Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Онцлох мэдээ

Өнөөдөр МУБИС Эрдэм шинжилгээний уншлагын танхим нээлээ
2014/12/30
МУБИС өнөөдөр оюутан, магистрант, докторант, судлаач багш нар, суралцагчид болон уншигчдынхаа оюуны эрэлт хэрэгцээг бүрэн хангахуйц чанартай фонд, шинэлэг үйлчилгээтэй, чадварлаг боловсон хүчин, орчин үеийн техник технологи бүхий Эрдэм шинжилгээний уншлагын танхмыг нээлээ. Нээлтэнд МУБИС-ийн захирал доктор  Д. Мөнхжаргал, Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал проф. Л.Цэрэнсодном, ЭША-ны дарга доктор Я.Шийлэгмаа, Номын сангийн дарга Ж.Баатарсүрэн нар болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, номын сангийн ажилтнууд оролцов.
дэлгэрэнгүй
МУБИС 2014 оны “Шилдэг ажилтан”-уудаа тодруулав
2014/12/30
МУБИС шинэ оны босгон дээр 2014 онд ажил үйлсээрээ шалгарч хамт олноо хошуучлан амжилттай ажилласан ШИЛДЭГ АЖИЛТАН-уудаа шалгаруулан, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Үүнд 2014 оны “Шилдэг ажилтан”-аар МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэллсэн дэд захирал доктор, дэд проф. Х.Тамир, БоСС-ийн захирал доктор, дэд проф. Г.Цогзолмаа, Нягтлан бодогч Р.Энхсайхан, Хөтөлбөрийн нэгдсэн албаны оюутан хариуцсан мэргэжилтэн Т.Ариунжин, Номын санч Ч.Жаламжав нар тус тус тодорлоо.
дэлгэрэнгүй
“Морьтон монгол” төслийн багийн гишүүн оюутнуудаа МУБИС хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ
2014/12/18
Монгол эх орноо мориор бүтэн тойрч нийт 10394 км замыг туулан үе тэнгийн оюутан залуусынхаа тэсвэр хатуужил, авхаалж самбаа, эр зоригийг харуулж бахархалт үйлс бүтээсэн МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн Газар зүй Аялалын жуулчлалын ангийн оюутан Мөнхбаярын Батчулуун, Наянтайн Ганзориг, Цоггэрэлийн Даваахүү нарыг 12-р сарын 17-ны өдөр МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал, дэд захирал проф. Л.Цэрэнсодном, дэд захирал дэд проф. Х.Тамир, МБУС-ийн захирал дэд проф. О.Алтангоо, НХУС-ийн захирал проф. Ж.Батбаатар, БоСС-ийн захирал дэд проф. Г.Цогзолмаа нар оюутан, багш нарынхаа хамт хүлээн авч уулзалт зохион байгуулан хүндэтгэл үзүүлэв.
дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРИЙН ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨРИЙН НЭМЭЛТ ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2014/12/12
Элсэлтийн бүртгэлийг 2014 оны 12 сарын 08-аас 2015 оны 01 сарын 04 хүртэл зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.surgalt.mn  хаягаар бүртгэнэ.
Бүртгүүлэгчдэд тавих шаардлага:
•    Бакалаврын дипломын голч дүн 2.7-оос дээш байх
•    Боловсрол судлал болон Боловсролын удирдлагын ангид бүртгүүлэгчийн үндсэн мэргэжил нь багш байх
•   Бүртгэлийн хураамж 10000 төгрөгийг дурын банкны салбараас МУБИС-ийн “Хаан банк”-ны 5031749242 тоот дансанд тушаасан байх ба гүйлгээний утга дээр бүртгүүлэгчийн нэр, код /Код-15/, регистрийн дугаараа заавал бичих

Дэлгэрэнгүй мэдээллийг 70120017 дугаарын утаснаас авна уу. Бүртгэл хийлгэх энд дарна уу.

