Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Бүх мэдээ

Төслийн удирдах хорооны хурал болов
2016/04/22
JICA –гийн санхүүжилтээр МУБИС болон Токиогийн Технологийн институтын хамтран хэрэгжүүлж буй “Бага боловсролын чанарыг ахиулахад МХТ-ийг оновчтой ашиглах нь” төслийн Удирдах хорооны хурал 4-р сарын 20-ны өдөр МУБИС дээр болж, төслийн явц, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцэв. Хуралд төслийн удирдагч Токиогийн Технологийн институтын профессор Юмэ Ямагучи, JICA-ийн Монгол дахь 
дэлгэрэнгүй
“Их Юань улсын хатад
2016/04/21
НХУС-ийн Түүхийн тэнхмийн багш доктор Д.Идэр “Их Юань улсын хатад" номоо хэвлүүлжээ. Энэхүү зохиолд Их Юань улсын хатдын түүхэнд холбогдох хятад сурвалж бичгүүдийн мэдээ баримтад тулгуурлан Хубилай хааны Тэгүлэн, Чаби, Наби хатад, Төмөр хааны Шириндарь, Борхан хатад, Хайсан хааны Жэнгэ, Сүхшир хатад, Аюурбарвад хааны Анашишир хатан, Содбал хааны Сүхбал хатан, Есөнтөмөр хааны Бабүхан хатан, 
дэлгэрэнгүй
Монгол улсын Хүүхэд хөгжлийн ӨНӨР БҮЛ төвтэй хамтран ажиллана
2016/04/21
Боловсролын судлалын сургуулийн /БоСС/ Нийгмийн ажлын тэнхим Монгол улсын Хүүхэд хөгжлийн ӨНӨР БҮЛ төвтэй хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг 4-р сарын 20-нд зурлаа. Санамж бичигт Боловсролын судлалын сургуулийн захирал доктор, дэд проф. Г.Цогзолмаа, Нийгмийн ажлын тэнхмийн эрхлэгч доктор, дэд проф. Т.Цэндсүрэн, Монголын улсын Хүүхэд хөгжлийн "Өнөр бүл" төвийн захирал Б.Бурмаа, "Өнөр бүл" төвийн үндсэн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цагаанжанар нар хоёр талыг төлөөлөн тус тус гарын үсэг зурсан юм. 
дэлгэрэнгүй
Сурагч О.Төрболд Хүрэл медаль авав
2016/04/21
МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн 8а ангийн сурагч О.Төрболд Нийслэлийн боловсролын газрын 85 жил, Улаанбаатар Элит олон улсын сургуулийн 10 жилийн ойд зориулсан Монгол хэлний стандарт олимпиадад 8 дугаар ангийн төрөлд оролцож 3-р байр эзэлж "Хүрэл медаль", үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
дэлгэрэнгүй
Багш, оюутнууд ”Мөрөөдлийн хамгаалах байр” хүмүүнлэгийн аянд оролцов
2016/04/20
Боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажлын ангийн “Тогтвортой хөгжил” сонгоны 30 оюутан багш Н.Оюут-Эрдэний хамт Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс зохион байгуулсан “Мөрөөдлийн хамгаалах байр” хүмүүнлэгийн аяны “Гал тогоог шинэчилье” сайн дурын үйл ажиллагаанд оролцон 100000 гаруй төгрөгийн мөнгөн хандив болон гал тогооны хэрэгсэл хандивлалаа. 
дэлгэрэнгүй
Рүүр Бохумын ИС-ийн Герман хэлний институтын хамтарсан төслийн анхны бүтээгдэхүүн гарлаа
2016/04/20
ХБНГУ-ын Рүүр Бохумын их сургуультай хамтран хэрэгжүүлж буй төслийн Герман хэлний институт,  НХУС-ийн Англи герман хэлний тэнхмийн Герман хэлний салбарын  хамтарсан төслийн анхны бүтээгдэхүүн гарлаа. Бохумын Их сургуулийн зөвлөх багш Даниел Потман МУБИС-ийн Герман хэлний оюутнуудад “Mongolei stellt sich vor” сэдэвт төсөлт хичээл явуулж, Монгол Улсын тухай цуврал видео бэлтгэн youtube-ээр дамжуулан олны хүртээл болгохоор ажиллаж байна. 

дэлгэрэнгүй
“Байгалийн ухааны салбарын судлаач багш нарын эрдэм шинжилгээний хурал” болно
2016/04/19
Математик, Байгалийн ухааны сургуулийн “Байгалийн ухааны салбарын судлаач багш нарын эрдэм шинжилгээний хурал” 2015 оны 4 сарын 22-ны өдөр МУБИС-ийн III байрны 312 тоотод 14:00 цагт болно. Хуралд оролцогч баш нартаа судалгаа шинжилгээний өндөр амжилт хүсье.
дэлгэрэнгүй
“Учитель которого ждут” буюу “Түмний хүсэн хүлээсэн багш” Олон улсын оюутны ур чадварын уралдаанд амжилттай оролцлоо
2016/04/19
ОХУ-ын Буриад улсын Багшийн коллежоос зохион байгуулсан “Учитель которого ждут” буюу “Түмний хүсэн хүлээсэн багш” Олон улсын оюутны ур чадварын уралдаанд Багшийн Сургуулийн 4-10 ангийн оюутан Б.Пүрэвжаргал, 3-7 ангийн оюутан Б.Мялхайжав, ББАЗТ- ийн багш Д.Одгэрэл (Ph.D), МХНУТ-ийн багш Т.Энхтуяа (Ph.D), багш Д.Ганболд, МБУТ-ийн багш Ө.Мягмарсүрэн нар амжилттай оролцоод ирэв. 
дэлгэрэнгүй
Герман хэлний ангийн оюутнууд солилцооны хөтөлбөрт хамрагдахаар боллоо
2016/04/19
МУБИС болон ХБНГУ-ын Рүүр – Бохумын ИС-ийн хооронд хэрэгжих герман хэлний сургалт, эрдэм шинжилгээний төслийн нээлт болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Төслийн удирдагч доктор профессор Катрин Питтнэр болон Рүүр – Бохумын их сургуулийн профессорууд манай Англи, Герман хэлний тэнхимтэй төслийн хүрээнд хамтран ажиллаж, нэгэн бодит ажлыг эхлүүллээ.
дэлгэрэнгүй
ТӨРИЙН ИХ СУРГУУЛИУДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАДЫН УУЛЗАЛТ МУБИС-Д БОЛОВ
2016/04/18
 “Их дээд сургуулиудын эрдэм шинжилгээний ажлын өнөөгийн байдал, цаашдын хандлага” уулзалтыг 2016 оны 04 сарын 15-нд А байрны 207 тоот танхимд МУБИС-ийн Эрдэм шинжилгээний албанаас зохион байгууллаа. Уулзалтад Дээд Боловсрол Судлалын Монголын нийгэмлэг, Монголын Номын Сангуудын Консорциум, Батлан Хамгаалахын Их Сургууль, Соёл Урлагийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Хууль Сахиулахын Их сургуулиудын эрдэм шинжилгэээр хэлсэн дэд захирал, 
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2