Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Онцлох мэдээ

МУБИС хоёрдахь Күнзийн институтыг монголд нээлээ
2015/09/04
МУБИС 2010 онд БНХАУ-ын Зүүн хойтын Багшийн Их сургуультай хамтран дэргэдээ Күнзийн танхимыг нээснээс хойш өнгөрсөн хугацаанд Хятад хэлний сургалт, Хятад хэлний багш нарын семинар,  HSK түвшин тогтоох шалгалт авах, Күнзийн институтын тэтгэлэгт сурагчдаа хамруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирсний үр дүнд Күнзийн институтын ерөнхий хорооны санаачилгаар МУБИС-ын дэргэдэх Күнзийн танхимаас Күнзийн институт болон дэвшиж чадав.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт үйл явдал дүүрэн болов
2015/09/01
МУБИС-ийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа олон үйл явдлаар дүүрэн өргөн дэлгэр сайхан болов. Нээлтэд БСШУ-ны Сайд Л.Гантөмөр, МУБИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Насанбаяр, БНМДИ-ийн захирал Г.Сүглэгмаа нар болон МУБИС-ийн удирдлагууд, ахмад профессор багш нар болон оюутан суралцагчид, эцэг эхчүүдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнууд хүрэлцэн ирлээ.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн харъяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-д багш сонгон шалгаруулж ажилд авна
2015/08/26
ЕБС-д багшилж байсан туршлагатай хүүхэд бүрийг хөгжүүлэх чадвартай бүтээлч багшийг ажилд авна. Өндөр цалинтай.
Мэргэжлийн чиглэл
Бага ангийн багш-2
Монгол хэлний багш-2

дэлгэрэнгүй
Шинэ мэргэжлээр элсэлт авч байна
2015/08/26
МУБИС-ийн Урлаг, Биеийн тамирын сургуульд шинэ мэргэжлүүдээр дараах ангиуд нээгдлээ.  
Үүнд:
- ХӨГЖМИЙН БАГШ
- ХУВЦАСНЫ ДИЗАЙН
- СПОРТЫН ДАСГАЛЖУУЛАГЧ /Спортын төрлүүд/
- ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БАГШ

дэлгэрэнгүй
МУБИС-ийн шинээр элсэгч, суралцагчдын анхааралд
2015/08/04
2015-2016 оны хичээлийн жилд МУБИС-ийн шинээр элсэгч, суралцагчдын хичээл эхлэх хугацаа:
Шинэ элсэгчийг VIII/15-наас Бүртгэл хийж эхэлнэ.
1-р курс    VIII/17- VIII/21    Сонголт 1, 2
2-р курс    VIII/17- VIII/21    Сонголт  2-ыг онлайнаар тус тус хийнэ.
VIII/17-ноос 1 ба 2-р курсийн "0" дугаар долоо хоног, 
VIII/24-нд 1-3 дугаар курсын 1-р долоо хоног эхэлнэ.
дэлгэрэнгүй
Онооны жагсаалт
2015/07/02
Онооны жагсаалтыг 07 сарын 03-ны өдөр 22:00 цагаас http://burtgel.surgalt.mn/сайтаас  харна уу. Багш, бага ангийн боловсрол, Багш, математикийн боловсрол, Багш, байгалийн ухааны боловсрол, Багш, монгол хэл уран зохиолын боловсрол, Багш, гадаад хэлний боловсрол зэрэг хөтөлбөрийн Хуваарь сонголт 07 сарын 04-ны өдөр МУБИС-ийн төв 1-р байрны Оюутанд үйлчлэх төвд зохион байгуулагдана.  
дэлгэрэнгүй
2015-2016 оны хичээлийн жилд МУБИС-д Улаанбаатар хотоос элсэгчдийн анхааралд
2015/07/01
2015-2016 оны хичээлийн жилд МУБИС-д Улаанбаатар хотоос оюутнаар элсэх элсэгчдийн Хуваарь сонголтыг 2015-07-04-нд 09.00 цагаас МУБИС-ийн хичээлийн төв 1-р байрны ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ-д хийнэ.
Бүрдүүлж ирэх материал:


дэлгэрэнгүй
МУБИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн бүртгэл эхэллээ
2015/05/28
2015-2016 оны бакалаврын  элсэлтийн бүртгэл  2015 оны 6-р сарын  02-ноос 7-р сарын 03-ны өдрийг хүртэл http://burtgel.surgalt.mn  хаягаар явагдана. Элсэгчдэд тавигдах шаардлага: 
дэлгэрэнгүй
“БОЛОВСРОЛЫН СУДАЛГАА-ИННОВАЦИЙН ХӨГЖИЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ амжилттай болж өндөрлөлөө
2015/05/01
МУБИС-ийн Эрдэм шинжилгээний алба, Багшийн сургууль, Урлаг, Биеийн Тамирын сургууль, Боловсрол судлалын сургууль хамтран 10 дахь жилдээ уламжлал болгон байгуулж буй Олон улсын эрдэм шинжилгээний хурал хүрээгээ тэлэн энэ жил “БОЛОВСРОЛЫН СУДАЛГАА-ИННОВАЦИЙН ХӨГЖИЛ” сэдвийн дор дэлхийн 8 улс буюу Монгол, ОХУ, АНУ, БНХАУ, Япон, Швейцари, БНСУ,  Польш зэрэг улсын нийт 100-аад эрдэмтэн, судлаач багш нар оролцон Улаанбаатар хотноо 2 өдөр үргэлжлэн амжилттай болж өндөрлөлөө. 
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2