Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Оюутны клуб

“Хэрэглэгчийн нэг өдөр“ өдөрлөг зохион байгуулав
2015/12/09
НХУС-ийн Түүх -аялал жуулчлалын IV ангийн оюутнууд, Аялал жуулчлалын “Марко поло” оюутны клуб санаачлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Үүрэн телефоны Мобиком компани, BON BON bakery, “Шилүүстэйн гол” цех зэрэг байгууллагуудтай хамтран  “Хэрэглэгчийн нэг өдөр“ өдөрлөгийг 12-р сарын 08-ны өдөр хичээлийн “Б“ байранд амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн зорилго нь оюутнуудад хэрэглэгчийн боловсрол олгох, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах байв. 
дэлгэрэнгүй
МУБИС-ийн Оюутны IT ТУСЛАМЖИЙН ТӨВ нээгдлээ
2015/04/09
Өчигдөр МУБИС-ийн хичээлийн 1-р байрны Оюутанд үйлчлэх төвийн өргөтгөл хэсэгт Оюутны  IT тусламжийн төв нээлтээ хийлээ. Энэхүү төвийг НХУС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш Т.Туяачимэг санаачлан зохион байгуулж МУБИС-ийн удирдлагуудаас хөрөнгө оруулалт хийснээр энэхүү оюутнуудад IT үйлчилгээ авахад нь зориулсан үйл ажиллагаа бүхий төв нээлтээ хийн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Х.Тамир, НХУС-ийн захирал профессор Ж.Батбаатар, багш Т.Туяачимэг оюутнуудын хамт хүрэлцэн ирж оролцов.
дэлгэрэнгүй
Эрдэм шинжилгээний албаны дэргэд “Оюутны эрдэм шинжилгээний клуб” байгуулагдлаа
2015/04/08
Судлаач оюутнуудын судалгааны ажлыг олон нийтэд сурталчлах, урамшуулах, судалгаа-шинжилгээний ажил хийх сонирхолтой залуусын тоог нэмэгдүүлэх замаар мэдлэгт суурилсан нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор МУБИС-ийн Эрдэм шинжилгээний албаны дэргэд “Оюутны эрдэм шинжилгээний клуб” байгуулагдлаа. Оюутнуудыг судалгаа, эрдэм шинжилгээний арга зүйд сургах, оюутнуудын судалгааны ажлыг дэмжин урамшуулахад клубын эрхэм зорилго оршино.   
дэлгэрэнгүй
Монгол ёс заншил, уламжлалын өдөрлөг зохиов
2015/03/19
МУБИС-ийн Оюутны холбоо, Оюутанд үйлчлэх албатай хамтран Монгол ёс заншил, уламжлалын өдөрлөгийг МУБИС-ийн Оюутанд үйлчлэх төвд зохиолоо. Өдөрлөгт оюутнууд монгол ёс заншил, өв соёл, уламжлалт тоглоом наадгай, үндэсний хувцасаа сурталчилсан олон төрлийн өргөн арга хэмжээг зохион байгуулж чөлөөт цагаараа нэгэн өдрийг сайхан өнгөрөөлөө. Өдөрлөгийн арга хэмжээнд МУБИС-ийн дэд захирал дэд проф. Л.Ганцэцэг, Хөтөлбөрийн алба болон Оюутанд үйлчлэх албаны мэргэжилтнүүд, багш, оюутнууд идэвхтэй ирж оролцов.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн Нийгмийн ажлын оюутнууд сайн үйлсийн аян өрнүүлэв
2014/12/05
12 дугаар сарын 3-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан “ЭРГЭЛТЭЭР ИТГЭЛ” сайн үйлсийн аяныг МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Н.Оюут-Эрдэнэ багштай Нийгмийн ажлын 4–р курсийн нийгмийн халамж, үйлчилгээний сонгоны оюутнууд Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран амжилттай зохион байгуулав.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн “Оюутанд үйлчлэх төвийн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг” боллоо
2014/11/28
Саяхан нээлтээ хийж байсан Монголд анх удаа оюутанд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ буюу ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ-ийн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор дэд проф. Х.Тамир, Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор дэд проф.Л.Ганцэцэг,  Оюутны холбооны  төлөөлөл, багш оюутнууд болон иргэд, хэвлэл мэдээлэлийн ажилтнууд ирж оролцов.
дэлгэрэнгүй
Чингис хааны төрсөн өдөр-
2014/11/21
11-р сарын 20-ны Пүрэв гаригт МУБИС-ийн хичээлийн төв байрны 312 тоот танхимд  Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-“Монгол бахархалын өдөр”-т зориулсан “Чингис хаан ба дэлхий ертөнц” сэдэвт хүндэтгэлийн лекц  боллоо.
Энэ арга хэмжээг Түүх-I ангийн оюутан М.Энхбаатар морин хуурын аялгуу тоглож эхлүүлэв. Ерөнхийлөгчийн зөвлөх н. Болд дэлгэрэнгүй үг хэлэв.
дэлгэрэнгүй
МУБИС –ийн Клубүүдийн зөвлөл
2014/09/30

УИХ-ийн гишүүн С.Ганбаатар МУБИС-ийн Оюутны холбооны дэргэдэх Клубүүдийн зөвлөлийн урилгаар оюутнуудад
2014/09/12
МУБИС-ийн Оюутны холбооны дэргэд оюутны сайн дурын үндсэн дээр авьяас, сонирхол, мэргэжлийнхээ дагуу нэгдсэн 30-аад клубууд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд эдгээр клубуудыг нэгтгэсэн Клубуудын зөвлөл энэ шинэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаагаа “Оюутан, залуусаа хөгжлийг хамтдаа бүтээцгээе” уриан дор эхлүүллээ. Энэхүү арга хэмжээнийхээ үеэр УИХ-ийн гишүүн С.Ганбаатарыг хүндэт зочноор урин оюутнуудтай уулзалт, лекц зохион байгуулав.
дэлгэрэнгүй
“Умард монголын ургамлын аймаг түүний онцлог”сэдвээр онолын семинар болжээ
2014/04/18
БУС-ийн Ургамал судлал-Ерөнхий биологийн тэнхэмээс Шинжлэх Ухааныг Түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд 2014 оны 04-р сарын 09-нд 608 тоотод ургамал судлаач профессор, (Sc.D.) Э.Ганболд “Умард монголын ургамлын аймаг түүний онцлог”сэдвээр багш оюутнуудын хүрээнд маш сонирхолтой онолын семинар болж өнгөрөв. БУС-ийн ургамал судлаач, сонирхогч оюутнуудын хүсэлтээр Sc.D.  профессор Ш.Дариймаагийн нэрэмжит “Едельвейс” клуб байгуулагдлаа. Тус клуб нь 1. Ургамал  судлалын чиглэлээр сүүлийн үед гарч байгаа ололт амжилтыг оюутнуудад түгээн дэлгэрүүлэх 2. Ургамлын сонин хачин мэдээг оюутнуудад уламжилж байх.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2