Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Урлаг, спорт

УБТС-ийн аялагч, чадварлаг багш, оюутнуудаараа бахархав
2015/07/06
МУБИС-ийн Урлаг Биеийн тамирын сургуулийн Спорт аялал жуулчлалын II курсийн оюутнууд Аялал жуулчлалын бүс нутгийн дадлагаа багш Д.Батболдын удирдлага дор УБ хот-Төв-Булган-Архангай-Хөвсгөл-Завхан-Ховд-Баян-Өлгий-Ховд-Говь-Алтай-Баянхонгор-Өвөрхангай-Төв аймгуудын 80 гаруй сумын нутгаар 6200 гаруй км замыг туулан аялан гүйцэтгэж 6-р сарын 28-нд нийслэл хотдоо иржээ. Энэ дадлага нь Монгол орны аялал жуулчлал, Спорт аялал жуулчлал, Уулын ба ханан хадны спорт хичээлээр олгосон мэдлэгийг бататгах, бүс нутгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, нөөц, боломжийг судлах, тодорхойлуулах замаар практик дадал олгох зорилготой ажээ.
дэлгэрэнгүй
Хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт хийх болжээ
2015/06/05
БНХАУ-ын Хөх хотын Багшийн Их сургууль санаачлан МУБИС-ийн болон ХААИС-ийн оюутны хөл бөмбөгийн нэг нэг баг, ОХУ-ын Буриадын ИС-ийн болон Красноярскийн Их сургуулийн оюутнуудын хөлбөмбөгийн багуудтай Хөх хотын БИС-ийн 2 баг хамтран 2015 оны 9-р сарын 15-нд Хөх хотноо хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолтыг  зохион байгуулахаар болжээ. Энэхүү тоглолтонд оролцохоор манай МУБИС-ийн оюутны баг тамирчид 2 багшийн хамт бэлтгэлээ базааж эхэлсэн байна.   
дэлгэрэнгүй
“Түмний хүсэн хүлээсэн багш” Олон улсын оюутны багшлах ур чадварын уралдаанд оролцжээ
2015/05/06
ОХУ-ын Улаан-Удэ хотод зохион явагдсан “Түмний хүсэн хүлээсэн багш” Олон улсын оюутны багшлах ур чадварын тэмцээнд МУБИС-ийн багш, оюутнууд амжилттай оролцоод ирлээ. ОХУ-ын Буриадын Багшийн сургуулиас жил бүр зохион явуулдаг “Түмний хүсэн хүлээсэн багш” олон улсын оюутны багшлах ур чадварын тэмцээн 2015 оны 4 сарын 14-18-нд “Ирээдүйн сургууль” сэдвийн дор өрсөлдөөнтэй явагдаж өнгөрөв.
дэлгэрэнгүй
“ОЮУТНЫ ХАВАР” МОНГОЛ ТУУРГАТАН ОЮУТНЫ УРЛАГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛОВ
2015/05/06
МУБИС-иас санаачлан “Оюутны хавар” Монгол туургатан оюутны урлагийн наадмыг 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотноо UB palace-ийн концертын их танхимд амжилттай зохион байгуулж өндөрлүүллээ. Энэхүү наадамд ОХУ-ын Буриадын их сургууль, ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн Их сургууль, МУБИС-ийн авъяаслаг оюутнууд хамтран 300-аад хүний бүрэлдэхүүнтэй оролцон монгол соёлын олон төрөл зүйлийг харилцан сурталчлах, хамгаалах, соёл хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, харилцан ойлголцол, хүндлэлийг бий болгох, 
дэлгэрэнгүй
“МОНГОЛ ТУУРГАТНЫ ӨВ СОЁЛ” ОЮУТНЫ БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН гарав
2015/05/05
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн Их сургууль, МУБИС-ийн оюутнуудын “МОНГОЛ ТУУРГАТНЫ ӨВ СОЁЛ” ОЮУТНЫ БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН 4-р сарын 30 -нд нээлтээ хийн 5-р сарын 3 хүртэл  Соёлын төв өргөөний дэргэд байрлах Монголын уран зургийн галерейд үргэлжлэн гарч амжилттай өндөрлөлөө.
дэлгэрэнгүй
Бадминтоны шүүгчийн сургалт семинар зохион байгуулагдана
2015/05/03
УБТС-ийн Биеийн тамирын тэнхим, Монголын Бадминтоны холбоо хамтран 2015 оны 5-р сарын 5-ны өдөр 16.00-21.00 цагуудад “Бадминтоны шүүгчийн сургалт семинар”-ыг МУБИС-ийн 1-р байрны 226-р спорт зааланд зохион байгуулах тул Бадминтоны шүүгч болох сонирхолтой оюутан залуучуудыг урьж байна. Сургалтанд оролцогчдод сертификат, бадминтоны цохиур гардуулна. Тус сургалтнаас эрх авсан шүүгчид 2015 оны 9 сард УБ хотод болох “Азийн аварга шалгаруулах Бадминтоны тэмцээн”-ний шугамын шүүгчээр ажиллах болно.    
дэлгэрэнгүй
ОЮУТНЫ ХАВАР урлагийн наадам болно
2015/04/27
МУБИС, ОХУ-ын Буриадын Их сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн хамтаран зохион байгуулж буй "ОЮУТНЫ ХАВАР " урлагийн наадамд та бүхнийг өргөнөөр ирж оролцохыг урьж байна. Наадам 2015 оны 4-р сарын 30-наас 5-р сарын 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
дэлгэрэнгүй
МУ-ын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ лекц уншив
2015/04/15
Өнөөдөр МУ-ын Ардын жүжигчин, уртын дууч, доктор Ш.Чимэдцэеэ НХУС-ийн Түүхийн тэнхим, МУБИС Төгсөгчдийн холбоо, Монголын уламжлал судлалын залуучуудын холбооноос хамтарч зохион байгуулж буй арга хэмжээнд урилгаар  ирж “Дуу эгшиглэсэн монголчууд” сэдвээр оюутнуудад сонирхолтой лекц уншлаа. Лекцийн дараа оюутнуудын сонирхсон асуултанд илэн далангүй элэгсэгээр хариулан халуун дотно энгийн яриа өрнүүлж байв.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн багш нарын Волейволын аваргууд тодров
2015/04/07
МУБИС-ийн багш, ажилтнуудын Волейволын аварга шалгаруулах тэмцээн  2015 оны 4-р сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дууслаа. Тэмцээнд эрэгтэй 9 эмэгтэй 8 баг оролцож тойрог болон хасагдах системээр явагдаж дүнгээ гарган шилдэгүүдээ тодруулав. Үүнд:
дэлгэрэнгүй
Хамтарч ажиллахаар гэрээ байгууллаа
2015/04/02
Урлаг, Биеийн тамирын сургууль Төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын  дунд сургуультай 3 жилийн хугацаатай  хамтарч ажиллахаар гэрээ байгуулав. Ингэснээр тамирчин сурагчдын спортын сургалт-дасгалжуулалтын чанар, үр өгөөж,  үйл ажиллагааг дээшлүүлэхэд шаардлагатай онол арга зүй, ном  товхимол, гарын авлага, сурах бичгээр хангаж, дэмжлэг үзүүлэх, шилдэг багш, дасгалжуулагч тамирчдын туршлага, арга барилыг сургуулийн багш дасгалжуулагч, тамирчдын үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2