Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Сэтгүүлч оюутан

Уламжлал, шинэчлэлийн 65 жилийг тайлагналаа
2016/05/20
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 65 жилийн ойд зориулсан төгсөгчид, оюутнуудын “Үлэмж төгөлдөр” урлагийн нэгдсэн тоглолт UB PALACE–ийн концертын их танхимд боллоо. Тус сургууль 1951 онд анх Улсын Багшийн Институт нэртэйгээр 200 гаруй оюутны бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж байсан олон жилийн түүхтэй ууган сургуулиудын нэг юм. Монгол хэлний багш, математикийн багш, физикийн багш зэрэг таван мэргэжлээр анх элсэлт авч эхэлснээс өнөөдрийг хүртэлх хийсэн бүтээсэн зүйлээ багтаасан баримтат киногоор тоглолт эхэллээ.
дэлгэрэнгүй
Төгсөгчдийн дурсамжаар аялсан МУБИС-ийн 65 жил
2016/05/20
Багш . Шавь. Шавийн шавь... Багшийн их сургуулиас өдөлсөн шувууд чууллаа. Боловсролын их сургуулийн 65 жилээ угтсан хүндэтгэлийн үйл ажиллагаа “Чингис хаан”-ы одонт төгсөгчиддөө хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаагаар эхэлж, улмаар  тус сургуулиас төрөн гарсан үе үеийн Ардын багш, Хөдөлмөрийн баатар, Гавьяат багш нартаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авах үйл ажиллагаа хийгээд хандивлагчдын хүлээн авалтаар үргэлжилэв. Хүрэлцэн ирсэн зочдын энгэр дээр гавъяаны одон медалиуд ёс юм шиг жигдрэн гялалзах ажээ.
дэлгэрэнгүй
Багш, оюутнууд ”Мөрөөдлийн хамгаалах байр” хүмүүнлэгийн аянд оролцов
2016/04/20
Боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажлын ангийн “Тогтвортой хөгжил” сонгоны 30 оюутан багш Н.Оюут-Эрдэний хамт Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс зохион байгуулсан “Мөрөөдлийн хамгаалах байр” хүмүүнлэгийн аяны “Гал тогоог шинэчилье” сайн дурын үйл ажиллагаанд оролцон 100000 гаруй төгрөгийн мөнгөн хандив болон гал тогооны хэрэгсэл хандивлалаа. 
дэлгэрэнгүй
Гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтарч ажиллахаар боллоо
2016/02/02
НХУС-ийн  Утга зохиол, Сэтгүүлзүйн тэнхим  Монголын гэрэл зурагчдын холбоотой хамтран ажиллахаар  болов. Ингэснээр МУБИС-ийн Сэтгүүлчийн ангийн оюутнууд гэрэл зургийн сэтгүүлч буюу фото сурвалжлагчаар дагнах, гэрэл зургийг авах арга барилд хослон суралцах боломж  бүрдэх юм. Хамтран ажиллах “Санамж бичиг”-т НХУС-ийн захирал проф. Ж.Батбаатар, Монголын Гэрэл Холбооны нарийн бичгийн дарга Ц.Батбаатар нар  гарын үсэг зурав.
