Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Урлаг, спорт

Багшийн сургуулийн оюутнууд Богд хан ууланд аялав
2015/09/23
Урлаг, Биеийн тамирын сургуулиас  Багшийн сургуульд  Биеийн тамир, Дүрслэх урлаг, Технологийн боловсролын үйлчилгээг үзүүлдэг. 2015 оны 9 сарын 19-нд Биеийн тамир, арга зүй хичээлийн хүрээнд Багшийн сургуулийн 3-р курсийн 10 бүлгийн 343, 4-р курсийн Биеийн тамирын сонгон мэргэшүүлэх ангийн 2 бүлгийн 65 нийт 408 оюутан нь УБТС-ийн Биеийн тамирын тэнхимийн багш Д. Пүрэвдоржийн хамт Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн-Богд хан уулын Зүүн ширээтийн оргил-Зайсан толгой гэсэн чиглэлээр 18 км замыг туулж, амжилттай аялцгаав.
дэлгэрэнгүй
Олон Улсын Оюутны хөлбөмбөгийн “Сай Кэ Цом”-ын тэмцээнээс ХҮРЭЛ медаль авлаа
2015/09/22
МУБИС-ийн Хөлбөмбөгийн шигшээ баг Хөх хотноо 2015 оны 9-р сарын 10-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Оюутны хөлбөмбөгийн “Сай Кэ Цом”-ын тэмцээнд анх удаа амжилттай оролцон ХҮРЭЛ медаль авч, ганзага дүүрэн амжилттай ирлээ. Энэхүү Олон улсын тэмцээнд ОХУ-ын Красноярскийн Багшийн их сургууль, Буриадын их сургууль, БНХАУ-ын Өвөр Монголын Их сургууль, Өвөр Монголын Багшийн Их сургууль, Өвөр Монголын Үндэсний Их сургууль, Өвөр Монголын Шинжлэх Ухааны Их сургууль, Монгол улсаас ХААИС, МУБИС-ийн оюутны шигшээ баг  тус тус оролцжээ.
дэлгэрэнгүй
Багш нарын баярын нэрэмжит волейболын тэмцээн амжилттай боллоо
2015/09/22
МУБИС-ийн багш нарын баярын нэрэмжит тэмцээн 2015 оны 9-р сарын 20-ны өдөр зохион байгуулагдан явагдаж дууслаа. Тэмцээнд эрэгтэй 9, эмэгтэй 9 багууд тойрог болон олимп системээр тоглож дүнгээ гаргаж аваргуудаа тодруулав. Шилдэгүүдээр:
дэлгэрэнгүй
МУБИС-ийн багш нарын баг аварга болов
2015/09/21
Монголын их, дээд сургуулиудын консорциумаас жил бүр уламжлал болон зохиогддог гишүүн сургуулиудын багш нарын дунд зохиогдсон гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Энэ тэмцээнд манай Волейволын спортын ОУХМ Р.Тамираа ахлагчтай багш нарын эрэгтэй баг амжилттай оролцон АВАРГЫН АЛТАН МЕДАЛЬ-ийг авав. Энэ жилийн гар бөмбөгийн тэмцээний аваргаар шалгарсан багш нартаа баяр хүргэж, спортын их амжилтыг хүсэн ерөөе.
дэлгэрэнгүй
Багш нарын баярын Сагсан бөмбөгийн тэмцээний тоглолтын хуваарь
2015/09/15
Багш нарын баярын сагсан бөмбөгийн тэмцээн 2015 оны 09 сарын 27 ны 09 цагт эхэлнэ. Багш нараа цагтаа цугларна уу.  Жич: цагтаа ирээгүй багийн тоглолтыг хасна:
дэлгэрэнгүй
Багш нарын баярын Волейболын тэмцээн болно
2015/09/14
Багш нарын  баярын Волейболын тэмцээний тоглолт 2015 оны 09-р сарын 20-ны 09 цагт 1-р байрны 226 тоотод болно. Тэмцээнд оролцох нийт баг тамирчид цагтаа ирэээгүй тохиолдолд тэмцээнээс шууд хасах тул та бүхэн цагаа барьж тэмцээндээ идэвхитэй оролцоно уу.
дэлгэрэнгүй
Хөл бөмбөгийн шигшээ баг анхны ялалтаа авчээ
2015/09/11
МУБИС-ийн Хөлбөмбөгийн шигшээ баг Хөх хотноо зохион байгуулагдаж буй хөл бөмбөгийн нөхөрсөг тоглолтонд оролцохоор энэ сарын 8-нд мордсон билээ. Өчигдөр буюу 9-р сарын 10 нд тэмцээн эхэлж эхний учраа Хөх хотын Багшийн их сургуулийн Хөлбөмбөгийн шигшээ багтай анхны тоглолтоо хийж манай оюутнуудын шигшээ баг 6:1 ийн харьцаагаар хожиж анхны ялалтаа байгуулсан байна.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн Хөлбөмбөгийн шигшээ баг Хөх хотыг зорив
2015/09/09
МУБИС санаачлан ОХУ-ын Буриадын Их сургууль, БНХАУ-ын Хөх хотын Багшийн их сургуультай хамтран “Монгол туургатан оюутны наадам”-ыг өнгөрсөн хичээлийн жилд зохион байгуулсан билээ. Энэ арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотноо 3 улсын оюутнуудын ”Урлагийн их наадам”  болон “Монгол өв соёлын уран бүтээлийн үзэсгэлэн”-г тус тус зохион байгуулсан билээ. Энэ удаа Хөх хотын Багшийн их сургуулийн санаачлагаар тус 3 улсын оюутан залуусын хооронд Хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолтыг зохион байгуулахаар болсон.
 дэлгэрэнгүй
“БАГШ НАРЫН БАЯР”-ын нэрэмжит спортын тэмцээн болно
2015/09/07
МУБИС-ийн багш, ажилтнуудын дунд биеийн тамир, спортыг нийтийн хүртээл болгон хөгжүүлэх. Багш нарын чөлөөт цагийг зөв боловсон, соёлтой өнгөрүүлж, тэдний бие бялдар,  эрүүл мэндийг дэмжин сайжруулах. Харилцан туршлага солилцох, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх
Тэмцээн 2015 оны 09 дүгээр сарын 12,19,20,26,27-ны өдрүүдэд хичээлийн 1-р байрны 226 тоот спорт зааланд болно.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт үйл явдал дүүрэн болов
2015/09/01
МУБИС-ийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа олон үйл явдлаар дүүрэн өргөн дэлгэр сайхан болов. Нээлтэд БСШУ-ны Сайд Л.Гантөмөр, МУБИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Насанбаяр, БНМДИ-ийн захирал Г.Сүглэгмаа нар болон МУБИС-ийн удирдлагууд, ахмад профессор багш нар болон оюутан суралцагчид, эцэг эхчүүдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнууд хүрэлцэн ирлээ.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2