Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Онцлох мэдээ

МУБИС-ийн Багшлах дадлагын шилдэгийн шилдэгүүд шалгарав
2015/04/24
МУБИС-ийн 2014-2015 оны хичээлийн жилийн хаврын 3-р ангийн оюутнуудын багшлах дадлага амжилттай өндөрлөн өнөөдөр уламжлалын дагуу шилдэгүүдээ тодруулан оюутнууд дадлагаа ийнхүү амжилттай хийж өндөрлүүллээ. Энэ арга хэмжээнд БСШУЯ-ны дэд сайд Я.Төмөрбаатар, МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал, МУБИС-ийн дэд захирал доктор, дэд проф. Х.Тамир, дэд захирал доктор, дэд проф. Л.Ганцэцэг нар болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, дадлагад гарсан оюутан багш нар хүрэлцэн ирж оролцсон өргөн дэлгэр үйл ажиллагаа болов. 

дэлгэрэнгүй
МУБИС-ийн Оюутны IT ТУСЛАМЖИЙН ТӨВ нээгдлээ
2015/04/09
Өчигдөр МУБИС-ийн хичээлийн 1-р байрны Оюутанд үйлчлэх төвийн өргөтгөл хэсэгт Оюутны  IT тусламжийн төв нээлтээ хийлээ. Энэхүү төвийг НХУС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш Т.Туяачимэг санаачлан зохион байгуулж МУБИС-ийн удирдлагуудаас хөрөнгө оруулалт хийснээр энэхүү оюутнуудад IT үйлчилгээ авахад нь зориулсан үйл ажиллагаа бүхий төв нээлтээ хийн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Х.Тамир, НХУС-ийн захирал профессор Ж.Батбаатар, багш Т.Туяачимэг оюутнуудын хамт хүрэлцэн ирж оролцов.
дэлгэрэнгүй
ДОНДОГИЙН ЦЭВЭГМИДИЙН НЭРЭМЖИТ БАГШИЙН СУРГУУЛЬ ДОНДОГИЙН ЦЭВЭГМИДИЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭВ
2015/03/27
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат багш, доктор профессор Дондогийн Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаа 2015 оны 3-р сарын 26-ны өдөр өргөн сайхан, арга хэмжээ дүүрэн болж өндөрлөлөө. Түүний 100 жилийн ойг тэмдэглэх хүндэтгэлийн үйл ажиллагааг БСШУЯ, ГХЯ, ШУА, МЗЭ, МУИС, МУБИС, Дорнод аймгийн ЗДТГ, Баяндун сумын ЗДТГ болон түүний гэр бүлийнхэн, ойр дотны болон хамтран ажиллаж байсан үе үеийн төлөөлөл хамтран төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат багш, доктор профессор Дондогийн Цэвэгмидийн амьдрал, уран бүтээл, судалгаа шинжилгээг нийтэд түгээн дэлгэрүүлэх, эргэн дурсах, алдаршуулахад чиглэн өргөн дэлгэр бүтээлчээр тэмдэглэв.
дэлгэрэнгүй
Оюутнуудын “Багшлахуйн ур чадвар”-ын олимпиад зохион байгуулна
2015/03/16
МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Оюутны холбоо хамтран “Багшлахуйн ур чадвар”-ын олимпиадыг зохион байгуулна.  Зорилго: Оюутан- багшийн багшлах ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, хамтран ажиллах чадварыг хөгжүүлж, багшлах эрдэмд суралцахад дэмжлэг үзүүлэх. Зохион байгуулалт:
Олимпиад зохион байгуулах хугацаа: I үе шат: 2015.03.16 – 2015.04.06
                                                                 II үе шат: 2015.04.17 – 2015.04.18

