна.
Бүртгэл:  2014.03.25 – 2014.03.28 хооронд МУБИС ийн “Ё” байрны 41 тоот
Бүрдүүлэх материал:    1% цээж зураг, Бакалаврын диплом, хуулбарын хамт
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2