Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

МУБИС-ийн Дотоод болон Санхүүгийн шинэ журам хэрэгжиж эхэллээ
2016/02/20
МУБИС-ийн удирдлагууд шинээр батлагдсан МУБИС-ийн Дотоод болон Санхүүгийн журмуудыг танилцуулах хурлыг  хичээлийн А байрны 200 тоотод танхимд 2-р сарын 19-ны өдөр хийлээ. МУБИС-ийн  шинэчлэлийн үйл явцтай уялдан  сургуулийн бүх дүрэм, журмууд шинэчлэгдэж байгаа бөгөөд сургуулийн багш, ажилтан, албан хаагчдын дотоод болон санхүүгийн үйл ажиллагаа зохицуулах нэн чухал журмууд болох эдгээр журмуудын талаарх танилцуулга болон цаг үеийн асуудлаар 
дэлгэрэнгүй
Ясунари Мурайд МУБИС-ийн “Хүндэт профессор” цол олгов
2015/06/22
Япон улсын Энхтайван, Судалгаа, Боловсролын дэлхийн иргэдийн төвийн дэд захирал Ясунари Мурайд МУБИС-тай олон жил гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж ирсэн болон МУБИС-ийн хөгжилд оруулсан хувь нэмэрийг өндрөөр үнэлэн МУБИС-ийн “Хүндэт профессор ” цолыг гардуулж өгөх ёслол 6-р сарын 20–нд боллоо. Хүндэтгэлийн ёслолын ажиллагаанд МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал, ГХА-ны дарга Н.Дуламжав, Боловсрол судлалын төвийн зөвлөх профессор багш проф. Ц.Батсуурь, ГХА-ны ажилтан Э.Саулегул, П.Пүрэвзул нар байлцав.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн МБУС-ийн Эрдмийн зөвлөлийн хурал болов
2015/03/23
МБУС-ийн эрдмийн зөвлөл нь анхны хуралдаанаараа дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд:
1.Биологийн тэнхмийн докторант Ж.Ариунболдын “Монгол орны гар далавчтаны зүйлийн бүрдэл, амьдрах орчны сонголт”, Б.Цэрэннадмидын “Дархан уул аймгийн ургамлын зүйлийн бүрдэл” сэдэвт ажлыг хэлэлцэж 100% саналаар жинхэнэ хамгаалалтад оруулахыг


