Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Бүх мэдээ

Дэлхийд шинээр нэг зүйл амьтан МУБИС-ийн профессор Х.Мөнхбаярын нэрээр нэрлэгдэн бүртгэгджээ
2016/04/29
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор, профессор Б.Баяртогтох бол 100 гаруй зүйлийн амьтныг шинээр нээж дэлхийн биологийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан манай улсын нэрт эрдэмтэн хүн.  Б.Баяртогтох доктор 2015 онд шинжлэх ухаанд шинээр нээсэн Орибатидын багийн нэг зүйлийн амьтныг Epidamaeus munkhbayari Bayartogtokh, sp. nov. хэмээн  МУБИС-ийн багш, Монгол Улсын гавьяат багш Х.Мөнхбаярын нэрээр нэрлэж түүний нэрийг шинжлэх ухаанд мөнхөлж энэхүү бүтээлээ ZOOTAXA сэтгүүлд хэвлүүлжээ.
дэлгэрэнгүй
2016 ОНЫ БАГШЛАХ ДАДЛАГЫН ШИЛДЭГИЙН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО
2016/04/29
МУБИС төгсөгчдийнхөө чанарыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний чадварыг сайжруулахын тулд олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь сүүлийн 3 жилд оюутны тэтгэлэгтэй багшлах дадлагыг хот, хөдөө орон нутагт зохион байгуулж байгаа  явдал юм. МУБИС-ийн 2016 оны оюутнуудын тэтгэлэгтэйгээр багшлах дадлага хийсэн тайлан үзэсгэлэн, “Шилдгийн шилдэг”-ийг шалгаруулах арга хэмжээ МУБИС-ийн 65 жилийн ойн нэрэмжит болсноороо онцлог болж 4-р сарын 27-нд амжилттай өндөрлөв.
дэлгэрэнгүй
Семинарт өргөнөөр оролцохыг урьж байна
2016/04/29
Монгол улсын Боловсролын их сургууль болон Финландын Оулугийн их сургууль 2013 оноос сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд Оулугийн их сургуулийн зөвлөх баг манай сургуульд хэд хэдэн удаа ирж ажиллаж байсан.

Тус сургуулийн зөвлөх баг 2016 оны 5-р сарын 3-8-ны өдрүүдэд МУБИС дээр ажиллана. Тус хугацаанд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд үүний нэг нь МУБИС-ийн багш нарт дараах семинарыг зохион байгуулах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

дэлгэрэнгүй
“ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙГ ТАСЛАН ЗОГСООХЫН ТӨЛӨӨ ДЭЛХИЙН ӨДӨР”
2016/04/29
4-р сарын 30 буюу Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө Дэлхийн өдрийг Хүүхдийг Ивээх Сан, Монгол Улсын Боловсролын Их Сургууль Нийгмийн Ажил Аргазүйн Тэнхим, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Оюутны Холбоо, Хүүхдийн  Төлөө Үндэсний Газар, Нийслэлийн Хүүхэд Гэр бүл Хөгжлийн Газар хамтран 10 дах жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөр дэлхийн улс орнуудад эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хэрхэн хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн бодохыг, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалдаг билээ.
дэлгэрэнгүй
Англи хэлний багш А.Санчирмаа “Алтан” медалийн эзэн боллоо
2016/04/28
2016 оны 4-р сарын 24-нд  МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн англи хэлний багш А.Санчирмаа улсын төрөлжсөн олимпиадын гурвын даваанд “Багш” төрлөөр амжилттай оролцож 1-р байр эзэлж “Алтан” медалийн эзэн боллоо. Тус олимпиадад II шатны шалгаруулалтад амжилттай оролцсон нийслэлийн дүүргүүд болон 21 аймгийн төлөөлөл болох 29 багш оролцож мэдлэг, чадвараа сорьсон.
дэлгэрэнгүй
Түүхийн салбарын магистрант, оюутны хурал амжилттай болов
2016/04/27
НХУС-ийн Түүхийн тэнхимээс жил бүр зохион байгуулагддаг Түүхийн хүрд магистрант, оюутны эрдэм  шинжилгээний хурал 2015 оны 04 сарын 22-ны баасан гарагт хичээлийн 2-р байрны 303 тоотод боллоо. Тус хуралд Монгол улсын их, дээд сургуулийн түүхийн мэргэжлийн ангийн оюутнууд 28 илтгэл ирүүлсэн ба эхний шатны шалгаруулалтад 12 илтгэлийг шалгаруулан хэлэлцүүллээ. 
дэлгэрэнгүй
“БАГШЛАХУЙН УР ЧАДВАР”-ЫН XIII ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2016/04/27
Боловсрол судлалын сургуулиас жил бүр уламжлан болгон оюутан-багшийн багшлах ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, хамтран ажиллах чадварыг хөгжүүлж, багшлах эрдэмд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор зохион байгуулагддаг  “БАГШЛАХУЙН УР ЧАДВАР”-ЫН XIII ОЛИМПИАД 2016.03.21-2016.04.16 хүртэл хугацаанд хоёр үе шаттайгаар амжилттай болж өндөрлөлөө.
Тус олимпиадад багш бэлтгэх их, дээд сургуулиудыг төлөөлж

дэлгэрэнгүй
"ОЮУТАН ЦЭРЭГ" ХӨТӨЛБӨРИЙН ХИЧЭЭЛИЙН ЯВЦТАЙ САЙДУУД ТАНИЛЦАВ
2016/04/26
"Оюутан цэрэг" хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд  энэ удаагийн хөтөлбөрт хамрагдсан оюутан залуус эхний сургалт болох цэргийн ерөнхий бэлтгэл буюу цэргийн эрдмийн хичээлд шамдан сурч байна. Тус хөтөлбөрийн хичээлийн явцтай Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар ШУТИС, МУИС, МУБИС-д хичээллэж байхад нь очиж танилцлаа. 
дэлгэрэнгүй
“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ - 2016” үзэсгэлэнд оролцлоо
2016/04/25
Жил бүр их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургуульд элсэгчдэд зориулан зохион байгуулдаг үзэсгэлэн яармаг  2016 оны 4- р сарын 22-нд  нээлтээ хийж МУБИС амжилттай оролцов. Тус үзэсгэлэн яармаг “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ - 2016”  нэрийн дор 4- р сарын 22-25-ны өдрүүдэд Мишээл группд зохион байгуулагдаж  байна. 
дэлгэрэнгүй
Эрдмийн баяраа тэмдэглэв
2016/04/25
МУБИС-ийн харъяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС энэ хичээлийн жилээс эхлэн  6 настай  1-р ангид сурагчдыг элсүүлэн  суралцуулж эхэлсэн бөгөөд анхны 6 настан 1-р ангийн бяцхан хөөрхөн сурагчид маань уншиж, бичиж, бодож сурсан эрдмийн баяраа багш нар эцэг эх, ар гэрийнхэнтэйгээ хамт өргөн  тэмдэглэлээ. Энэ хичээлийн жилд МУБИС-ийн харъяа лицей ЕБС-ийн 1-р ангид нийт 3 бүлгийн 60 аад сурагч амжилттай суралцан ийнхүү Эрдмийн баяраа угтаж хэрхэн уншиж, бодож, бичиж сурсанаа эцэг эх, багш нартаа сонирхуулав.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2