Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Багшлах дадлагын журам

ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ХИЙХ БАГШЛАХ ДАДЛАГЫН УДИРДАМЖ
2013/03/19
Нэг. Ерөнхий үндэслэл

Багшлах дадлага нь оюутны суралцах хугацаандаа олж авсан тухайн мэргэжлийн болон багш боловсролын үндэс, сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, мэргэжлийн дидактикийн болон ерөнхий эрдмийн хичээлүүдээр олж авсан мэдлэг чадвараа туршин хэрэгжүүлэх бодит боломж бөгөөд,  багш бэлтгэх сургалтын салшгүй нэг үндсэн хэсэг байна. Багшлах дадлага хийснээр боловсрол судлалын улсын шалгалтад орох эрх зүйн орчин бүрдэнэ.
МУБИС-ийн багшийн ангийн оюутан нь 8 долоо хоногийн турш багшлах дадлагад гарахдаа нэг мэргэжил эзэмшиж байгаа бол 8, хос мэргэжил эзэмшиж байгаа бол мэргэшил тус бүрээр тус тус 4 долоо хоногийн дадлагыг ЕБС-д хийж гүйцэтгэнэ.
Энэ хичээлийн жилд орон нутагт хийж буй дадлага нь хөдөө явагдах болсноороо шинэлэг,  сургалтын шинэ аргазүйг туршин үзэж тодорхой аргуудыг дадлагын хугацаанд эзэмших, түүнийгээ  нийтэд сурталчилах болсноороо онцлог юм.
дэлгэрэнгүй
Ректорын 2001 оны 117 тоот тушаал

Төгсөх ангийн оюутны сурган хүмүүжүүлэх
ажлын дадлагын удирдамж
Нэг. Ерөнхий үндэслэл
Сурган хүмүүжүүлэх ажлын төгсөлтийн өмнөх дадлагыг тус сургуулийг багш мэргэжлээр төгсөгчид зайлшгүй хийнэ.
    Багш мэргэжлээр сурч буй оюутан сургалт-хүмүүжлийн ажлын хариуцлагыг ухамсарлахын хамт хичээл болон хичээлийн бус ажлаа бие дааж төлөвлөх, зохион явуулах, хянаж үнэлэх, бие дааж шийдвэр гаргах, бусадтай хамтран ажиллах зэрэг олон арга барилыг эзэмшинэ.
    Сургууль төгсөгчид очиж ажиллах сургууль, хамт олонтойгоо танилцаж, өөрийгөө таниулах боломжтой болно.


дэлгэрэнгүй
МУБИС-ИЙН ОЮУТНЫ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ

АЖЛЫН ДАДЛАГЫН   ЖУРАМ

            Сурган хүмүүжүүлэх ажлын дадлага бол багш бэлтгэх сургалтын салшгүй нэг үндсэн хэсэг байна. Тус сургуулийг багшийн мэргэжлээр төгсөгч бүхэн энэхүү дадлагыг заавал хийсэн байх болно. Ямар нэг шалтгаанаар дадлага хийгээгүй болон муу дүнтэй хийсэн оюутан анги дэвших болон сургууль төгсөх эрхгүй. Сурган  хүмүүжүүлэх ажлын дадлага нь сургалтын төлөвлөгөөний дагуу 2 шаттай байна.

дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2