Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Бүх мэдээ

МУБИС Чингисийн одонт ахмад төгсөгчиддөө хүндэтгэл үзүүлэв
2016/05/12
МУБИС 65 жилийн ойгоо угтан олон арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулсаар байгаа билээ. Үүний нэг нь төгсөгчидтэйгөө холбоо тогтоож, тэдэнтэй хамтрах, хүндэтгэл үзүүлэх, ахмад үе, үеийн төгсөгчидөө хүлээн авч уулзах зэрэг өргөн арга хэмжээг зохион байгуулсаар байна. МУБИС-иас өнгөрсөн 65 жилийн хугацаанд МУ-ын олон алдартангууд төрөн гарсан нь бид бүхний үргэлжийн бахархал болсоор ирсэн юм. 5-р сарын 11-ны өдөр Чингисийн одонт 2 ахмад төгсөгчөө хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
дэлгэрэнгүй
Швейцарийн Холбооны Улсын Багшийн Дээд Сургуульд тэтгэлэгтэй суралцах оюутнууд тодорлоо
2016/05/09
НХУС-ийн Герман хэлний багшийн ангийн оюутнууд 2006 оноос эхлэн Швейцарийн Холбооны Улсын Тургау мужийн парламентийн гишүүн асан Анита Фарнигийн удирдан явуулдаг  “Хэлний сургалт ба багш боловсрол” хөтөлбөрт  нийт 25 оюутныг хамруулан Швейцарийн Холбооны Улсын Багшийн Дээд Сургуульд 100% тэтгэлэгтэй (оюутан бүрт жилийн 13,000 CHF буюу 23 сая төгрөгийн) нэг жилийн хугацаатай суралцуулаад байгаа билээ.

дэлгэрэнгүй
“Үндэсний бичгийн баярын өдөр”-ийг тэмдэглэв
2016/05/06
НХУС-ийн  Монгол хэлний тэнхим, Оюутны зөвлөл хамтран жил бүрийн 5-р сарын эхний ням гаригт орон даяар тэмдэглэдэг “Үндэсний бичгийн баярын өдөр”-ийг тэмдэглэв. Энэ өдрийг тохиолдуулан дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулж, идэвхтэй оролцсон оюутнуудаа шагнан урамшуулав. Үүнд: 
дэлгэрэнгүй
Монголын физикчдийн “Халз тэмцээн” амжилттай болж өнгөрлөө
2016/05/06
Жил бүрийн улсын физикийн XXIX олимпиадыг угтан Монголын физикчид, физикт суралцагч оюутан залуус, ЕБС-ийн физикийн багш нар, сурагчдын дунд зохион байгуулдаг проф Д.Монхор агсны нэрэмжит Физикчдийн халз тэмцээнийг МБУС-ийн Физикийн тэнхим 2016 оны 4 сарын 26-нд амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд МУИС, МУБИС, ШУТИС, ШУА-ийн ФТХ,
дэлгэрэнгүй
Улсын Техник Технологийн XX олимпиад боллоо
2016/05/05
Техник технологийн олимпиад нь БСШУЯ –аас авьяаслаг сурагчид, багш нарын үйл ажиллагааг дэмжин явуулдаг улсын 13 олимпиадын нэг юм. Тус олимпиад нь 2016 оны 4 дүгээр сарын 22-24 ний өдрүүдэд Улаанбаатар хот, ОУХ-ийн “Найрамдал” төвд, Дизайн технологийн төрөл, Дүрслэх урлагийн төрөл, Техникийн загварын 9 төрлөөр явагдаж, онол, ур чадварын дадлага, бүтээлийн хамгаалалт, Эрдэм шинжилгээний илтгэлийн шалгаруулалтын чиглэлээр амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.
дэлгэрэнгүй
Японы Хёгогийн Боловсролын Их Сургуулийн тусгай боловсрол судлалын тэнхмийн багш нартай хамтран зохион байгуулсан сургалт амжилттай өндөрлөлөө
2016/05/05
МУБИС-ийн Боловсрол Судлалын Сургууль,  Японы Хёгогийн Боловсролын Их Сургуулийн тусгай боловсрол судлалын тэнхмийн профессор багш нартай хамтарч “ Тусгай хэрэгцээт боловсрол” сэдэвт сургалтыг тусгай боловсролын багшийн мэргэжлээр төгсөгчид, багш нар, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, Хёогод сурч байгаа тусгай боловсролын магистрант оюутнуудыг чадавхжуулах зорилгоор 
дэлгэрэнгүй
МУБИС-ийн магистрант, докторантуудын шилдэг илтгэгчид шалгарав
2016/05/03
МУБИС-ийн Эрдэм шинжилгээний албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хурал  Байгалийн ухаан, Боловсрол судлал, Хүмүүнлэгийн ухаан гэсэн  3 салбар хуралдаанаар зохион байгуулагдан шилдэг илтгэгчиддээ шалгарууллаа.  Салбар хуралдаан тус бүрээс шалгарсан шилдэгүүддээ 2016 оны 4-р сарын 29-ны өдөр шагналыг МУБИС-ийн ЭША-ны дарга доктор Я.Шийлэгмаа гардуулан өгч баяр хүргэн, амжилт хүсэв.

дэлгэрэнгүй
УЛСЫН АНГЛИ ХЭЛНИЙ XXI ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА
2016/05/03
НХУС-ийн Гадаад Хэлний Төвийн багш нар Улсын Англи хэлний XXI Олимпиадыг 2016 оны 4–р сарын 22-24–ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн 4-р байранд амжилттай зохион байгуулж дүнгээ гаргав. Олимпиад багш, 12-р анги /энгийн/, 12-р анги /гүнзгий/, 9 –р анги /энгийн/, 9-р анги /гүнзгий/ гэсэн 5 төрлөөр болж өндөрлөлөө.
дэлгэрэнгүй
“БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ болов
2016/05/02
МУБИС-ийн Эрдэм шинжилгээний алба, Боловсрол судлалын сургууль, Багшийн сургууль хамтран жил бүр МУБИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлээр  уламжлал болгон зохион байгуулдаг 11 дэх  удаагийн бага хурлыг  “Боловсролын үнэлгээ” сэдвээр зохион байгуулав. Энэ удаагийн хурлын  онцлог нь  21-р  зууны чадвар чадамж, багш боловсролын  хөгжлийг хэрхэн үнэлж, дүгнэх, боловсролын бүхий л шатны сургалтын хийгээд  багшийн ажлыг  үнэлж, дүгнэх асуудлаар  эрдэмтэн судлаачид, багш нарын судалгааны  ажлын үр дүнг  хэлэлцэж байгаагаараа  онцлог болсон юм. 

дэлгэрэнгүй
Олон улсын математикийн КЕНГУРУ 2016 олимпиадад бахдам амжилт гаргав
2016/04/29
МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн 40-өөд сурагч Олон улсын математикийн КЕНГУРУ 2016 олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль,  2,3-р зэргийн диплом авч бахдам амжилт гаргав. Үүнд:  АЛТАН МЕДАЛЬ: 1а ангийн сурагч Ц.Маралгоо, 1б ангийн сурагч Э.Баттөгөлдөр,  3а ангийн сурагч Э.Золбоо, МӨНГӨН МЕДАЛЬ: 1б ангийн сурагч Х.Жавхлан, 2а ангийн сурагч Т.Анугэрэл, ХҮРЭЛ МЕДАЛЬ: 1б ангийн сурагч Б.Ялгуун нар болон  2,3-р зэргийн диплом 24 сурагч авлаа. Бүх сурагчид багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2