Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Онцлох мэдээ

“Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг багш бэлтгэх сургалтанд нэвтрүүлж буй олон улсын туршлага” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө
2015/11/27
МУБИС БСШУЯ-тай хамтран МУ-ын Засгийн газар, Швейцарын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг багш бэлтгэх сургалтанд нэвтрүүлж буй олон улсын туршлага” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 11-р сарын 24-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж өндөрлүүллээ. Тус эрдэм шинжилгээний хуралд Монгол, ХБНГУ, ОХУ, БНХАУ-ын 30 гаруй эрдэмтэн судлаачид оролцож дээрх сэдвээр тулгамдаж буй асуудлуудаар олон сонирхолтой илтгэлүүдээ хэлэлцүүлэв.
дэлгэрэнгүй
“Мультимедиа программ хангамжийг сургалтад хэрэглэх, хөгжүүлэх нь” сэдэвт үндэсний VIII уралдаанд оролцохыг урьж байна
2015/11/20
МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхимээс “Мультимедиа программ хангамжийг сургалтад хэрэглэх, хөгжүүлэх нь” сэдэвт үндэсний VIII уралдааныг уламжлал болгон зохион байгуулна.
Зорилго: Багш нар сургалтын үйл ажиллагаандаа МХХТ, мультимедиа программ хангамжийг сургалтын арга зүйдээ интеграцчилан хэрэглэж байгаа сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, багшийн хөгжлийг дэмжих.
Ашиглах программ хангамж:


дэлгэрэнгүй
БАГШ-БАКАЛАВРЫН НЭГ ЖИЛИЙН /ХӨРВӨХ/ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2015/11/19
ЕБС-д судалдаг үндсэн хичээлүүдийн чиглэлээр, багш бус мэргэжилтэй, бакалаврын боловсрол эзэмшсэн иргэдэд зориулан, багшийн мэргэжил эзэмшүүлэх нэг жилийн /хөрвөх/ сургалтад элсэн суралцахыг урьж байна. Сургалтын үргэлжлэх хугацаа: 1 жил
Суралцах хэлбэр: Өдөр ба зайн сургалт
Хөрвөх мэргэжил: /Жишээ нь: Англи хэлний орчуулагчийг- англи хэлний багш, математикчийг- математкийн багш, биологичийг-биологийн багш........ гэх мэт/ багш мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшүүлнэ.

дэлгэрэнгүй
МУБИС Зүүн хойд Азийн Багшийн их сургуулиудын холбоонд гишүүнээр элсэв
2015/11/13
МУБИС-ийн ректор проф. Д.Мөнхжаргал тэргүүтэй төлөөлөгчид БНСУ болон Япон улсад томилолтоор ажиллаад ирлээ. БНСУ-ын Чинжүгийн Боловсролын их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, эхний ээлжинд МБУС-ийн багш Д.Оюунчимэг, Б.Норовсүрэн, лицей сургуулийн багш С.Хэрлэн нар тус сургуульд сарын хугацаатай лаборатори бага сургуулийн хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах судалгааны ажил хийж эхэллээ.

дэлгэрэнгүй
МУБИС кредит системд бүрэн шилжив
2015/11/02
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд МУБИС Багш боловсролын шинэчлэлийг нилээд өргөн хүрээтэйгээр эхлүүлээд байгаа бөгөөд эдгээр ажлуудын нэг нь өнгөрсөн хичээлийн жилээс сургалтадаа кредит системийг нэвтрүүлж эхэлсэн явдал. Кредит системд шилжиснээр оюутан суралцагчдадаа олон давуу бөгөөд таатай нөхцлийг бүрдүүлж чадлаа. Ингэснээр оюутан хичээлээ болон багшаа сонгох, хичээлийн хуваариа төлөвлөх боломж бүрдэж  амжилттай, зорилготой суралцах нөхцөл бүрдэж байгаагаараа онцлог юм.
дэлгэрэнгүй
МУБИС-ИЙН 2012 ОНЫ ТӨГСӨГЧ ТАНАА
2015/10/23
БСШУЯ, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд “Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах нь” зөвлөх үйлчилгээгээр дамжуулан бүх Их, дээд сургуулиуд “Төгсөгчдийг мөшгөх судалгаа”-г хийж байгаа болно.
Ихэнх улсад төгсөгчийн мэргэжлийн ахиц дэвшил болон хөдөлмөрийн зах зээлийн боломжийн талаарх мэдээлэл олохыг төгсөгчийн судалгааны гол зорилго гэж үздэг.

дэлгэрэнгүй
Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно
2015/10/21
МУБИС, НХУС-ийн Монгол судлалын төв нь Монгол улс, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Унгарын нэрт монголч эрдэмтэн Хар Дорж (Кара Дьёрдь)-ийн мэндэлсний 80 насны ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Унгар улсын ЭСЯ, Унгарын Монгол судлалын төвтэй хамтран зохион байгуулах гэж байна. Хуралд Унгарын Монгол судлалын төвийн монголч эрдэмтэд, МУБИС-ийн Монгол судлалын төв, Түүхийн тэнхим, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэд илтгэл тавьж оролцоно.
дэлгэрэнгүй
2015 оны Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн эздүүд
2015/10/07
Багш нарынхаа эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор МУБИС 2014 оноос эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл, бүтээл, илтгэлийг шалгаруулж мөнгөн тэтгэлэг олгодог уламжлалтай болоод байгаа билээ. 2015 оны шилдэг эрдэм шинжилгээний бүтээлүүдийг ийнхүү тодруулж,  багш нарын баярын өдрөөр шагнан урамшууллаа. 2015 оны Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн эзнээр:

дэлгэрэнгүй
БСШУ-ны Сайд Л.Гантөмөрийг “Багш боловсролыг дэмжигч” төрийн түшээгээр тодрууллаа
2015/10/07
МУБИС Багш боловсролыг дэмжих, хөгжүүлэх, хамтран ажиллах үйлсэд өөрийн жинтэй, бодит хувь нэмрийг оруулж ирсэн хүмүүст “Багш боловсролыг дэмжигч” өргөмжлөлийг хүртээж байхаар болов. Ингээд энэхүү шагналын анхны эзнийг тодрууллаа. Олон улсын болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан Багш боловсролыг хөгжүүлэх үйл явцыг төрийн бодлогоор тасралтгүй дэмжиж ирсэн Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг “Багш боловсролыг дэмжигч” төрийн түшээгээр тодруулж, шагналыг дурсгалын зүйлийн хамт МУБИС-ийн захирал проф. Д.Мөнхжаргал гардуулж өгч баяр хүргэн, талархлаа илэрхийллээ.
дэлгэрэнгүй
МУБИС Сургалтын төлбөрөө 15%-16,6%-иар нэмэгдүүлсэн
2015/09/30
МУБИС-ийн Удирдах зөвлөлийн 2015 оны 5-р сарын 22-ны өдрийн 01 тоот тогтоолоор 2015-2016 оны хичээлийн жилд 1-р курсын оюутны сургалтын нэг кредитийн үнэлгээг 15%-иар, 2-4 дүгээр курсын оюутны сургалтын нэг кредитийн үнэлгээг 16,6%-иар нэмэгдүүлэхээр, БИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 2015-2016 оны хичээлийн жилд мөрдөх 1-2 дугаар курсын нэг кредитийн үнэлгээг 65000 төгрөг, 2-4 дүгээр курсын нэг кредитийн үнэлгээг 58000 төгрөгөөр тогтоосон.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2