Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Урлаг, спорт

Оюутнууд Наурыз баяр тэмдэглэв
2016/03/23
МУБИС-ийн Оюутны холбооны дэргэдэх Казах оюутнуудын "НУР-АЛЕМ" клубээс Наурыз баярын өдөрт зориулсан баярын арга хэмжээг өргөн сайхан зохион байгууллаа. Тус өдөрлөгт МУБИС-ийн захирал проф.Д.Мөнхжаргал, Дэд захирал дэд проф. Л.Ганцэцэг, МУБИС-ийн Гадаад харилцаа, Эрдэм шинжилгээ, Оюутанд үйлчлэх болон Хөтөлбөрийн албаны багш ажилтнууд, Оюутны холбооны хамт олон, оюутны төлөөлөл өргөнөөр ирж оролцов.
дэлгэрэнгүй
Шатрын нээлттэй тэмцээн амжилттай өндөрлөлөө
2016/03/21
МУБИС-ийн 65 жилийн ой, “Шатрын багш, дасгалжуулагч”-ийн ангийн анхны төгсөлтийг тохиолдуулан зохион байгуулсан шатрын нээлттэй тэмцээн 2016 оны 3 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд нийт 112 тамирчин оролцож, швейцарь системээр 9 өрөг наадсанаас насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэйчүүдээс ОУМ Г.Мөнхгал 8 оноогоор тэргүүлж, ФМ С.Билгүүн, СМ Б.Галмандах нар 7,5 оноогоор удаалав.
 дэлгэрэнгүй
ОХУ-ын FIDE их мастер Фоминых Александр сургалт зохион байгуулав
2016/03/17
ОХУ-ын FIDE их мастер, Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч  Фоминых Александр МУБИС-ийн Шатрын багш, дасгалжуулагчийн ангийн оюутнуудад 14 хоногийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тэрээр Энэтхэг, Малайз, Шриланк зэрэг улсад дасгалжуулагчаар ажиллаж байжээ. FIDE их мастер Фоминых Александр сургалтын явцад тус ангийн 10 оюутантай зэрэг тоглолт хийж 9:1-ээр хожжээ. Ангийн ахлагч Спортын мастер З.Цэнгэнбаяр 1 хожлыг авсан байна.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн 65 жилийн ойн нэрэмжит “Цасны баяр”-ын тэмцээн болов
2016/03/16
МУБИС-ийн 65 жилийн ойн нэрэмжит “Цасны баяр”-ын тэмцээн 2016 оны 3-р сарын 12-нд Хандгайт дахь Төмөр замчдын цанын баазад амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал, ЭШХАЭ дэд захирал Л.Цэрэнсодном, УБТС-ийн захирал А.Энхмаа, НХУС-ийн захирал Ж.Батбаатар, бүрэлдэхүүн сургуулиудын 140 гаруй багш, ажилтан , албан хаагчид оролцов. Тэмцээн олс таталт, цасны сумо барилдаан, мэргэн харваач, мөсний харваа гэсэн 4 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
дэлгэрэнгүй
МУБИС-ИЙН 65 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН БОЛНО
2016/03/16
Тэмцээний зорилго: МУБИС-ийн 65 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус сургуулийн дэргэд “Шатрын багш дасгалжуулагчийн анги” анхны төгсөлтөө хийж байгаатай холбогдуулан шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах, багш ажилтан, оюутнуудын спортын ур чадварыг дээшлүүлэх
Тэмцээний уриа: “Шатрын ухааныг боловсролын системд нэвтрүүлье”
Зохион байгуулагчид: МУБИС, Монгол Туургатны шатрын холбоо
Тэмцээн болох газар, хугацаа, бүртгэл: Тэмцээн 2016 оны 3 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 301 тоот танхимд болно.
дэлгэрэнгүй
МУБИС багийн дүнгээр 3-р байр эзэллээ
2016/03/09
Монголын бүх ард түмний спортын XIY их наадмын ТЭШҮҮРИЙН тэмцээнд МУБИС-ийн УБТС-ийн Биеийн тамирын багшийн 3а ангийн оюутан спортын мастер Б.Тулгаа 500 метрийн зайд АЛТАН МЕДАЛЬ /39.54 сек/, БТБ –ын 2а ангийн оюутан ОУХМ Б.Батмагнай 1000 метрт МӨНГӨН МЕДАЛЬ /1мин 23.40 сек/, БТБ-ийн За ангийн Б.Энхцэцэг 500 метрт ХҮРЭЛ МЕДАЛЬ /48.12 сек/ тус тус хүртэж МУБИС-ийнхаа нэрийг өндөрт өргөлөө
дэлгэрэнгүй
Цасны баяр цаг агаарын таагүй байдлын улмаас хойшлогдов
2016/03/04
Цаг агаарын таагүй байдлын улмаас Онцгой байдлын ерөнхий газар болон Замын цагдаагийн газраас бүх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг зогсоосон тул 2016 оны 03 дугаар сарын 05-нд зохион байгуулах "Цасны баяр"-ын арга хэмжээг 7 хоногоор хойшлуулах болсоныг мэдэгдэж байна.
дэлгэрэнгүй
МУБИС-ИЙН 65 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ “ЦАСНЫ БАЯР” БОЛНО
2016/02/29
Монгол улсын “Биеийн тамир спортын тухай” хууль, Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоол, Нийслэлийн засаг дарга бөгөөд УБ хотын Захирагчийн мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн 2016 оны зорилт, МУБИС-ийн 65 жилийн ойн хүрээнд МУБИС-ийн эрдэмтэн багш ажилтан, албан хаагчдыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, хамт олноороо амралтын нэгэн өдрийг эрүүл агаарт өнгөрүүлэх
дэлгэрэнгүй
МУБИС-ийн Бөхийн чөлөөт барилдааны 2016 оны Аварга шалгаруулах тэмцээн болно
2016/02/24
МУБИС-ийн Бөхийн чөлөөт барилдааны 2016 оны Аварга шалгаруулах тэмцээний удирдамж
Нэг. Зорилго:
МУБИС-ийн бөхийн чөлөөт барилдааны аварга шалгаруулах тэмцээнээс “Оюутны их наадам”-д оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах, харилцан туршлага солилцох, бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх оршино.
Хоёр. Тэмцээн явагдах журам:
дэлгэрэнгүй
МУБИС Насанд хүрэгчдийн Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнийг хамтран зохион байгуулав
2016/01/30
Насанд хүрэгчдийн Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний Хагас шигшээ тэмцээн 2016 оны 1-р сарын 22-29-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн 2-р байранд амжилттай зохион байгуулагдан шилдэгүүдээ тодрууллаа. Тэмцээний нээлтэд Монголын Шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал нар болон манай шатрын үе үеийн нэрт мастерууд хүрэлцэн ирж оролцсон юм. Тэмцээний нээлтийн үеэр Монголын Шатрын холбооноос шатрын ОУ-ын зэрэг цол хүртсэн шатарчиддаа батламжийг гардуулж өгч баяр хүргэв.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2