Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Багшлах дадлага

2016 ОНЫ БАГШЛАХ ДАДЛАГЫН ШИЛДЭГИЙН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО
2016/04/29
МУБИС төгсөгчдийнхөө чанарыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний чадварыг сайжруулахын тулд олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь сүүлийн 3 жилд оюутны тэтгэлэгтэй багшлах дадлагыг хот, хөдөө орон нутагт зохион байгуулж байгаа  явдал юм. МУБИС-ийн 2016 оны оюутнуудын тэтгэлэгтэйгээр багшлах дадлага хийсэн тайлан үзэсгэлэн, “Шилдгийн шилдэг”-ийг шалгаруулах арга хэмжээ МУБИС-ийн 65 жилийн ойн нэрэмжит болсноороо онцлог болж 4-р сарын 27-нд амжилттай өндөрлөв.
дэлгэрэнгүй
Багшлах дадлага удирдаж буй багш нар Өвөрхангай аймагт ажиллаад ирэв
2016/03/07
Өвөрхангай аймагт тэтгэлэгтэй багшлах дадлага гүйцэтгэж байгаа МУБИС-ийн III курсийн оюутнуудын дадлагын явцтай танилцаж, аргазүйн зөвлөмж өгч, зөвлөн туслахаар МУБИС-ийн Хөтөлбөрийн нэгдсэн албаны дарга доктор дэд проф. Ц.Бурмаа ахлагчтай баг Өвөрхангай аймагт 2016 оны 3-р сарын 2-5-ны хооронд ажиллаад ирлээ. Энэ хугацаанд аймгийн Боловсрол, соёлын газар, ЕБС-ийн удирдлагууд, МУБИС-ийн магистрантуудтай уулзаж,
дэлгэрэнгүй
Багш мэргэжлийн анхны амт-2” төсөл амжилттай хэрэгжлээ
2016/03/03
Багшийн сургуулийн багш нарын санаачлан хэрэгжүүлсэн “Багш мэргэжлийн анхны амт-2” төсөл нь 11-р сараас 3 сарын хугацаатай хэрэгжиж 2016.02.29 ний өдөр Багшийн сургуулийн Урлаг зааланд төслийн үр дүнгээ амжилттай тайлагнаж өндөрлөлөө. Энэ удаагийн төслөөр хөдөө орон нутагт дадлага хийж буй оюутнуудын үйл явцыг харуулах, цаашлаад багш мэргэжлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах зорилготойгоор эхэлсэн энэхүү зорилгодоо хүрч чадсан байна.
дэлгэрэнгүй
УБТС-ийн оюутнууд тайлан үзэсгэлэн гаргав
2015/12/16
Урлаг, Биеийн тамирын сургуулийн Зурагзүй-дизайны тэнхмээс II, IY ангийн оюутнуудынхаа 1-р улиралд мэргэжлийн хичээлүүдийн дадлага ажлаараа бүтээсэн бүтээлч ажлуудаар нь "Оюутанд үйлчлэх төв"-д тайлан үзэсгэлэн гаргалаа. Тус мэргэжлийн ангийн оюутнуудын ГРАФИК ДИЗАЙН, ТӨСӨЛ ЗОХИОМЖ, САВ БАГЛАА БООДОЛ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДИЗАЙН, ИНТЕРЬЕР ДИЗАЙН зэрэг чиглэлээр /хичээлүүдээрээ/ хийсэн бүтээлүүд мэргэжлийн өндөр түвшинд хийсэн сонирхолтой бүтээлүүд байсан ба олны анхаарлыг нилээд татаж байв.
дэлгэрэнгүй
“Цөм хөтөлбөр-Жишиг хичээл” цуврал сургалт зохион байгуулав
2015/12/15
НХУС-ийн Нийгмийн ухааны тэнхмээс Нийгмийн ухааны багш, Гүн ухаан-улс төр судлалын багшийн IV ангийн оюутнуудад зориулж  “Цөм хөтөлбөр-Жишиг хичээл” цуврал сургалтыг 11-р сарын 19-26 хүртэл амжилттай зохион байгууллаа. 2016-2017 оны хичээлийн жилээс “Цөм хөтөлбөр” улс орон даяар хэрэгжиж эхлэх болсонтой уялдуулан цөм хөтөлбөрийн онцлог,  багшийн төлөвлөлт, сургалтын үйл явцыг хөтлөх аргазүй, үнэлгээний арга, хувилбарын талаар төгсөх ангийн оюутнуудынхаа ойлголт, хандлагыг сайжруулах үүднээс энэхүү сургалтыг Нийгмийн ухааны цөм хөтөлбөр боловсруулах багийн гишүүдтэй хамтран зохион байгуулсан нь онцлог бөгөөд ач холбогдолтой ажил болов.
дэлгэрэнгүй
СӨБСС-ийн оюутнууд “Багш мэргэжлийн удиртгал” хичээлийнхээ тайлан үзэсгэлэн гаргав
2015/12/04
Багшийн сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын салбар сургуулийн 1-р ангийн оюутнууд багш мэргэжлийн “Цагаантолгой” гэж хэлж болохуйц “Багш мэргэжлийн удиртгал” хичээлийн хөтөлбөрийн хүрээнд судалж мэдсэнээрээ хийсэн бие даалтын ажлаараа тайлан үзэсгэлэн гаргалаа.Тус хичээлээр багш мэргэжлийн онцлог, яагаад энэ мэргэжлийг сонгон суралцах болсон, хэрхэн суралцах үйлээ төлөвлөх, хэнтэй хамтрах зэрэг олон асуудлаар ярилцаж, байр сууриа илэрхийлэх замаар эзэмшихээр зорьсон мэргэжилтэйгээ танилцан, зорилгожиж байдагаараа онцлогтой.
дэлгэрэнгүй
БС-ийн Сургуулийн өмнөх салбар сургуулийн оюутнууд Багшлах дадлагаа амжилттай гүйцэтгэж байна
2015/11/11
Багшийн сургуулийн Сургуулийн өмнөх салбар сургуулийн 4-р курсийн 146 оюутан “Багшлах дадлага” гүйцэтгэж байгаа бөгөөд IX/03-наас дадлагын бэлтгэл ажлыг төлөвлөн 17 чиглэлээр үйл ажиллагааг гүйцэтгэн бэлтгэлийг амжилттай хангаж X/12- XI/14–ныг дуустал хийх юм. Дадлагыг Хөдөө орон нутагт 7 аймгийн 22 цэцэрлэгт 72 оюутан тэтгэлэгтэйгээр, үлдсэн оюутнууд Нийслэлийн 12 цэцэрлэгт  цэцэрлэгийн багш, арга зүйч болон СӨБС-ийн мэргэжлийн багш нарынхаа удирдлагаар амжилттай  гүйцэтгэж байна.  

