Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Инноваци, үйлдвэрлэл

“Оюутнуудын гарааны бизнес эрхлэлтийг дэмжих сургалт, арга хэмжээ зохион байгуулах” сургалт зохион байгуулна
2016/05/19
Нийслэлийн хөдөлмөрийн газрын дэмжлэгтэйгээр “Оюутнуудын гарааны бизнес эрхлэлтийг дэмжих сургалт, арга хэмжээ зохион байгуулах” төслийн хүрээнд МУБИС-ийн оюутнуудад зориулан тус арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Үйл ажиллагааны танилцуулга:
“Innovator.Education” Инновацийн Боловсролыг дэмжих, ирээдүйн энтрепренер залуусыг үүсгэх зорилготой уг хөтөлбөр нь Их, Дээд сургууль дээр суурилан энтрепренер сэтгэлгээг түгээх, хөгжүүлэх зорилготой юм.
дэлгэрэнгүй
МУБИС Сургалт, судалгааны төвийн 7 давхар байрыг ашиглалтанд орууллаа
2016/05/16
МУБИС сүүлийн жилүүдэд сургалтын орчинг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалтыг хийж, эрчимтэй шинэчлэлтийг хийсээр байна. Түүний нэг үйл явдал нь 5-р сарын 14–ны өдөр хичээлийн 11-р байр буюу СУРГАЛТ-СУДАЛГААНЫ ТӨВ-ийн 7 давхар барилгыг ашиглалтанд оруулах нээлтийн ёслолын арга хэмжээ байлаа.  Нээлтийн ёслолд МУБИС-ийн үе үеийн удирдлагууд, багш, оюутны төлөөлөл, ахмад багш нар болон төгсөгчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, хамтын ажиллагаатай боловсрол болон их, дээд сургуулиудын зочид төлөөлөгчид өргөнөөр хүрэлцэн ирсэн юм. 
дэлгэрэнгүй
Гарааны компани байгуулах тухай
2016/02/25
Нийт МУБИС-ийн эрдэмтэн, судлаач нарын анхааралд!
"Инновацийн тухай" хууль, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 374 тогтоолоор баталсан "Эрдэм шинжилгээний байгуулагын дэргэд гарааны компани байгуулах журам"-ын хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааг зохицуулах арга хэмжээний хүрээнд судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор гарааны компани байгуулах хүсэлтийг хүлээн авч эхэллээ.

дэлгэрэнгүй
МУБИС-ийн хүрээнд "инноваци"-ийн тухай ойлголтын түвшинг тодорхойлох асуулганд идэвхитэй оролцоно уу
2015/12/17
МУБИС-ийн Инноваци, үйлдвэрлэлийн албаны үйл ажиллагааг идэвхжүүлэхэд шаардлагатай инновацийн талаарх ойлголтын түвшинг тогтоох судалгаанд судлаач, эрдэмтэн багш, оюутан та бүхэн санал асуулгад цаг гаргаж идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлье.
Судалгаанд оролцох линк: https://docs.google.com/a/msue.edu.mn/forms
дэлгэрэнгүй
Хэлэлцүүлэг
2015/02/12
Эрдэм шинжилгээ инновацийн журам батлагдах гэж байгаатай холбоотой эрхэм эрдэмтэн багш нар та бүхнийг саналаа  research@msue.edu.mn хаягаар ирүүлэхийг  хүсье.
дэлгэрэнгүй
ЭШ-ний бага хуралд хэлэлцүүлэхээр ирсэн илтгэлүүд
2015/01/22
Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэгээс санаачлан БСШУЯ, Боловсролын хүрээлэн, МИДСК, БМИҮЗ, МХИДСХ болон ШУТИС, МУБИС,МУИС, Дарханы ХААИС зэрэг их сургуулиудтай хамтран Дээд боловсролын шинэчлэлийн тулгамдсан асуудлын хүрээнд ЭШ-ний бага хурлыг зохион байгуулах гэж байгаа тухай өмнө нь бид мэдээлсэн билээ. Энэ хурлын бэлтгэл ажлын хүрээнд “Дээд боловсролын шинэчлэл-тулгамдсан асуудал“ ЭШБ хуралд хэлэлцүүлэхээр ирүүлээд байгаа  илтгэлийн сэдвийн нэрийг та бүхэнд урьдчилан танилцуулж байна.
дэлгэрэнгүй
“ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ- ТУЛГАМДСАН АСУУДАЛ” СЭДВЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ЦУВРАЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ИЛТГЭЛ Ш АЛГАРУУЛНА
2015/01/10
Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэгээс санаачлан БСШУЯ, Боловсролын хүрээлэн, МИДСК, БМИҮЗ, МХИДСХ болон ШУТИС, МУБИС,МУИС,Дарханы ХААИС зэрэг их сургуулиудтай хамтран, Дээд боловсролын шинэчлэлийн тулгамдсан асуудлын хүрээнд ЭШ-ний бага хурлыг доорх чиглэлээр  зохион байгуулна .
Үүнд:
Нэгдүгээр чиглэл- Дээд боловсролын сургалтын агуулга, арга технологийн шинэчлэл, багшийн хөгжлийн асуудал
дэлгэрэнгүй
“Шилдэг сургалтын технологийг нэвтрүүлье” сэдэвт инновацийн шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа
2015/01/08
МУБИС-ийн Инноваци, үйлдвэрлэлийн албанаас Сургалтын технологи, хэрэглэгдэхүүний чиглэлээр багш, судлаач, оюутнуудын хамтын бүтээлийг сургалтын технологит нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулахад нь  дэмжлэг үзүүлэх  зорилгоор “Шилдэг сургалтын технологийг нэвтрүүлье“ сэдэвт инновацийн бүтээлүүд шалгаруулах уралдаан зарласан билээ. Энэ уралдааны удирдамжийн дагуу инновацийн бүтээлүүдийг хүлээн авч сонгон шалгаруулж улмаар шилдэгүүдийг өнөөдөр шалгарууллаа.
дэлгэрэнгүй
“ШИЛДЭГ СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЬЕ” СЭДЭВТ ИННОВАЦИЙН БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2014/12/03
Сургалтын технологи, хэрэглэгдэхүүний чиглэлээр багш, судлаач, оюутнуудын хамтын бүтээлийг сургалтын технологит нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулахад дэмжлэг үзүүлэх  зорилготой. Инновацийн бүтээл нь гадаад, дотоодын зах зээлд нэвтэрч чадах бүтээгдэхүүнийг санал болгох, бүтээх, үйлдвэрлэх боломжийг судалсан байна.Бүтээгдэхүүний санаа нь “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуультай харшлахгүй байх
Тухайн сургалтын технолог нь доорхи шалгуурыг хангасан байх.

дэлгэрэнгүй
МУБИС-ийн “Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй” анхдугаар уралдааны шилдэгүүд
2014/10/20
МУБИС  багш нарынхаа дунд анх удаа сургалтын үйл ажиллагааг Мэдээлэл харилцааны технологиор дэмжиж, сургалтын арга зүйг хөгжүүлэх зорилго бүхий  “Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй” сэдэвт анхдугаар уралдааныг зохион байгуулсан билээ. Шалгаруулалт 2014 оны 9-р сарын 30-нд амжилттай болж энэхүү уралдаанд шалгарсан МУБИС-ийн нийт 18 багшийн цахим бүтээлээс  шилдэгүүдийг тодруулж мөнгөн шагналаар урамшуулсан билээ.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2