Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Дүрэм, журам

МУБИС-ийн Дотоод болон Санхүүгийн шинэ журам хэрэгжиж эхэллээ
2016/02/20
МУБИС-ийн удирдлагууд шинээр батлагдсан МУБИС-ийн Дотоод болон Санхүүгийн журмуудыг танилцуулах хурлыг  хичээлийн А байрны 200 тоотод танхимд 2-р сарын 19-ны өдөр хийлээ. МУБИС-ийн  шинэчлэлийн үйл явцтай уялдан  сургуулийн бүх дүрэм, журмууд шинэчлэгдэж байгаа бөгөөд сургуулийн багш, ажилтан, албан хаагчдын дотоод болон санхүүгийн үйл ажиллагаа зохицуулах нэн чухал журмууд болох эдгээр журмуудын талаарх танилцуулга болон цаг үеийн асуудлаар 
дэлгэрэнгүй
Эрдмийн зөвлөлийн 2007 оны 04 дүгээр сарын19 -ний өдрийн хуралдаанаар хэлэлцэв.

МУБИС-ИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН
АЖИЛЛАХ ЖУРАМ


    Нэг.  Нийтлэг үндэслэл

      МУБИС -ийн Эрдмийн зөвлөл нь Монгол улсын "Дээд боловсролын тухай  хууль”, түүнд нийцүүлэн баталсан "МУБИС-ийн дүрэм" - ийн хүрээнд тус Их сургуулийн сургалт - эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, аргазүйн түвшин, ач холбогдол, үр дүнг хэлэлцэж, санал, дүгнэлт гаргах зорилго бүхий хамтын удирдлагын эрдмийн байгууллага мөн.

    Хоёр. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа

2.1  Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Эрдмийн зөвлөлийн хурал байна.
2.2   Эрдмийн зөвлөл нь эрдэм шинжилгээ, сургалтын ажлын чиглэл, зохион байгуулалт, түүний онол, аргазүйн түвшин, ач холбогдол, шийдвэрлэх арга зам, үр дүнг хэлэлцэж, санал дүгнэлт гаргаж байна. Мөн түүнчлэн: 
а.      Сургуулийн хэмжээнд мөрдөх журам, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын  талаар;
б.     Сургуулийн хөгжлийн стратеги болон мастер төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үр дүнгийн талаар;
в.    Эрдэм шинжилгээ, сургалт - үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын зорилго, бодлого чиглэлийг тогтоох, хэрэгжүүлэх талаар;
г.    Эрдэм шинжилгээний ажлын санхүүжилтийн эх үүсвэр олох, багш нар, эрдэм шинжилгээний багуудын судалгааны ажлыг дэмжих талаар;
д.      Гадаадын болон дотоодын боловсрол, шинжлэх ухааны байгууллага, бусад этгээдтэй хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлж байгаа төслийн явц, үр дүнгийн талаар;
е.      МУБИС-ийн хүндэт профессор, хүндэт доктор, профессор, дэд профессор цол олгох, тус сургуулийн хүндэт цол, шагнал бий болгох талаар;
ж. Улс орны эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжил, бодлого, судалгааны чиглэл зэрэг Төр засгийн дээд байгууллагад өргөн барих олон талт асуудлын талаар боловсруулсан хөтөлбөр, санал
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2