дэлгэрэнгүй
МУБИС “Шатрын багш, дасгалжуулагч”-ийн анги нээлээ
2015/03/04
Өнөөдөр МУБИС-ийн Урлаг, Биеийн тамирын сургуульд ШАТРЫН БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧ-ийн анги нээх нээлтийн үйл ажиллагаа болов. Энэхүү нээлтийн хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ийн гишүүн Я.Санжмятав, Х.Болорчулуун, УИХ-ийн Байнгын хорооны дарга Д.Батцогт, Монгол Туургатны шатрын холбооны гүйцэтгэх захирал Н.Түвшинтөгс, МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал, дэд захирал дэд проф. Х.Тамир, дэд проф. Л.Ганцэцэг, УБТС-ийн захирал дэд проф. А.Энхмаа, НХУС-ийн захирал проф. Ж.Батбаатар, 
дэлгэрэнгүй
ОНЛАЙН СУДАЛГААНД оролцохыг урьж байна
2015/02/24
“Дээд боловсролын шинэчлэлийн тулгамдсан асуудал” –аар зохион байгуулах  цуврал Эрдэм шинжилгээний бага хуралд бэлтгэх ажлын хүрээнд энэхүү судалгааг явуулж байна. Энэ судалгаанд тухайн асуудлыг сонирхсон хэн боловч /ажил, мэргэжил харгалзахгүй/ оролцох боломжтой. Судалгаа  2015 оны 3-р сарын 15 хүртэл нээлттэй байна. Зохион байгуулагч: Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэг; Монголын Их, Дээд Сургуулийн Консорциум. СУДАЛГААНД ОРОЛЦОХ
дэлгэрэнгүй
МУБИС-ИЙН БҮХ БАГШ, АЖИЛТАН, СУРАЛЦАГЧИДЫН АНХААРАЛД
2015/02/13
http://ulaanbaatar.mn/smart/images/logo.pngНийслэлийн Засаг Даргын А/105 тоот захирамжын дагуу 2015 оны 2 дугаар сарын 16 ны өдрөөс дагаж мөрдөх цагийн хуваарийн дагуу Улаанбаатар хотод байршин, үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл эхлэх цаг 07 цаг 40 минутанд эхлэх болсоныг мэдэгдье. Захирамжийг энд дарж үзнэ үү.
дэлгэрэнгүй
Спортын гимнастикийн хэрэглэл хүлээн авах ёслол боллоо
2015/02/11
БНСУ-ын Инчёны Азийн наадмын зохион байгуулах хороо, МУБИС,  Монголын Үндэсний Олимпийн Хорооны хамтын ажиллагааны хүрээнд МУБИС-ийн УБТС-д Спортын гимнастикийн хэрэглэл, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр МУБИС-ийн Спорт зааланд өргөн дэлгэр болж өнгөрөв. Энэ ёслолын хүндэтгэлийн арга хэмжээнд  МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал тэргүүтэй Удирдах бүрэлдэхүүн, БНСУ-ын ЭСЯ-ны соёлын атташе Шин Сан Гюн, МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, Инчёны Азийн наадмын зохион байгуулах хорооны
дэлгэрэнгүй
“Захирлын нэрэмжит тэтгэлэг”-ийг гардуулав
2015/02/11
МУБИС-ийн оюутнуудын суралцах идэвхийг өрнүүлэх, чанартай мэргэжилтэн бэлтгэх  зорилго бүхий “Захирлын нэрэмжит тэтгэлэг”-ийг тэргүүний оюутнуудад олгож байхаар болсон билээ.  Өнөөдөр ийнхүү “Захирлын нэрэмжит тэтгэлэг”-ийн болзлыг хангасан МУБИС-ийн сурлага, урлаг, спортоороо амжилт гаргасан тэргүүний дараах нэр бүхий  27 оюутанд батламж гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.
дэлгэрэнгүй
“МОНГОЛ БОЛОН ТӨВ АЗИ” (XIX ЗУУНЫ СҮҮЛЧ, XX ЗУУНЫ ЭХЭН) ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО
2015/02/06
Зохион байгуулагч: МУБИС-ийн Монгол судлалын төв
Хамтран зохион байгуулагч: Монгол улсын Монгол судлалыг дэмжих сан, Монгол судлалын үндэсний зөвлөл
Хурал 2015 оны 6 сарын 19-21-нд Улаанбаатар хотноо, МУБИС дээр болно.  
Хурлын зорилго, хамрах хүрээ:
Шведийн алдарт аялагч-эрдэмтэн, зураач Свэн Хединий мэндэлсний 150 жилийн ой, түүний аялалын багийнхны XIX зууны сүүлч, XX зууны эхээр Төв Азид, тухайлбал монгол нутагт хийсэн аяллын дурсгалд зориулан, тухайн үеийн монголын түүх, үндэстэн ястны амьдрал, аж ахуй, хэл, соёл, шашин шүтлэгийн талаар хийсэн судлаачдын судалгааны ажилтай танилцан, хэлэлцүүлэг зохион байгуулахад оршино.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2