Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн ажлын алба


 Хөтөлбөрийн нэгдсэн алба
 
МУБИС-ийн Бакалаврын болон төгсөлтийн дараах сургалтын бодлого, төлөвлөлтийг зохицуулах, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах, бүртгэл мэдээлэл, хөгжлийн асуудал эрхэлсэн төв алба.

ХӨТӨЛБӨРИЙН НЭГДСЭН АЛБА



 
Хөтөлбөрийн нэгдсэн албаны дарга: Доктор, дэд проф. Ц.Бурмаа
Мэргэжилтэн П.Нямгэрэл
Мэргэжилтэн Б.Бурмаа
Мэргэжилтэн Ө.Цасчихэр
Мэргэжилтэн Г.Алтангэрэл
Мэргэжилтэн Ц.Дамдинсүрэн
Мэргэжилтэн Т.Ариунжин
Мэргэжилтэн Л.Оюунгэрэл
Мэргэжилтэн В.Оюун


Хөтөлбөрийн нэгдсэн албаны үндсэн чиг үүрэг

    - Хөтөлбөрийн алба нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, МУБИС-ийн дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөнө.
    - Хөтөлбөрийн нэгдсэн алба нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сургуулийн удирдлагаас сургалтын үйл ажиллагааны талаар гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах үндсэн нэгж байна.
    - МУБИС-ийн Хөтөлбөрийн нэгдсэн алба нь бакалаврын болон төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг бүтцийн үндсэн нэгжид түшиглэн боловсруулах,  баталгаажуулах үйл ажиллагааг зохион байгуулна.
    - Батлагдсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, чанарт нь хяналт тавьж ажиллана.
    - Багшийн бүртгэл мэдээлэл, орон тоо, багш бэлтгэх, сонгон шалгаруулах, багшийг хөгжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлнэ.
    - Оюутан элсүүлэх, кредит цагийн биелэлт, чанарт хяналт тавих, оюутны төгсөлт, сургалтын туслах ажилтныг ажиллуулах болон оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
    - Магистрант, докторантыг  бакалаврын оюутанд хичээл заалгах, тэдний судалгааны ажлыг зөвлөж удирдах, төсөл, гэрээт ажилд оролцуулах зэрэг үйл ажиллагааг удирдлагаар ханган ажиллана.
    - Сургалтын удирдлага, мэдээллийн систем, статистик мэдээ баримтыг гаргаж, үр дүнг холбогдох газарт хүргэхээс гадна сургалтын бодлого, дүрэм, журмын хэрэгжилт, зохион байгуулалтад үнэлгээ, дүгнэлт өгнө.
    - Хөтөлбөрийн нэгдсэн  алба нь шуурхай удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор өөрийн дэргэд бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албаны дарга, холбогдох мэргэжилтнээс бүрдсэн зөвлөлтэй байна. 
    - Зөвлөл нь сургалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын харилцааг зохицуулж, мэдээлэл солилцон, зөвлөлдөж, цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ.
    - Хөтөлбөрийн албаны зөвлөлийн хурлаас гарсан саналыг Захирлын зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.

Оюутанд үйлчлэх алба
Оюутны элсэлт, бие даан суралцах үйл ажиллагааг дэмжих, бүх төрлийн тэтгэлэг, хөдөлмөр зуучлал, ур чадвар эзэмших дадлага ажил, сургалтын хүрээний аялал, оюутны хөгжил, төлөвшлийг дэмжих зэрэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах алба.

 
 
Оюутанд үйлчлэх албаны үндсэн чиг үүрэг

    Сургалтын үйл ажиллагаа,  эзэмшсэн мэдлэг, чадварынх нь талаар оюутны сэтгэл ханамжийн байдалд үнэлгээ хийж, дүгнэлт гаргана.
    Суралцагчийн бие даасан төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг удирдлагаар хангаж, хяналт тавина.
    Оюутны хөгжил төлөвшил, бүх төрлийн тэтгэлэг, хөдөлмөр эрхлэхтэй холбоо бүхий  ажлыг зохион байгуулна.
    Оюутны бүртгэл, тэтгэлгийн тооцоо, хуваарилалт, зарцуулалт болон оюутны судалгааг дэмжих санхүүжилт, тэтгэлгийн сан бий болгох зэрэг үйл ажиллагааг санаачилж, шийдвэрлүүлнэ.
    Оюутны сурах үйл ажиллагааг дэмжсэн таатай орчин бүрдүүлэх, мэдээлэл хүргэх,     оюутанд холбогдолтой мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж,   хяналт тавина.
    Оюутанд сурах арга барил эзэмшихэд чиглэсэн үйл ажиллагааг мэргэжлийн тэнхимтэй хамтран зохион байгуулж, тэдэнд анги танхим,  орчин үеийн сургалтын техник хэрэгслээр үйлчилнэ.
    Оюутанд үйлчлэх ажилтан нь хөтөлбөрийн албаны хамтын удирдлагаар ажиллах ба ойролцоогоор 600 оюутан, 4-өөс доошгүй анги, танхим хариуцаж, Оюутанд үйлчлэх албаны чиг үүргийг голлон хэрэгжүүлнэ.











     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2