дэлгэрэнгүй
“Сэлэнгэ аймгийн хөгжлийн гарц” сэдэвт илтгэлийн уралдаанд оролцохыг уръя
2015/05/12
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон Сэлэнгэ аймгийн харъяат дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутан, залуучуудын дунд зохион байгуулдаг “Сэлэнгэ аймгийн хөгжлийн гарц” сэдэвт илтгэлийн уралдааныг 2015 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зарлаж байна. Уралдааны зорилго:
дэлгэрэнгүй
ОЮУТНУУД ХҮСЭЛТЭЭ БАРИАД ИРВЭЛ ШИЙДВЭРЛЭХЭД БИД БЭЛЭН
2015/03/19
Өчигдөр Эдийн засаг хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор Л.Ганцэцэг МУБИС-ийн оюутнуудтай уулзаж санал бодлоо солилцлоо. Энэхүү уулзалтын хүрээнд оюутнуудын суралцахад тулгарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг сонсож шийдвэрлэх арга хэмжээг авах болно гэдгээ хэлсэн юм. Ингээд дэд захирал доктор, дэд проф.Л.Ганцэцэгээс зарим зүйлийг тодруулж ярилцлаа.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн оюутнууд “Морьтон Монгол” төслийг амжилттай хэрэгжүүлэн бахархалт үйлс бүтээлээ
2014/12/04
МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн Газар зүй Аялалын жуулчлалын 4-р ангийн оюутан  Мөнхбаярын Батчулуун, Наянтайн Ганзориг, Цоггэрэлийн Даваахүү нар  Монгол эх орноо мориор бүтэн тойрч нийт 10394 км замыг туулан орчин цагийн Монгол хөвгүүдийн тэсвэр хатуужил, авхаалж самбаа, эр зориг, монгол мориныхоо шандсыг сорин анхны морин аялалын түүхэн амжилтыг тогтоож ийнхүү ирцгээн төрөлх сургууль, анги хамт олон, багш нараа баярлууллаа.
дэлгэрэнгүй
Шагайн харвааны тэмцээн боллоо
2014/05/07
МУБИС-ийн Спорт клуб, МУБИС-ийн  төгсөгчидийн холбоотой хамтран багш оюутнуудын “Шагайн харваа”-ны анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд БТС, МоСС, ДУТС, ТНУС-ийн дөрвөн багийн 29 тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Энэ тэмцээнд багийн дүнгээр ДУТС-ийн “Сүлд баг” тэргүүн байр, хоёрдугаар байранд БТС-ийн Х.Чойжилжав ахлагчтай баг, удаах байранд ТНУС-ийн н.Уранбаатар ахлагчтай баг тус тус шалгарлаа. Шилдэг харваачдын тэргүүн байрыг  МоСС-ийн оюутан н.Одгэрэл, хоёрдугаар байрыг БТС-ийн оюутан  н.Эрдэнэбаяр, гуравдугаар байрыг ДУТС-ийн оюутан  н.Даваасүрэн нар эзэллээ. “Сайхан тэмцээн боллоо” гэж оролцсон тамирчид болон үзэгчид ам сайтай байсан бөгөөд жил бүр зохион явуулахаар боллоо.
дэлгэрэнгүй
“Уншигчдын шинэ үе ба хүүхдийн зохиол” сэдэвт хэлэлцүүлэг болов
2014/04/21
МУБИС-ийн Багшийн сургуулийн Хүмүүнлэг нийгмийн ухааны тэнхимээс БШУЯ–ны “Ном” хөтөлбөрийн хүрээнд “Уншигчдын шинэ үе ба хүүхдийн зохиол” сэдэвт хэлэлцүүлгийг 2014 оны 04 –р сарын 16 –нд зохион байгуулав.
 Уг хэлэлцүүлэгт ШУА –ийн Хэл зохиолын хүрээлэн, ССАЖЯ, МҮОНТВ, Хүүхдийн номын ордон, "Сэлэнгэ пресс" хэвлэлийн компани, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль, нийслэлийн ЕБС–ийн багш нар, хүүхдийн зохиолчид, судлаач эрдэмтэд, оюутнууд оролцлоо.
дэлгэрэнгүй
ТНУС-ийн оюутнууд ‘’Номтой нөхөрлөе ‘’ уриан дор номын баяр хийв
2014/04/16
МУБИС-ийн Түүх нийгэм судлалын 2-р ангийн оюутан залуус бид ‘’Номтой нөхөрлөе ‘’ уриан дор номын баяр амжилттай зохион байгуулав.Энэхүү номын баяр арга хэмжээний зорилго нь оюутан залуусын мэдлэгийг өргөжүүлж, номын үр шим, ач тусыг ойлгох, номонд дурлаж хайрлах, номыг улам бүр таньж мэдэж өөрийн сургууль болоод салбар сургуулиуддаа номын ашиг тусыг хүртээх, цаашлаад монголын бүх их, дээд сургуулиудад номын хүрээг тэлж улам гүнзгийрүүлэн судлахад оюутан

дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2