дэлгэрэнгүй
НХУС Багшлах дадлагыг хамтран зохион байгуулах гэрээг шинэчлэн байгууллаа
2015/09/14
НХУС-ийн  Англи, герман хэлний тэнхмийн Герман хэлний багшийн ангийн оюутнуудын багшлах дадлагыг хамтран зохион байгуулах гэрээг НХУС-ийн удирдлагууд болон Германы Эрдмийн Солилцооны Алба /DAAD/, Гёте Институтийн төлөөлөгчийн газар, Хилийн Чанад дахь ЕБС-уудын Асуудал Эрхэлсэн Төв Газар/ZfA/-ын мэргэжилтнүүд шинэчлэн байгууллаа.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн Багшлах дадлагын шилдэгийн шилдэгүүд шалгарав
2015/04/24
МУБИС-ийн 2014-2015 оны хичээлийн жилийн хаврын 3-р ангийн оюутнуудын багшлах дадлага амжилттай өндөрлөн өнөөдөр уламжлалын дагуу шилдэгүүдээ тодруулан оюутнууд дадлагаа ийнхүү амжилттай хийж өндөрлүүллээ. Энэ арга хэмжээнд БСШУЯ-ны дэд сайд Я.Төмөрбаатар, МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал, МУБИС-ийн дэд захирал доктор, дэд проф. Х.Тамир, дэд захирал доктор, дэд проф. Л.Ганцэцэг нар болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, дадлагад гарсан оюутан багш нар хүрэлцэн ирж оролцсон өргөн дэлгэр үйл ажиллагаа болов. 

дэлгэрэнгүй
Газарзүйн тэнхмийн 3-р ангийн оюутнууд багшлах дадлагын тайлангаа хамгаалав
2015/04/06
Математик, Байгалийн ухааны сургууль /МБУС/-ийн Газарзүйн тэнхмийн ГЗБШ, ГЗАЖ, ГЗБ-3-р ангийн оюутнуудын багшлах дадлагийн тайлан хамгаалалт үзэсгэлэн, харилцан туршлага солилцох хэлбэрээр III/30-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тайлан үзэсгэлэнг 2-р ангийн оюутнууд Газарзүйн дидактик хичээлийн семинарын хүрээнд үзэж танилцан тэмдэглэл хөтлөв.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2