дэлгэрэнгүй
МУБИС-д зочилж буй Финлянд улсын профессор багш нар БСШУ-ны сайд Л.Гантөмөр, МУБИС-ийн УЗ-ийн дарга Б.Насанбаяр нартай уулзлаа
2014/12/11
МУБИС-д ажлын айлчлал хийж байгаа дэлхийд боловсролын чанараараа тэргүүлэгч Финлянд улсын эрдэмтдийг өчигдөр сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Л.Гантөмөр сайд тэднээс Монголд сүүлийн хоёр жилд хийгдэж буй багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн ажилд мэргэжлийн дүгнэлт хийлгэх, мөн хөгжмийн боловсрол, номын сан, кино сургалтад хэрхэн ашиглах талаар туршлага судлахыг хүслээ.
дэлгэрэнгүй
МУБИС-ИЙН 2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮТЭЦ, ХУАНЛИ
2014/11/26
Бакалаврын ангийн оюутнуудын өвлийн амралт 1-р ангийн хувьд XII.19-нөөс, II-IV ангийн оюутнуудын хувьд XII.26-наас эхлэнэ. II улирлын хичээл I.26-нд эхэлнэ. 
дэлгэрэнгүй
АНУ-ын Баруун Вашингтоны Их сургуулийн зочид МУБИС-д хүрэлцэн ирж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав
2014/11/22
Өнөөдөр АНУ-ын Баруун Вашингтоны Их сургуулийн Ерөнхийлөгч доктор Bruce Shepard, Насан туршийн боловсрол хариуцсан дэд захирал доктор Earl Gibbons, Гадаад харилцааны төвийн дарга доктор Vicki Hamblin, Номын сангийн захирал доктор Mark Greenberg, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал доктор LeaAnn Martin, Боловсролын Вүүдринг коллежийн захирал доктор Francisco Rios нарын бүрэлдэхүүнтэй зочид МУБИС-д хүрэлцэн ирлээ.

дэлгэрэнгүй
МУБИС Олон улсын стандарт спорт заалтай боллоо
2014/11/05
МУБИС  Урлаг, Биеийн тамирын сургуулийн хичээлийн  III байранд байрлах Биеийн тамирын Спорт зааландаа их засвар хийн өнөөдөр хүлээлгэн өгөх нээлтийн арга хэмжээ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд МУБИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал, дэд захирал дэд проф. Х.Тамир, проф. Л.Цэрэнсодном, УБТС-ийн захирал дэд проф. А.Энхмаа нар болон УБТС-ийн эрдэмтэн багш, оюутнууд, төгсөгчдийн төлөөлөл өргөнөөр хүрэлцэн ирэв.
дэлгэрэнгүй
Тэтгэлэгтэй Багшлах дадлага хийсэн оюутнуудаас шилдэгүүд тодорлоо
2014/10/31
2013 оноос эхлэн МУБИС багш боловсролын шинэчлэлийн хүрээнд оюутнууддаа тэтгэлэгтэй хөдөө орон нутгийн багшлах дадлага хийлгэж байгаа билээ. Энэ хичээлийн жилийн 4-р ангийн оюутнуудын намрын багшлах дадлагыг тэтгэлэгтэйгээр орон нутагт хийгээд ирсэн оюутнуудын тайлан хамгаалалтыг хийлгэж улмаар дадлагаа амжилттай хийсэн оюутнуудын тайлан үзэсгэлэнг МУБИС-ийн төв байрны 312 тоот танхимд өнөөдөр зохион байгуулав.
дэлгэрэнгүй
“Ирээдүйн Монгол сургуулийн загвар ба эрх зүйн орчин” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хэлэлцүүлэг болов
2014/10/22
 “Ирээдүйн Монгол сургуулийн загвар ба эрх зүйн орчин” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хэлэлцүүлэг 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Боловсролын Их Сургууль дээр зохион байгуулагдлаа. Хурлыг нээж БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал нар үг хэллээ.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2