дэлгэрэнгүй
УБТС-ийн Хүндэт доктор цол олголоо
2015/02/06
Нийгмийн хөгжил болон МУБИС, УБТС-ийг хөгжүүлэх үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлэн УБТС-ийн төгсөгч Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батчулуунд МУБИС-ийн УБТС-ийн “Хүндэт доктор” цол, өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа 2-р сарын 5-ны өдөр болж өнгөрлөө. Хүндэт доктор цол гардуулах ёслолын үйл ажиллагааг нээж МУБИС-ийн ЭШХАЭ дэд захирал, профессор Л.Цэрэнсодном үг хэлэн Лхачингийн Батчулуунд “Хүндэт доктор” –ын цол, өргөмжлөлийг гардуулж өгч чин сэтгэлийн халуун баяр хүргэн цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд улам их амжилтыг хүсэн ерөөв.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн эрдмийн цол хүртсэн багш нар дипломоо гардан авлаа
2014/11/04
МУБИС-ийн Эрдмийн Зөвлөлийн шийдвэрээр “Профессор”, “Дэд профессор” цол хүртсэн багш нартаа өнөөдөр МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, проф. Л.Цэрэнсодном нар эрдмийн цолны дипломыг нь гардуулан өгөв. Үүнд: УБТС-ийн  багш доктор (Sc.D) Д.Мөнхбаяр, МБУС-ийн багш доктор Ц.Лувсандорж, доктор Ц.Сэлэнгэ, Газар зүйн хүрээлэнгийн эша доктор Д.Даш нарт  “Профессор” цол,
дэлгэрэнгүй
МУБИС-ийн Эрдмийн хамт олон 7 эрдмийн цолтоноор бүл нэмжээ
2014/10/20
МУБИС-ийн Эрдмийн Зөвлөлийн шийдвэрээр Урлаг, Биеийн тамирын сургуулийн ахмад багш доктор (Sc.D), дэд проф Д.Мөнхбаярт “Профессор” цол, Математик, Байгалийн ухааны сургуулийн Химийн тэнхмийн багш доктор Б.Жаргалсайхан, Мэдээлэл зүйн тэнхмийн багш доктор Р.Мижиддорж, Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны  сургуулийн Түүхийн тэнхмийн багш доктор У.Эрдэнэтуяа, БоСС-ийн Боловсрол, арга зүйн тэнхмийн багш Ч.Байгалмаа,
дэлгэрэнгүй
Эрдмийн Зөвлөлийн хурал болов
2014/06/02
МУБИС-ийн Эрдмийн Зөвлөлийн хурал 2014 оны 5-р сарын 30-нд болж МУБИС-ийн “Багш боловсролын шинэчлэл”-ийн ажлын хэсгийн боловсруулсан “МУБИС-ийн сургалтын чанарын шинэчлэл, өөрчлөлт, бодлого, үйл ажиллагаа”-ны талаарх мэдээллийг сонсож хэлэлцээд МУБИС-ийн үндсэн нэгж, бүрэлдэхүүн, сургалтын технологийг шинэчлэх, суралцагчдад үзүүлэх үйлчилгээний хүрээг сонголттой, нээлттэй болгож өргөтгөх, кредит систем нэвтрүүлэх асуудлыг
дэлгэрэнгүй
Бүрэлдэхүүний сургуулиудын захирлуудын анхааралд
2014/02/10
Монгол улсын Статистикийн болон Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн дагуу Шинжлэх ухаан, технологийн ШУТ1-8 хүртэлх мэдээг маягтын дагуу гаргаж мэдээ гаргаж өгөх тул purevjal@mecs.gov.mn, apurevjal@yahoo.com хаягаар авч 2014 оны 3-р сарын 07-ны дотор ирүүлэхийг анхааруулъя. Мэдээг Эрдэмтэн нарийн нарийн бичгийн дарга Г.Батдоржид електрон болон цаасан хэлбэрээр ирүүлнэ үү.
дэлгэрэнгүй
Сар шинийн босгон дээр МУБИС-ийн эрдэмтэн багш нараас 3 профессор, 5 дэд профессор цолтон төрлөө
2014/01/30
Шинэ он гараад Модон морин жилийн сар шинийн босгон дээр Эрдмийн зөвлөлийн 2014 оны 1-р сарын 24-ны өдрийн тогтоолоор МУБИС-ийн эрдэмтэн багш нараас 3 багш профессор, 5 багш дэд профессор цол тус тус хүртлээ. Профессор цолыг БУС-ийн Хими дидактикийн тэнхмийн эрхлэгч, доктор А.Пэрлэй-Ойдов, БоСС-ийн Боловсролын судалгаа арга зүйн тэнхмийн багш доктор Ш.Ичинхорлоо, ТНУС-ийн захирал доктор Ц.Баасандорж нар хүртсэн бол

дэлгэрэнгүй
МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болов
2013/10/09
МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн өргөтгөсөн хурал 2013 оны 10-р сарын 03-ны өдөр А-312 тоот танхимд болж энэ удаагийн хурлаар 2012-2013 оны сургалтын жилд Захиргааны зөвлөлөөс гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Хуралдаанд МУБИС-ийн удирдлагууд, Эрдмийн зөвлөлийн гишүүд, салбар болон бүрэлдэхүүн сургуулийн захирлуудаас гадна нийт багш, ажилтан, ажилчдын төлөөлөл оролцлоо.
Хурлыг Эрдмийн зөвлөлийн дарга академич Б.Жадамбаа нээж,  хэлэлцэх асуудал, хуралдааны  дэгийг танилцуулж батлуулсны зэрэгцээ, нарийн бичгийн дарга нар, тогтоолын төсөл боловсруулах комиссыг тус тус сонгов.

дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2