Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Онцлох мэдээ

МУБИС багш нарынхаа “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл”-ийг 2 сая төгрөгөөр шагнан урамшууллаа
2014/10/09
Монгол Улсын Боловсролын Их сургууль багш нарын баярыг тохиолдуулан эрдэмтэн багш нарынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин, үнэлэмжийг дээшлүүлэх  зорилгоор Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий  топ индекстэй сэтгүүлд  хэвлүүлсэн  эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, өгүүлэлүүдийг шалгаруулан “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” –ээр бүтээл нь шалгарсан багш нараа 2 сая төгрөгөөр шагнан урамшууллаа.
дэлгэрэнгүй
МУБИС ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ-ийн нээлтээ хийв
2014/10/07
10-р сарын 3-ны өдөр МУБИС багш нарын баярын өдрийг тохиолдуулан олон олон арга хэмжээ зохион байгуулсаны нэг үйл ажиллагаа нь Монголд анх удаа оюутанд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ буюу ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ-ийн нээлтийн арга хэмжээ байлаа. Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор дэд проф. Х.Тамир,
дэлгэрэнгүй
Хэвлэл, мэдээллийн ажилтан, сэтгүүлчидтэй МУБИС-ийн удирдлагууд уулзалт, ярилцлага хийлээ
2014/09/24
МУБИС-ийн удирдлагууд Монголын Хэвлэл, мэдээллийн ажилтан, сэтгүүлчидтэй “Багш боловсролын шинэчлэлийн талаар хийгдэж буй ажил”-ынхаа  талаар 2014 оны 9-р сарын 20 –ны өдөр уулзалт, ярилцлага хийж дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэхүү уулзалт, ярилцлагад МУБИС-ийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирсэн юм. Үүнд: МУБИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Насанбаяр, МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал,
дэлгэрэнгүй
МУБИС “Оюутанд ээлтэй шилдэг сургууль” –аар шалгарав
2014/09/02
Өнөөдөр Монголын оюутны холбоо Монголын их, дээд сургуулиудад шинээр  элсэгчдийн Оюутны Тангарагийн баярыг  Монгол бөхийн өргөөнөө зохион байгуулж, оюутан суралцагчдын суралцаж, амьдрах таатай орчин бүрдүүлж, тэднийг дэмжин урамшуулах оновчтой тогтолцоог бүрдүүлэн, амжилттай суралцахад нь идэвх чармайлт гарган ажиллан ирсэн зарим их, дээд сургуулиудад өргөмжлөл гардуулав. Энэ үеэр МУБИС “Оюутанд ээлтэй шилдэг сургууль” –иар шалгарч
дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬД БАГШ ШАЛГАРУУЛЖ АВНА
2014/08/21
Монгол улсын төрийн болон гадаадын их дээд  сургуулийг  магистр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн, ерөнхий боловсролын сургууль  болон   их дээд  сургуулиудад  багшилж байсан туршлагатай, судалгааны арга зүй эзэмшсэн,  гадаад хэл (англи, орос), сурган  хүмүүжүүлэх ухаан, боловсрол судлалын зохих  мэдлэгтэй, мэдээлэл харилцааны технологийн хэрэглээний чадвар  эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, оюутнуудтай харилцах эв дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй,  боловсролын шинэчлэлд нээлттэй,  тогтвор суурьшилтай ажиллах,  багшийн ёс зүйг сахидаг байх.
дэлгэрэнгүй
2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД УЛААНБААТАР ХОТООС ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
2014/06/27
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН ӨДРИЙН АНГИЙН ХӨТӨЛБӨРТ
2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД УЛААНБААТАР ХОТООС ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ


1.1.   Монгол Улсын БШУ-ны сайдын 2013 оны A/79 тоот тушаалаар баталсан журам болон энэхүү журмыг баримтлан, Монгол Улсын Боловсролын Их Сургууль оюутан элсүүлнэ.
1.2.  МУБИС-ийн бакалаврын өдрийн ангид аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг “Аймаг, орон нутгаас Монголын их дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын гишүүн их дээд сургууль, коллежид 2014 онд оюутан элсүүлэх журам”-ын дагуу МИДСК зохион байгуулна.

дэлгэрэнгүй
УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр МУБИС-д зочилж багш, оюутан залуучуудтай уулзалт хийлээ
2014/05/22
УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд МУБИС-д зочилж багш, оюутан залуучуудтай уулзалт зохион байгуулж, англи хэлний цахим сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, оюутнуудын бүтээн туурвисан сургалтын цахим хэрэглэгдэхүүнтэй танилцав. УИХ-ын дарга ярилцлагын үеэрээ МУБИС-д тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрийг өргөжүүлэх, бага ангийн багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.
дэлгэрэнгүй
“БОЛОВСРОЛЫН САЛБАРТ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ АРГА ЗАМ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЖ ӨНДӨРЛӨВ
2014/05/13

Шинжлэх ухаан, технологийн их сургүуль, ЮНЕСКО-гийн Боловсролын Мэдээллийн Технологийн Хүрээлэн, МУБИС, БШУЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран 2014 оны 05 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд "Боловсролын салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэх арга зам" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ШУТИС дээр амжилттай зохион байгуулав.

дэлгэрэнгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуяг МУБИС-д зочиллоо
2014/04/29
МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг МУБИС-д зочилж, багш боловсролын шинэчлэлийн ажил, багшлах дадлагын үзэсгэлэнтэй танилцаж, оюутан багш нартай уулзалт зохион байгуулав. Энэ үеэр Ерөнхий сайд багшийн чанарыг сайжруулах шинэчлэлийн ажлыг Засгийн газраас тууштай дэмжихээ илэрхийлж, багш мэргэжлээр суралцагчдын сургалтын төлбөрийг чөлөөлж, багшлах дадлагын тэтгэмж олгож буй өнөөгийн бодлогыг тасралтгүй үргэлжлүүлэхээ амалсан юм.

дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2