Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Бүх мэдээ

МУБИС-ИЙН ХАРЬЯА ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ ЕБС-д БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА
2016/06/09
МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-д багш сонгон шалгаруулж авна.   Бүртгэл:
2016 оны 06 сарын 09-нөөс 06 сарын 15–ныг дуустал  МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн 309 тоотод явагдана.

Бүрдүүлэх материал:

дэлгэрэнгүй
“ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АСУУДАЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛНО
2016/06/06
Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэгээс БСШУЯ, ШУА, МИДСК, МУБИС-тай хамтран симпозиумыг 2016- 06- 08-ны 9:30-аас ШУТИС-ийн ШУТ-ийн төв номын сангийн 604 тоот танхим-д зохион байгуулах тул сонирхсон багш, ажилтан нар оролцохыг урьж байна.
дэлгэрэнгүй
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН БАГШИЙН НЭГ ЖИЛИЙН СУРГАЛТАД БҮРТГЭНЭ
2016/06/06
Багшийн мэргэжил эзэмшсэн, цаашид Тусгай хэрэгцээт боловсролын  багш болох сонирхолтой хүмүүсийг Тусгай хэрэгцээт боловсролын багшийн нэг жилийн ангид    элсэн суралцахыг урьж байна.
Сургалтын үргэлжлэх хугацаа: 1 жил
Суралцах хэлбэр: Өдөр
Мэргэжил: Өмнө нь багш мэргэжлээр төгссөн хүн Тусгай хэрэгцээт боловсролын багш болох боломжтой.
дэлгэрэнгүй
БАГШ-БАКАЛАВРЫН НЭГ ЖИЛИЙН /ХӨРВӨХ/ СУРГАЛТАНД БҮРТГЭЖ БАЙНА
2016/06/06
ЕБС-д судалдаг үндсэн хичээлүүдийн чиглэлээр, багш бус мэргэжилтэй, бакалаврын боловсрол эзэмшсэн иргэдэд зориулан, багшийн мэргэжил эзэмших нэг жилийн /хөрвөх/ сургалтанд элсэн суралцахыг урьж байна.
Сургалтын үргэлжлэх хугацаа: 1 жил
Суралцах хэлбэр: Өдөр ба зайн сургалт
дэлгэрэнгүй
ЕБС-ийн сургалт дахь үнэлгээний шинэчлэлийн давуу тал
2016/06/06
Ц.Оюун (МУБИС-ийн НХУС- ийн Монгол хэлний тэнхимийн  зөвлөх профессор)
Үнэлгээ гэдэг нь зөвхөн үнэлэх арга хэрэгсэл биш, тухайн суралцагчийг хөгжүүлэх, зорилго, зорилтоо хариуцлагажуулах, ахиц дэвшлээ олж харах зэрэг олон талт, өөрийн болон хөндлөнгийн хяналтын цогц систем мөн. Энэ үүрэг өнөөгийн дунд сургуульд амжилттай хэрэгжиж байна. Үүнийг зөвхөн би ажиглаад хэлж буй биш, дунд сургуулийн багш, сурагч, эцэг эх, сонирхлын бүлгүүд, багшлах дадлага хийсэн оюутнууд, хичээлд суусан удирдах ажилтнууд үнэлэн,  дэмжсээр байна. Энэ талаар бид доорх хэдэн зүйлийг олж харснаа тэмдэглэн хэлье:
дэлгэрэнгүй
МУБИС-д багш шалгаруулж авна
2016/05/31
ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
 

Монгол улсын төрийн болон гадаадын их дээд сургуулиудыг  магистр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн, ерөнхий боловсролын сургууль болон   их дээд  сургуулиудад багшилж байсан туршлагатай, судалгааны арга зүй эзэмшсэн,  гадаад хэл (англи, орос болон бусад), сурган  хүмүүжүүлэх ухаан, боловсрол судлалын зохих  мэдлэгтэй, мэдээлэл харилцааны технологийн хэрэглээний чадвар  эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, оюутнуудтай харилцах эв дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй,  боловсролын шинэчлэлд нээлттэй,  тогтвор суурьшилтай ажиллах,  багшийн ёс зүйг сахидаг байх.

дэлгэрэнгүй
Докторын дипломоо гардан авав
2016/05/27
МУБИС-ийн докторантурт Түүхийн чиглэлээр амжилттай суралцан Түүх, антропологи, археологийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд  “Ойрад-Оросын харилцааны түүхийн судалгаа (1606-1671)” сэдвээр докторын зэрэг горилсон бүтээл бичиж амжилттай хамгаалсан НХУС-ийн  Түүхийн тэнхмийн багш Н.Баярцэцэгт Түүхийн ухааны Доктор (Ph.D)-ын дипломыг захирал проф. Д.Мөнхжаргал өнөөдөр гардуулан өгч баяр хүргэлээ.  Н.Баярцэцэгийн Түүхийн ухаанаар эрдмийн зэрэг горилсон судалгааны ажлыг Түүхийн ухааны доктор, проф. Ж.Гэрэлбадрах, Н.Чулуудай нар удирджээ.
дэлгэрэнгүй
МУБИС-ИЙН ОЮУТНЫ 10 ТӨСЛИЙН БАГ ТЭТГЭЛЭГ АВАХ БОЛЛОО
2016/05/26
Монгол улсад анх удаа оюутны санал, санаачлагыг дэмжин тэтгэлэг олгож эхэллээ. МУБИС-ийн оюутны 11 төслийн баг Дээд Боловсролын Шинэчлэлийн Төсөлд оюутны санаачлагын төслөө өргөн мэдүүлснээс 10 төслийн баг тус бүр 3.000.000 төгрөгийн тэтгэлэг авахаар болж батламжаа 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдөр гардан авав. БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа "L2766-MON: Дээд боловсролын шинэчлэлийн төсөл"-ийн Тэгш хүртээмжтэй байдал бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлгийн уралдаанд ирүүлсэн
дэлгэрэнгүй
МУБИС-д 2016-2017 оны хичээлийн жилд оюутан элсүүлнэ
2016/05/25
Монгол Улсын БСШУ-ны Сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар баталсан журам болон МУБИС-ийн оюутан элсүүлэх журмыг баримтлан Монгол Улсын Боловсролын их сургууль оюутан элсүүлнэ.
МУБИС-ийн бакалаврын өдрийн ангид аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг “Аймаг, орон нутгаас Монголын их дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын гишүүн их дээд сургууль, коллежид 2016 онд оюутан элсүүлэх журам”-ын дагуу МИДСК зохион байгуулна.
Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх ажлыг МУБИС-ийн элсэлтийн төв комисс зохион байгуулна.
дэлгэрэнгүй
Уламжлал, шинэчлэлийн 65 жилийг тайлагналаа
2016/05/20
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 65 жилийн ойд зориулсан төгсөгчид, оюутнуудын “Үлэмж төгөлдөр” урлагийн нэгдсэн тоглолт UB PALACE–ийн концертын их танхимд боллоо. Тус сургууль 1951 онд анх Улсын Багшийн Институт нэртэйгээр 200 гаруй оюутны бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж байсан олон жилийн түүхтэй ууган сургуулиудын нэг юм. Монгол хэлний багш, математикийн багш, физикийн багш зэрэг таван мэргэжлээр анх элсэлт авч эхэлснээс өнөөдрийг хүртэлх хийсэн бүтээсэн зүйлээ багтаасан баримтат киногоор тоглолт эхэллээ.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2